БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тохиролцжээ

Aдмин / Нийгэм

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ.

Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар идэвхитэй хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.

Ийнхүү Монгол Улс, БНСУ хоёр орны иргэд харилцан зорчиход хоёр байгууллагын үүсдэг асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, богино хугацааны үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.

Энэ талаар даваа гарагт буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаман дээр болох хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар


Сэтгэгдэл

zochin [103.87.255.66] 2019-08-26 06:35:38

arai l denduu uddag shuu neeree

Bat [202.55.191.130] 2019-08-26 05:12:50

Gishii yavsan ch yalaa baisan ch yalaa lalruudiig guij tsarai aldaj baih gej shivshigtei yum pisdakuudiig bas oruulahgui bolchih heregtei

Tuya [43.242.243.189] 2019-08-26 02:28:03

90 хоногийн хугацаанд мөнгө хүүлэгч нарт ашигтай байсан байх аа. Виз нь гараагүй хүмүүс мөнгө хүүлэгч нарт барьцаалагдсан сураг зөндөө сонсож байлаа. 5 сая төгрөг барьцаалдгаа болимоор юм аа.

irgen [66.181.161.121] 2019-08-26 02:23:50

Ingj bhaar huwiihnii shunalt setgel bielhees omno huuchin bsan saihan tom tom uildweruudee anild oriilj toroos tsalinjuulj ard tumnee ajliin bairaar hanga huwiihan bol toswolson mongiig oorsdool idne hzeech tsalin ogodgui huwiihniig bugdiig usatga tgj bj mongol hogjino

dd [49.0.137.180] 2019-08-26 02:04:49

zuv shu. demjij bna. USA, Japan shig hurdan olgoh heregtei


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.