МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Төмөр зам баригдсанаар уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ

УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 73-р тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам”ХХК-д олгожээ.

image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 240 орчим км гол замтай, 2 өртөө, 5 зөрлөгтэй байна.

Уг төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн, экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нүүрсний экспортыг дэмжиж, Хятадын нутаг түүний далайн боомт /Хуанхау, Тяньжин, Чиндао, Жинжоу/ болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.


Жүдоч М.Уранцэцэг Токиогийн ДАШТ-ээс хүрэл медал хүртлээ

image

Токио хотноо болж байгаа дэлхийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий иж бүрэн медальт Монголын анхны эмэгтэй жүдоч болсон байна.

Тэрбээр, хэсгийн аваргын төлөө эх орон нэгт, олимпын хүрэл медальт, Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдаж ялсан. Улмаар Укрианы жүдоч Дариа Белодид цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мелани Клементтэй барилдаж гарт өчих мэхээр цэвэр ялж хүрэл медалийн болзол хангажээ.



Бид мартахгүй - Халхголын баатрууд

image

Эх орныхоо бүрэнбайдлын төлөө Халхын голд байлдаж амь насаа зориулсан хүн бүхэн монголчуудын зүрх сэтгэлд үүрд оршин баатар байх болно. 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалддаг ч монголчуудын ялалтаар төгсөж, эх орноо харинй түрэмгийлэгчдээс хамгаалсан юм.

Түүхийн хуудаснаа бичигдсэнээр энэ байлдаанд БНМАУ, ЗХУ-аас амь үрэгдсэн 7974, шархадсан 15251 цэрэг байсан бол Японы талаас 8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан баримт бий.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу



БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулдаг байсныг цуцаллаа

image

БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар тус улсын Элчин сайдын яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараах шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

- Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцааг байршуулах ажлыг цуцлав. Үүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгаар эдийн засгийн чадавхийг нь нотлон харуулах юм байна.

- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл, /эхнэр,нөхөр/ ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг хуулбарыг хавсарган өгсөн тохилдолд 90 хоногийн виз олгоно.

- БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж, 10 хоногийг дотор шийдвэрлэнэ.

- БНСУ-ын ЭСЯ-ны визийн матерал шалгах үүрэг бүхий консулыг орон тоог хоёроор нэмнэ.

Эдгээр журмыг 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Ийнхүү БНСУ-ын визний журамд хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа тул хяналтыг чангатгана хэмээн онцоллоо. Учир нь БНСУ-ын Элчин сайдын яаманд танил танилтай, консулыг танина гэсэн ойлголттой байж болохгүй. Энэ бол залилан гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулав. Одоогоор Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

image

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явцад Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Иймээс Байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.

Энэ дагуу МАН-ын бүлэг өнөөдөр (2019.08.26) үдээс өмнө хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дахин нягтлахаар түр хойшлуулаад байсан саналуудыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн байна. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.