Халхын голын дайнд амь үрэгдсэн 17 цэргийн шарил олджээ

Д.Тулга / Орон нутаг

Дорнод цэргийн тойргийн цэргийн албан хаагчдын хайгуулын отряд Монгол улсад 80 жилийн өмнө болж байсан Халхын голын тулааны үеэр амь үрэгдсэн Улаан Армийн 17 цэргийн шарилыг олж илрүүлжээ. Энэ тухай Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Зөвлөлт-Монголын цэргүүд Халхын голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баяр тохиох гэж буйтай холбогдуулан амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг олж илрүүлэх зорилгоор Буриад дахь Дорнод цэргийн тойргийн командлалын шийдвэрээр 15 цэргийн инженерээс бүрдсэн отрядыг байгуулсан байна. Энэ өдөр нь “Мөнх Хэт” талбайд Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2019” сургууль эхэлсэн өдөртэй давхацжээ.

“Оросын цэргийн албан хаагчдын хайгуулын отряд Монголын олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран Халхын голын тулаанд амь үрэгдсэн Ажилчин тариачны улаан армийн 17 цэргийн шарилыг илрүүллээ Малтлагыг Чойбалсан хотоос 350 км зайд хийсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг Халхгол сумын ойролцоох дурсгалт газарт хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. Тус газарт бусад цэрэг дайчдын шарилыг оршуулсан байдаг аж. Оршуулгын ёслолд Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал Михаил Носулев, Монгол улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцжээ.

“Шарилууд ихээхэн сүйдсэн байсан учир нарийн тодорхой мэдээллийг олж илрүүлэх боломжгүй байсан. Амь үрэгдсэн хүмүүсийн талаар ямар нэгэн эд зүйл, баримт бичиг байгаагүй” хэмээн “Риа Новости” агентлагт ярилцлага өгсөн хүн мэдэгдсэн байна.

"Хоёр улсын амь үрэгдсэн дайчдыг олж илрүүлэх томоохон ажлыг Монголын хайгуулын отряд явуулж байгаа. Энэ онд Дорнод цэргийн тойргийн цэргийн албан хаагчид тэдэнтэй нэгдэж, тулаан болсон газрыг металл илрүүлэгчээр шалгасан” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Халхын голын тулаанд байлдаж явсан Ажилчин тариачны улаан армийн 103 цэргийн шарилыг одоогийн байдлаар олж илрүүлэн, оршуулсан байдаг бөгөөд ЗХУ-ын нийт 2000 орчим цэрэг ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.

Зарлагдаагүй Халхын голын дайн 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн юм. Энэхүү зэвсэгт мөргөлдөөн нь Японы газар нутгийн санаархалтай холбоотой юм. Тухайн үед Япон улс Хятадын хойд хэсгийг эзэлж, тэндээ Манж-го улсыг байгуулсан юм. Япончууд Манж-го, Монголын хилийг Халхын голоор тогтоохыг шаардаж байжээ.

Хил дээр Японы отрядууд байнга өдөөн хатгалга хийж байсан юм. Монгол улс ЗХУ-тай “Харилцан туслалцах протокол” байгуулсан бөгөөд 1937 оноос Улаан Армийн цэргүүдийг тэнд байрлуулах болжээ. Сөргөлдөөнд ЗХУ Монголын талд орсон юм.

Зөвлөлт-Монголын цэргүүд 1939 оны 8 дугаар сарын 20-нд довтолгоог эхлүүлжээ. 1939 оны 9 дүгээр сарын 15-нд ЗХУ, Монгол, Япон улс түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Харин Японы тал буулт хийсэн эцсийн хэлэлцээрийг 1942 оны 5 дугаар сард байгуулсан байна. Энэ тулаанд Япон-Манж-го улсын 61 мянган цэрэг, Зөвлөлт-Монголын 26 мянга гаруй цэрэг шархдаж, амь үрэгдэж байжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.21] 2019-08-28 04:56:59

Монгол улс биш БНМАУ гэж бич. Тэгээд бас түүх бүү гуйвуул.

Зочин [119.40.98.162] 2019-08-28 04:55:02

Худлаа үзэл сурталжсан түүхээр толгой угаахаа болио орос япон 2 манай нутаг дээр тулалдсан болхоос япон монголд довтлоогүй япончууд хятадыг эзлээд сибирийг эзлэх сонирхолтой байсан. оросууд герман японтой зэрэг байлдах боломжгүй учраас японыг эхлээд дарах гэж энэ тулалдаан болсон

Зочин [202.179.31.119] 2019-08-28 11:30:55

tenegteed baigaarai mahan tolgoi mini ee!!!!!!!!!!!!!!

Тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлье. [202.131.228.118] 2019-08-28 04:31:21

Цэрэг хүн тангарагтаа үнэнч байж хүний нутагт үүргээ гүйцэтгэж яваад л үхсэн байна. Монгол цэрэг ч гэсэн одоо Афганистан, Судан буюу Африкт аюултай газар ингээд л явж байгаа. Цэрэг хүнийг хүний ёсоор оршуулж хүндлэх нь бидний үүрэг. Орос, украин, буриадуудаас гадна манайд японы цэргийн оршуулга гэж бас байсан. Олон орны цэргүүд яагаад Монголын нутагт үхсэнийг улс төрчид л шийдсэн байгаа. Ум мани бадми хум.

Зочин [202.126.88.153] 2019-08-28 03:21:21

балайрцгаагаал байх юм дааа яанааа энэ үмбүүнүүдийг ѳѳдлѳх заяа алгаа

Зочин [202.179.31.27] 2019-08-28 03:17:53

Хөөрхий амьтад. Олж зөвөөр оршуулсан нь яамай даа. Гэрийнхэн нь авахгүй гэсэн юм байх даа?

Зочин [202.131.227.178] 2019-08-28 03:04:42

90 баатар дээр дахин 17 баатар нэмэгдлээ дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.