Далайд гарцгүй орнуудын инноваци, технологийн чадавхыг дээшлүүлэх хурал эхлэв

Д.Тулга / Эдийн засаг

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Гадаад харилцааны яам, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” сэдэвт олон улсын хурал өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр эхэлж байна.

Олон улсын хурлаар далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдийн дунд инновац, технологийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, удирдамж өгөх, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг үр дүнтэй ашиглах стратеги боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас инновац, технологийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулаад Монгол Улс дахь анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа гишүүн орнуудад талархал илэрхийлэв.

Хуралд Афганистан, Азербайжан, Балба, Бутан, Буркина Фасо, Киргиз, Лаос, Тажикистан, Этиоп, Нигери, Монгол Улсын оюуны өмч болон инновац, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.200] 2019-09-02 08:18:39

Манай улс Хойд хилээс ,Урд хил хүртэл ердөө -1-Ганцхан Төмөр замтай,-Үүнийгээ Харин Хоёр замтай бологвол ,Далайд Гарцгүй Оронд Их Хэрэгтэй байна даа ,Ядаж Ачааны Экспорт Нэмэгдэж,Эдийн засагт Их Нэмэр болно доо !!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.