БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНАСАУ-д айлчилна

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-д айлчилж, Пёньяны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Ван И гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзахаар төлөвлөсөн бөгөөд талууд олон сарын турш зогсонги байдалд байгаа Пёньян, Вашингтоны цөмийн хэлэлцээний талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ. Ван И БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах эсэх нь хараахан тодорхойгүй байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ван Игийн айлчлал хоёр талын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ. Мөн Бээжин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Зүүн Өмнөд Азид энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байна гэж уг мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ АНУ руу чиглэсэн байр сууриа чангатгасан байж болзошгүй шинж тэмдгүүд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсан долдугаар сарын сүүлээс хойш Пёньян нийт долоон удаа ойрын зайн тусгалт баллистик пуужин туршсан юм.

Пёньяны засаг захиргаа АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг шүүмжилж, Вашингтон далавчит пуужин туршсаныг буруутгажээ. Мөн энэ сарын сүүлээр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд төлөөлөгчөө оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.