Зах зээлийн товч мэдээлэл

Aдмин / Эдийн засаг

ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалаар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. "Энэ нь улс төрийн түүхэн ач холбогдолтой, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон юм. Ингэснээр Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо. Хоёр улс 2009 оноос стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон юм. Айлчлалаар хоёр улсын Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс онцолбол Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр” байв. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан Хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү сангийн хөрөнгө оруулалт ихэвчлэн үндэсний валютаар хийгдэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцоллоо.
  • 2019 оны эхний найман сарын байдлаар Монголбанк есөн тонн 649 кг алт худалдаж авсан байна. Төв банкны худалдаж авсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 тонноор бага байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хууль эрх зүйн тодорхойгүй байдал оны эхний гурван сард тушаагдсан алтны хэмжээг огцом бууруулжээ. Хууль батлагдсаны дараа алт худалдан авалт эргэн өссөн ч өмнөх оны гүйцэтгэлээс бага байгаа юм. Нөгөө талд дэлхийн зах зээлд алтны спот ханш он гарснаас хойш 20 орчим хувиар өсөж, сүүлийн байдлаар 1524 ам.доллар хүрчээ. Монголбанк алт худалдаж авсан эх үүсвэрээс гадаад валютын албан нөөцийг жил бүр 700-800 сая ам.доллароор нэмэгдүүлсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдсэн юм.
  • Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг шинэчлэн сайжруулахад зориулж 27 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк баталсан байна. Санхүүжилт нь хил дамнасан худалдааг хөнгөвчлөх зорилготой гэж мэдээллээ. Үр дүнд нь 2026 он гэхэд Бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 400 сая ам.доллар, импорт 95 сая ам.доллар хүрэх таамаг гаргасан байна. Мөн Боршоо боомтоор дамжих худалдааны эргэлт гурав дахин нэмэгдэж, 95 сая ам.доллар хүрэх бөгөөд үүний ихэнх хувийг импортоос шалтгаалсан өсөлт эзэлнэ гэж таамаглажээ.
  • ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж байна. 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулна. Өнгөрсөн онд 433 сая тонн нүүрс олборлосон бол 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгохоор төлөвлөж байгаагаа ОХУ-ын Засгийн газар зарласан юм. Гол зах зээл нь БНХАУ, Энэтхэг, БНСУ гэж шинжээчид дүгнэж байна. Оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 7.9 хувь буюу нийт 3.5 сая тонныг ОХУ нийлүүлжээ. Хамгийн сүүлд долоодугаар сард коксжих нүүрсний нийлүүлэлт нь өмнөх сараасаа 27 хувиар нэмэгдэж, 731 мянган тонн болсон байна. Ийнхүү ОХУ нүүрсний зах зээл дэх орон зайгаа тэлэхээр зорьж байгаа энэ үед Монголын зарим компани ОХУ-ын зах зээлийг сонирхож байгаагаа илэрхийлж байв.
  • Коксжих нүүрсний ханш БНХАУ-ын дотоодын бирж болон гадаадад зөрүүтэй хэлбэлзэж байгаа нь энэ зах зээлийн суурь үндэс нь өөрчлөгдсөнийг харуулж байна гэж “Morgan Stanley” дүгнэлээ. 2019 он гарснаас хойш Австралийн коксжих нүүрсний ханш 29 хувиар унасан бол Далянийн таваарын биржид 11 хувиар өсжээ. БНХАУ хэрэглээнийхээ есөн хувийг импортолдог бөгөөд энэ нь далайгаар тээвэрлэж байгаа нүүрсний худалдааны 20 хувийг бүрдүүлдэг. Тиймээс олон улсын нүүрсний ханшийг тодорхойлох гол тоглогч юм. Австралийн нийлүүлэлтэд гарах саатал, Энэтхэгийн эрэлт сэргэх төлөв зэргээс хамаарч нүүрсний ханш богино хугацаанд сэргэх төлөвтэй гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид таамаглаж байна.
  • Хэлэлцээр хийхгүйгээр Европын Холбооноос гарах BREXIT-ийн төлөвлөгөөг Их Британийн Парламент дэмжихээс татгалзлаа. Ийнхүү Төлөөлөгчдийн танхимын 27 гишүүний саналын зөрүүгээр Ерөнхий сайд Борис Жонсон Парламентад анхны ялагдлаа хүлээлээ. Ингэснээр эрх баригч Консерватив нам, сөрөг хүчний Хөдөлмөрийн нам төлөвлөж байсны дагуу BREXIT-ийн товыг гурван сараар буюу 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах хуулийн төсөл өргөн барьж магадгүй байна.
ВАЛЮТЫН ХАНШ:
Валют Зарласан
ханш
Өөрчлөлт
(Өдөр)
Валют Ханш
USD/MNT
EUR/MNT
CNY/MNT
GBP/MNT
RUB/MN
2,671.81
2,934.32
372.70
3,240.64
40.10
-0.01
-0.51
-0.38
-0.39
-0.22
EUR/USD
GBP/USD
USD/CHF
USD/CNY
USD/JPY
1.0977
1.2098
0.9869
7.1681
106.00
Эх сурвалж: mongolbank.mn, investing.com

БОНДЫН ӨГӨӨЖ:
Бондын нэр Валют Купон Үнэ +/-
Khuraldai 2024
Gerege 2023
Samurai 2023
TDBM 2020
Chinggis 2022
Chinggis 2021
DBM 2023
USD
USD
JPY
USD
USD
USD
USD
5.71
5.25
0.53
4.91
5.02
4.49
6.51
111.95
101.23
104.17
103.04
100.32
109.64
102.64
0.06
0
0
0
0.02
0.07
-
Эх сурвалж: bloomberg.com

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ:
Түүхий эд Нэгж Үнэ /USD/
Газрын тос /NYMEX, WTI/
Алт /SPOT/
Зэс /LME/
Төмрийн хүдэр /Beijing/
баррел
унци
тонн
тонн
53.96
1,547.22
5,584.50
91.94
Эх сурвалж: bloomberg.com

БАНКНЫ САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /2019.06/:
Үзүүлэлт Нэгж Дүн
Нийт актив
Өөрийн хөрөнгө
Чанаргүй зээл
Ипотекийн зээлийн үлдэгдэл
Ипотекийн зээлдэгчдийн тоо
Хадгаламжийн үлдэгдэл
Төгрөг
Валют
Хадгаламжийн хүү /төгрөг/
Хадгаламжийн хүү /валют/
Зээл
Олгосон зээлийн ЖДХ /төгрөг/
Олгосон зээлийн ЖДХ /валют/
тэр.төг
тэр.төг
%
тэр.төг

тэр.төг
тэр.төг
тэр.төг
%
%
тэр.төг
%
%
34,701
3,106
10.3%
4,488
94,688
12,527
9,752
2,775
11.5%
4.9%
20,848
17.0%
10.9%
Эх сурвалж: mongolbank.mn

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Үзүүлэлт Нэгж Дүн
Бодит ДНБ өсөлт /2019.03/
Нэрлэсэн ДНБ /2019.03/
Инфляци /2019.06/
Гадаад худалдааны тэнцэл
/2019.06/
Бодлогын хүү /2019.06/
М2 /2019.06/
Валютын нөөц /2019.06/
ГШХО /2019.04/
ОСҮИ /2019.06/
%
тэр.төг
%
сая.ам$

%
тэр.төг
сая.ам$
сая.ам$
коэф
8.6%
33,318
8.1%
1,045.2

11%
20,299
4,104
645.2
99.7
Эх сурвалж: mongolbank.mn, nso.mn
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
  • Эх Сурвалж: Монголын банкны холбоо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.