“Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

М.Амаржаргал / Нийслэл

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ. Мөн 256 бөхийн барилдаан болно.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: “Монголын соёлыг дэлхийд таниулж буй нэгэн томоохон үйл явдал бол Даншиг өргөх ёслол. Тус наадмыг хамтран зохион байгуулдаг зарим байгууллага хамтрахгүй болсон ч даншиг өргөх ёслолыг уламжлал ёсоор үргэлжлүүлэхээр шийдэж ийнхүү есдүгээр сарын 8-ны өдөр товлолоо гэсэн юм. МБШТ Гандантэгчинлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан: -Монгол Улсад аялж буй гадаадын жуулчид цам харайх ёслолыг үзэж сонирхох нь их. Энэ жил аялал жуулчлалын компаниуд “Даншиг наадам-Хүрээ цам 2019” хийх саналыг манай хийдэд их тавьж байна. Мөн цам харайх ёслолыг үзэх гэж Японы маш олон жуулчин ирсэн. Тэдний хувьд зөвхөн даншиг өргөх ёслолыг үзэх гэж Монголд ирсэн, одоо ч бас аялал жуулчлалын компаниудын хүлээлт их байгаа гэв.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс бас нэг онцолсон нь есдүгээр сарын 6-нд бурхны шашны түүхэнд томоохон үйл явдал болохын нэг нь VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойн өдрөөр “Батцагаан” цогчэн дуган үүдээ нээж, өрхөө татахаас гадна “Самвад” олон улсын хурал болохоороо онцлогтой. Шинэ дуганд 1080 лам хурах боломжтой ба уг олон улсын хуралд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Тайланд, Бангладеш, Сингапур зэрэг орны лам, Австри, Их Британи, АНУ, Швейцар, ОХУ-ын буддын судлалын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцох юм байна.


Сэтгэгдэл

оюунтөгс [202.55.188.46] 2019-09-07 19:47:19

нээлт нь хэдэн цагаас вэ

OYUN OYUN [202.55.188.46] 2019-09-07 19:45:43

нээлт нь хэдэн цагаас юум бол

zochin [185.39.141.7] 2019-09-06 20:01:35

uvul hayand irlee 65 ulugcjin baysan tsengej halaasaa tvntiilgej tachaadaal

Jorj [202.9.43.124] 2019-09-06 13:10:39

Bas yun bayr yun naadam turuuchiinhee naadmiin uchraa oloogui bj uruudah ail untah ideh gj...

Зочин [202.170.80.25] 2019-09-06 12:15:01

Найр наадам ч ихдээд л байгаа шүү

Зочин [202.55.191.194] 2019-09-06 11:32:38

Энэ балай даншиг маншиг, цам хамаа больцгоо өвлийн бэлтгэлээ хангацгаа яасан баярлаж найрлаж дуусдаггүй ядуу гуйлагчид вэ улс орон нь өрөнд баригдаж, охид эмс нь гадны хоноцуудын янхан болж, вагон вагоноор хужаа орж ирж байхад архиндаа мансуураад баярлаж хэвтээд байх юм хүн юм бол улс юм бол сэтгээч бодоож босоож


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.