А.Шинзо, В.Путин нарын яриа хэлэлцээг эерэгээр үнэлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн пүрэв гарагт Владивосток хотод хийсэн яриа хэлэлцээний дүнг Японы Засгийн газар эерэгээр үнэлжээ.

“Томоохон ахиц дэвшил гараагүй хэдий ч В.Путиний санаа бодлыг баттай мэдэж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломж олдсон нь тодорхой үр дүн юм. Үүний зэрэгцээ найрамдлын гэрээ байгуулах асуудлыг талуудын хувьд хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шийдвэрлэхийн тулд Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийх зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлсээр байхаар хоёр улсын удирдагч болзон тохирчээ” хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнийг олон нийтийн телевиз иш татан мэдээлжээ.

Хоёр улсын удирдагчдын 27 дахь удаагийн уулзалт Владивосток хотод өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. ОХУ-ын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, В.Путин, Абэ Шинзо нар хоёр талын асуудлаар ирэх 11 дүгээр сард Чили улсад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр гүн гүнзгий хэлэлцээ хийхээр тохиролцжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Мэдээ.мн-ыхан алдааг засахгүй. Мурийцах уу? [202.131.228.118] 2019-09-07 10:25:08

Та нарын олж анхааруулсан алдааг Мэдээ.мн-ыхан авч хэлэлцэхгүйдээ. Тэгэх ухаан тэдэнд байдаггүй юм. Засахгүй гэж мурийцах уу? Долоо хоногийн өмнө Монголд байгаа Оросын Элчин сайдын нэрийг буруу бичичихсэн байсан, засаагүй. Иймд Японы Ерөнхий сайдын нэрийг буруу бичих нь тэдэнд ю-ү-ү-ү-ү ч биш.

зочин [202.131.229.246] 2019-09-06 15:34:48

Газар нутгаа алдчихаад л дарвайтал инээгэд суух юм аа

Зочин [203.217.139.225] 2019-09-06 16:25:17

Манайхан японы алдсанаас 3000 дахин том газар алдчихаад далчигнатал долгиноод л байгаа биз дээ?

1212 [202.21.118.174] 2019-09-06 13:56:19

Уг нь В.Путин гэж бичсэн бол Ш.Абе гэж бичмээр юмаа. Шинзо бол өөрийнх нь нэр, Абе бол овог нь

Зочин [59.153.114.83] 2019-09-06 13:56:16

Naad hunii chini neriig Abe san gej duudna yaponchuud. Shinzo san gej hezeech bhgui. Undesnii tv-n oros skoltoi hyatad toimch ingeed ballaad hayachlaa.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.