УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг гишүүдийн олонх дэмжив

Б.Мөнхцацрал / Улстөр

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдэв. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн.

Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.


Сэтгэгдэл

Зоч [66.181.161.7] 2019-09-08 09:22:40

"Тангарагаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах үндэс болно" гэдэг юу гэсэн үг вэ? Лав л Монгол улсын жирийн иргэнтэй адилгүй л юм байна. Эргүүлэн татах тухай нь үндсэн хуулинд юу гэж байгаа юм болоо? Зүгээр л хууль зөрчсөн бол гээд оруулж болдоггүй юм байхдаа. Саналаа хуваалцая

Eegii [37.168.233.77] 2019-09-09 01:03:15

Yag zov huuli zurchsun bol guitsee

Зочин [150.129.140.124] 2019-09-07 20:09:13

Hun huursan yum shaanaa erguu 76 uhna. Erguulen tatah undeslel bolno oo . gej bgaam. Shuud erguulen tatna aa gechij chadahgui l bgaam l daa. Neg iimerhuu buurunhii, heregjdeg ch ugui baij l bdag huuli gargahdaa garguun uls doo

zavaan [185.39.141.7] 2019-09-07 19:37:20

yoyoy . ene 65 uhaniig harahaar .. maantiin shoringiin hvmvvjigchid suuj baigaa yum shig ... . baasniih ni gishvvd .. pisdaaaa

zochin [185.39.141.7] 2019-09-07 19:35:11

nuguu aldart 27 zuvshuuruugvi sanal ugsun baih yum ... umnu govio 2 uruu bairaar zarchihsan amaaraa dvvren bohi vleesen shivegchin hvrtel .. ergvvlen tatagdahgvi . bairaa tomruulna gej tomorch yavaa suragtai ..

hahahahah [185.39.141.7] 2019-09-07 19:32:52

olonhi ni genee . kkkkk . bas demjeegvi tsuuhun ulugchingin nersiig zaraldaa . hahaha

Зочин [49.0.218.39] 2019-09-07 16:56:31

Ene oorchloltiig oilgodgui ymuu, davhar deel tailii, tosol nemj bstlahgui bh gedeg chuhal zaaltuud bhad oilgodguin haramsaltai ,,,,

иргэниргэн [103.229.123.68] 2019-09-07 14:20:48

ЭЭ ЧААВААС АДМИН СЭТГЭГДЭЛ УСТГАА9Д БАЙНА Ш ДЭЭ.

зочин [202.179.31.78] 2019-09-07 14:18:13

МАНамынхан,УИХ-ын гишүүдээ Монгол орны амин сүнс болох эцэг хуулиа хэлэлцэж байгаа явцыг харахад УИХ-аас,зөвшидцөх зөвлөл,ажлын хэсгээс оруулсан 62-ын гэдэг саналууд чинь бараг бүгд унхах,унагаах,саармагжуулах,хасах гм-ээр цөөн гишүүдийн ямарч судалгаагүй аман ярианаас болж зүсээ хувиргах болчих шиг санагдаж байна.ингэснээр наадах чинь нэг л сулбагар баталсанч батлаагүйч онцын өөрчлөлт гарахааргүй болохоор байна.Чухам ямар заалт нь ямар шалтгаанаас болж амьдралд таарахгүй байсан түүнээс ямар арга зам гарцаар гарах вэ тэр нь бусад хуультайгаа амьдралд хэр бууж үр дүнгээ өгөх вэ гэдэг талаас нь бус зөвхөн өөр өөрсдийн амбиц,үзэл бодлоо тулгаад байгаа нь иргэд бидэнд тунч таалагдахгүй байна,сүүлрүүгээ ер нь бантан болох тийшээ яваад байгаа харагдана.Иймээс УИХ-ын гишүүд судалгаа,тооцоо,хууль эрх зүйн үндэслэл,түүнээс гарах үр дагавар гэдгийг хаана хаанаа бодолцож асуудалд хандаачээ гэж хүсмээр санагдах юм.Судлаач хуульчид,бусад зарим орны туршлагаас судалж үзэхэд ч буруудахгүйл болов уу?

зөвлөгч [202.179.25.21] 2019-09-07 11:44:59

Мэдээ.MN-ийнхэн үгээ зөв бич, эгүүлэн татна гэж ямар утгатай үг юм бэ, эргүүлэн татна гэсэн байдаг биз дээ.

b [103.229.122.65] 2019-09-07 13:12:31

huuliin helleg

Ард түмэн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхийн тулд ... [202.131.228.118] 2019-09-07 10:17:28

Дан ганц нэг намын гшишүүд Үндсэн хуулийг хэлэлцэ батлах юм бол энэ Үндсэн хууль үхмэл зүйл болно шүү. Ардчилсан орнуудад ингэж Үндсэн хуулийг баталдаггүй юм. Иймд эсхүл дараагийн УИХ-аар 2020 оноос хойш ҮХ-ийн шинэчлэн батлах, эсхүл энэ 76 гишүүнээс өргөн бүрэлдэхүүнээр ҮХ-ийг батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмэн чинь энэ ҮХ-ийг хүлээн авахгүй шүү. Санууллаа шүү.

Зочин [202.126.89.120] 2019-09-07 15:53:46

Үхсэн ацня чинь ардчилсан улсууд. Тэр газар луугаа зайд.

Зочин [112.72.12.8] 2019-09-07 09:58:40

Гишүүд маань давхар дээлэнд дуртай бололтой. Хууль "зүгшрээд" ирэхийн цагт гишүүн болох гэж зүтгэгсэд ховордох буйзаа.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.