Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчдын Хотын даргад мэдээлснээр Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй гэдгийг мэдээллээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгосон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, үмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.

Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Иргэд оршин суугчид та бүхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана” гэдгийг иэлэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.54] 2019-09-09 02:09:41

Зайсанд байртай байна гэдэг чинь төрийн хулгайч нарын нэг гэсэн үгээ.

Иргэн [66.181.178.227] 2019-09-08 15:08:25

Хотын даргад ажлын амжилт хүсье

zochin [122.201.21.252] 2019-09-08 13:52:05

Bayachuud yaah vee nurval darhan tsaaztai ch gazar baishin ahiad hudaldaad avchina. Ednariin janhuunuudiig medeend oruulj yadag bn aa. MAHNII une urgun heregleenii baraa nemegdeed bhad jalga dovnii yum bicheed bh yum. Baychuud nursan ch toohgui shdee. Dan baychuud amidarch bga yum chin

Буруу Цолмон [103.10.23.113] 2019-09-08 12:48:36

Арай хэтэрч байна хулгайч нар хэт даварч байна Дархан цаазтэй Богод уулын ам болгон эрх мэдэлтэй Дархан эрхтэй хулгайч нарын газар болсон байна

odoo [185.39.141.7] 2019-09-08 11:33:45

yarmagiin zamiin 2 talaar .. sansriin 2 talaar yavdag tuslah zam ch baihgvi . . vndsen zam ruu ni shaagaad orchihson orkuud ovolzoj bn . . iim hotiin darga baigaad yaanaa . 10 jiliin bolovsroltoi . nadaas doloon dor dagztai hulgaich shunaldaa barigdsan ulugchingvvd

zochin [185.39.141.7] 2019-09-08 11:31:16

mongol umbvvnvvd . .. hot gej baidgiig . hezeech medehgvi . . harin yaaj orsuud .. vndsen gol zam uudiig ni baiguulj tavij ugsiim be . .. . tegeegvi bol . . yag zaisan shig boloh bailaa gej .... ulaanbaatar hotiin erunhii tuluvluguu gargaj bn gej tusuv tondogoo yadaj bolih heregtei . eru hii arhitektor .. muj dvvreg hot baiguulaltiin alba . hvreelen bvgdiig tatan buulga .... . grajin balgas oroh garah gartsgvi jorlon bosgohiin tuluu . tusuv tonuulj tsalin taraah hereg algaa .

Зочин [202.9.42.113] 2019-09-08 08:28:23

Зайсан ер нь гжр хороолоос ялгагдах юм байнуу бохир цэвэр нь шийдэгдээгуй толовлолт байхгуй омхий унэртэй сургууль цэцэрлэг байхгуй олигтой ногоон гудамж ч байхгуй

Зочин [103.10.23.113] 2019-09-08 12:44:29

Хулгайч нарыг тэнгэр гэсгээж үүрийг нь нурааж сануулаг өгч байна

Зочин [66.181.190.204] 2019-09-08 07:46:08

Hohi n muusain buzar argaar mungu olj bayjsan nowshnuud

Зочин [103.212.117.132] 2019-09-08 04:38:47

iim baidal 4 r horoollin Bayangol emnelgiin baruun taliin barilga deer uusej baigaag anhaaraldaa avna uu hotin dargaa

Irgen [202.126.89.84] 2019-09-08 04:37:13

Hot gundalaig barahgui yum bishuu. Gundalai chin duraaraa durgij baidag yum bishuu zaisand . Chatsga tsarailuulj bnda ulsiig kkk

zochin [185.39.141.7] 2019-09-08 04:18:44

heree hereenii hee hariig gaihsan vlger vvd chin harin ene vvv .?????

kkkkkklk [185.39.141.7] 2019-09-08 04:17:15

dur meden zuvshuutulgvi barilga barij amidarchihaad ... .. bidniii amidrah orchin hetsvvdlee genee . ...kkkkkkkkk ... vlger shig yum ..

Hm [103.26.195.18] 2019-09-08 01:10:38

Зайсанд ер нь орон сууцны газар баригдах ёсгүй биз дээ, хотын даргаа?

ррр [103.10.23.113] 2019-09-08 12:42:27

Дархан цаазтай уулын газар нутагт Дархан эрхтэй хулгайч нар хууль зөрчин барьсан барилагууд нурах нь зөв Богод уулын эзэн хэлхнэж байна юм байна Хотын дарга хууль зөрчин барсан байрилаг хашааг цөмийг нь буулгаж нухаар хэрэгтэй Даанч чадагүй л дээ өөрөөч хулгайч нарын нэг болхоор Ард иргэд баярлаж байна болох л ёстой зүүль болож байна Их шунал амь насанд халтай гэдэг

Зочин [202.55.188.45] 2019-09-08 11:57:11

sszzaygr s f

Зоч [66.181.161.7] 2019-09-08 01:31:08

Би одоо нэмж барихгүйээ гээ боловуу?

Зоч [66.181.161.7] 2019-09-08 01:29:43

Хотын дарга юу гэж байна?


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.