Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеевийг хүлээн авч уулзлаа

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, тус академийн дэд ерөнхийлөгч, академич А.В.Адрианов нарын төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын ШУА-ын төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь 98 жилийн дараа анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан явдал нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд онцлон тэмдэглэлээ.

Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэв.

Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, санал санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзалдахаар тохиролцов.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.83] 2019-09-08 23:45:46

Bayrtai saihan uulzalt boljee

Зочин [66.181.188.82] 2019-09-08 11:22:52

Нэг эргүү орк дээр "бисда" гэж бичжээ. Шувууных шиг жижиг тархиндаа энэ мал юу бодож бичээ юм бол???

Зочин [202.179.31.113] 2019-09-08 07:19:43

бисда оросууд

zochin [73.51.245.247] 2019-09-08 04:15:29

ineej sonsox oor oros oron boldelxiin top shinjlex ukhaan xogjson oron doo bid tednees zuurax xeregtei

Зочин [139.5.217.65] 2019-09-08 02:45:04

Манай улсын шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулах нь эдийн засгийн үр өгөөжийг хүртэх зөв зам юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.