Сонирхогчдын боксын ДАШТ эхэллээ

М.Амаржаргал / Спорт

Өчигдөр (2019.09.08) ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо сонирхогчдын боксын ХХ дахь удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ. Сонирхогчдын боксын ДАШТ нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 87 орны 467 ширэн бээлийтнүүд өрсөлдөж түүхэн рекорд болж байна. Өчигдөр ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа болсон бол өнөөдрөөс тулаанууд явагдаж эхлээд шигшээ тоглолт 21-ий өдрийн Бямба гарагт болно.

Тэмцээний хуваарь:

  • 52 кг: 9/12-нд 1-р шат, 9/14-нд 2-р шат, 9/16-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20 хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд Х.Энхмандах өрсөлдөнө.
  • 57 кг: 9/11-нд 1-р шат, 9/15-нд 2-р шат, 9/17-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20 хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас Э.Цэндбаатар, Х.Энх-Амар өрсөлдөнө.
  • 63 кг: 9/10-12-нд 1-р шат, 9/14-нд 2-р шат, 9/16-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20-нд хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас Б.Чинзориг өрсөлдөнө.
  • 69 кг: 9/11-нд 1-р шат, 9/13-нд 2-р шат, 9/16-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20-нд хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас Г.Баярхүү өрсөлдөнө.
  • 75 кг: 9/9-нд 1-р шат, 9/14-нд 2-р шат, 9/16-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20-нд хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас Д.Давааням өрсөлдөнө.
  • 81 кг: 9/10-нд 1-р шат, 9/15-нд 2-р шат, 9/17-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20-нд хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас Н.Шинэбаяр өрсөлдөнө.
  • 91 кг: 9/9-10-нд 1-р шат, 9/15-нд 2-р шат, 9/17-нд 3-р шат, 9/18-нд 1/4-н тоглолт, 9/20-нд хагас шигшээ тоглолт, 9/21-нд шигшээ тоглолт. Энэ жинд манай улсаас С.Эрдэнэбаяр өрсөлдөнө.
  • +91 кг: манай улсаас тамирчин оролцохгүй.

Манай улсаас боксын үндэсний шигшээ баг энэ жилийн ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд Азийн наадам болон ААШТ-ий алтан медальт ОУХМ Э.Цэндбаатар, Азийн наадмын мөнгө, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг, ААШТий хүрэл, Универсиадын алтан медальт Х.Энх-Амар тэргүүтэй 8 тамирчин дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор оролцож байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.103] 2019-09-09 04:38:06

57 kgd 1 jind 2 hun ordog yumuu.Yu gesen ug vee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.