Гурван аж ахуйн нэгжээс болж замын бэлтгэл ажил саатжээ

Д.Тулга / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм.

Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Дан ганц Яармагийн зам цаашдаа ачааллаа дийлэхээргүй болж байна. Энэ замыг барих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас баталсан. Үүнийгээ мөрдөж ажиллаж байна. Нийслэлээс зам барихаар төлөвлөлт хийсэн байсан газар дээр БОАЖЯ-аас газар олгосон нь асуудал үүсгээд байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэн. Холбогдох хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан. Төр хувийн хэвшил гурван талт гэрээ хийх зэргээр аль болох боломжит хувилбараар энэ замыг гаргах тал дээр ажиллаж байгаа” хэмээлээ.

Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм байна. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. Авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгчээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.131.228.50] 2019-09-11 11:11:04

Амарсайханы ажилд амжилт хүсье. Даргаа оролцуулалгүй шийдвэр гаргаж чаддаггүй наад хурган дарга нараа бие даан ажиллаж чаддаг нам дагаагүй, цүнх бариагүй мэргэжилтнүүдээр солих хэрэгтэй

зочин [66.181.184.135] 2019-09-11 11:07:36

Орон сууц барьж л байгаа бол дотор нь сургууль,цэцэрлэг,хүүхдийн тоглоомын талбай зайлшгүй барьдаг Оросын бэлээхэн сайн жишээ байна.

зочин [103.26.193.135] 2019-09-10 21:05:53

Хаа сайгүй улсын сургууль,цэцрлэг маш их хэрэгтэй байна.Хотын даргаа та үүнд анхаарлаа хандуулаач.

зочин [66.181.161.87] 2019-09-10 20:38:39

Зам яах вэ хамгийн түрүүн шүдний өвчи бол сургууль Цэцэрлэг шинээр барих 118- р сургуулиас л хоёр анги өөр газар хичээллэж байна

энхээ [202.70.33.242] 2019-09-10 15:02:16

Нисэх яармагийн зам ачаалалаа даахгүй байгаа. Энэ замыг яаралтай хийх нь хэрэгтэй.

Зочин [59.153.113.34] 2019-09-10 18:53:35

Зам чах вэ гол тэнд улсын сургууль барих хрэгтэй. Улсын сургууль бариангуй гайг та нар харж байгаа биз дээ Баянгол хороолол хэрэв тэнд 3 улсын сургууль 5 цэцэрлэг барисан бол

Зочин [202.126.89.226] 2019-09-10 14:22:25

60 тэрбумын хулгайч луйварчид хонгилын хулгайч луйварчид улсыг сүйрүүлж байна. Амарсайхан шийдвэртэй зоримог тэмцээрэй. Ард түмэн чинь дэмжээд өгнө.

Зочин [103.212.116.125] 2019-09-10 11:45:02

АВИЛГА АВЧ ГАЗАР АВСАН ЮМ БОЛ ТЭРИЙГЭЭ ИЛЧИЛ ЧАДАХГУЙ БОЛ ШУУД БУУЛГА

Зочин [202.126.88.36] 2019-09-10 11:32:56

Хүрэлсүх Амарсайхан нар бол ажил хийх гээд бгаа юм доодхи долдойнууд нь будлиан хутгаад бна! 10.0 хүний орц гарцыг хааж Нийтийн эзэмшлийн замыг хааж хувьдаа ашиглаад бгаа шадар сайдад ямар ес зүй бна аа бэртэгчин бэртэгчин гэхэд ийм бэртэгчин байж болохгүй шүү дээ өөр оронд бол шууд огцорсон

Зочин [66.181.176.66] 2019-09-10 11:30:49

НУСАА ГООЖУУЛСАН ХҮҮХЭД ШИГ ЦАРАЙТАЙ БОЛХООР НЬ НУС АМАРАА ГЭДЭГ БЖ БИЛЭЭ.ЯГ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ

Зочин [66.181.191.40] 2019-09-10 11:23:20

Хотын даргын зөв, нэг хэсэг аж ахуйн нэгж хүмүүсээс болж нийтийн эрх ашиг хохирох учиргүй.

Irgen [202.126.89.86] 2019-09-10 10:57:19

Turiin tumur nuur gargah tsag ni bolson. Avilgal avch gazar olgoson hulgaichiig shiitge.

mgl [64.119.21.98] 2019-09-10 10:53:51

Яармагийн замаас яаж 22 товчоотой нийлэхиййн сэтгүүлчээ...

Irgen [202.179.26.122] 2019-09-10 10:36:51

Shuud buulgaachee. Uureg hariutsalgaa medej baih estoi. Shuud nuraagaad haya

Зочин [202.126.89.129] 2019-09-10 10:33:00

ДҮҮРГИЙН НАР ГЭЖ ХЭДЭН ХОГИЙН ШААРНУУД ЮУ Ч ХИЙХГУЙ НОВШНУУД

Зочин [202.126.88.49] 2019-09-10 10:23:22

Шууд бульдозерээр түрж тэгшил

Зочин [66.181.180.113] 2019-09-10 10:12:08

Baigal orchnii yam gej dampuurtsan yam ajlaa hiildee shonhor shubuugaar l biznes hiideg bol bas gazar ogdog yam boljee

ЗОЧИН [202.131.236.138] 2019-09-10 10:11:41

ХАН УУЛ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРОО, - ОРЧЛОН, ЦЭЛМЭГ, ХӨРШ ЗААН, ЗАГИЙН ОРШИН СУУГЧИД ҮМХИЙ БӨГӨӨД ХИМИЙН ХОРТ БОДИС ДУНД АМЬДАРЧ БАЙНА. АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ НҮҮЛГЭЭЧ ЭЭЭЭЭ. ХУДЛАА ШОУДАЦГААГААД ЯВАХ ЮМ. УИХ -ЫН ГИШҮҮД, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БҮГД Л ХУДЛАА ЯРИХААС ЦААШГҮЙ. ТАНЫГ АЖИЛ ХИЙЖ, ЗОРИГТОЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЖ БАЙГАА Л ГЭХ ЮМ. ТҮҮНД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ӨГӨӨЧ. БЯЦХАН ХҮҮХДҮҮД ХИМИЙН БОДИСООР УТАГДАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА.

Зочин [112.72.11.112] 2019-09-10 10:10:40

Avilaga ugch avsan ter tom2 hashaanuudiig buulgaval haana.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.