Т.Баярхүү:Зарим хэрэг 8-9 сар хүлээгдсээр, холбогдох этгээдүүдэд ял завших боломжийг олгож байна

Б.Мөнхцацрал / Хууль

Авлигатай тэмцэх газрын зүгээс улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байгаа талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллээ.

Тэрбээр “Зарим тодорхой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлж байгаа. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Гэтэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гарч 8-9 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл манай Мөрдөн шалгах хэлтэст ирүүлээгүй байна. Гэтэл энэ нь Авлигатай тэмцэх газар хэргийг зориуд удааж байгаа мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээх нөхцөл болж байна.

Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байна. Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээдэг. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил боллоо” гэв.


Сэтгэгдэл

зочин [202.179.27.195] 2019-09-10 23:06:28

энэ ер нь хуйвалдаад санаатайгаар дутуу мөрдөөд, түүнийг нь санаатайгаар ямар нэг асуудал гаргаж ирээд бас буцаагаад тэгээд хоног хугацаа аваад байдаг юм байна. Энэ шүүгч мөрдөгч прокурор гурав нийлчихээд байна. Тэр хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг хэн өөрчилсөн бэ. Тэр нөхөр сэжигтэй. ОДОО БҮГД Л ЯМАР НЭГ ХЭРЭГ ХИЙГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ЭХЛЭЭД ХУДЛАА МЭДҮҮЛЭЭД, АЛЬ НЭГ ДАРГА НАРЫГ ГҮТГЭН ХУТГААД БААХАН БУДЛИАН ТАРИАД , ДАРАА НЬ МӨРДӨГЧ ШҮҮГЧ НАРАА ГҮТГЭЭД Л БААХАН ЦАГ ХОЖИХ ХЭРГЭТЭЙ ЮМ БАЙНА. ГАГЦХҮҮ ХУУЛИЙГ НЬ САЙН УНШИЖ ИХ САЙН ХУУВИЛДАХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД ГЭВЭЛ ГҮТГЭСН НӨХДҮҮД ЧИНЬ БАС Л НО ТОЙ НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.179.31.71] 2019-09-10 12:15:22

АТГ-ынхаан та нар УБТЗ-ын Жигжиднямааг яагаад шалгаж дуусахгүй байгаа юм бэ. Хугацаа хожиж хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байгаа юм уу

Зочин [182.160.34.17] 2019-09-10 08:23:40

Энэ шүүх бас прокурор 2 үнэхээр бүтэхгүй газар болжээ

Hurelsuh [103.80.210.64] 2019-09-10 07:35:14

TORIIN HUULI TSAAZ HULGAICH LUIBARCHDIIN OMNO BOHIIH ESGUI SHUUDEE HUULI SHUUHIINHEEN BUGDIIG HORONGIIG HURAA TEDNIIG BUUDAJ ALSAN SUMNII UNIIG UNELJ ABGAI HUUHDEESN ABAA

Хөөрхийс! [202.131.228.118] 2019-09-10 07:55:03

Мөрөөдөмтхий юм аа!

Зочин [202.179.31.102] 2019-09-10 07:27:12

Эндээс юу ойлгож болох вэ.10 000 төг хулгайлаад шоронд орж болно.хэдэн тэрбумаар нь идчихэвэл хууль үйлчлэхгүй .тийм учраас улсын хөрөнгийг идвэл ахиухан идэж уу гэсэн л бараг рeклам уриалга яваад б шүү дээ.Гэм буруутай хүмүүст чанга хатуу хариуцлага заавал хүлээлгэдэг тэгээд тэрнийгээ мэдээлдэг болмоор б

Зочин [202.126.89.226] 2019-09-10 06:14:31

Саарал салга толгой Батүүл мэтээс юундаа айдаг байна. Төрийн хууль хулгайч луйварчидад ялгвартай хандах учиргүй

Зочин [202.179.31.32] 2019-09-10 05:57:04

Хуулиа л өөрчлөх хэрэгтэй юм байна.

Зочин [124.158.110.82] 2019-09-11 01:46:10

хэрэггүй ээ.

Зочин [64.119.21.67] 2019-09-10 05:50:51

Үнэн

Өршөөл хэдийнээ эхэлчисэн байна. [202.131.228.118] 2019-09-10 05:48:45

Цаана чинь Батбаяр, Гарамгайбаяр нар хэдийнээ өршөөгдчихлөө гэж мэдээлж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн юм байхаа.

Kkk [202.126.89.150] 2019-09-10 05:22:46

Yagaad huleegdeed bgan hun hureltsdeggui ym bol oron toogoo nem ymar utgagui tailbar heleed suuj bdiin

Өршөөлийн хууль гэж нэг сайхан юм гарна. [202.131.228.118] 2019-09-10 05:22:32

2021 оны Өршөөлийг л бүгдээрээ хүлээж байна ш дээ. Ойлгодоггүй юм уу, хаашаа юм бэ? 100 жил мандтугай!

Кх! [202.131.228.118] 2019-09-11 03:28:54

Кх!

Зочин [124.158.110.82] 2019-09-11 01:46:54

яагаад өршөөлийн хууль гаргаж болохгүй гэж. энэ чинь хүмүүнлэг энэрэнгүй нийгэм. ард түмэндээ амьдрал хайрлах хэрэгтэй


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.