Л.Мягмарсүрэн: Хээрээс олсон гранатаа Дандар баатрын машин руу шидээд зад загнуулж байлаа

М.Амаржаргал / Нийслэл

-“ЯЛАЛТ” МУЗЕЙ ТЭСРЭХ БӨМБӨГ, ИСГЭРЭХ СУМАНД СИЙЧИГДСЭН ГАЗРЫНХ НЬ ШАРХ АНИЖ ЭДГЭЭГҮЙ ГАЗАРТ БАЙГУУЛАГДСАН–

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн. Бид түүнийг шагналаа аваад гарч ирэхэд нь цөөхөн хором ярилцсан юм.

-Төр, түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе?

-Намрын сайхан налгар өдөр хөгшчүүлийн хэлдгээр хүн мал, хөрст дэлхийн зоо тэнийсэн нарлаг өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Миний бие Монголын төрд 46 жил хөдөлмөрлөжээ.

-Та шагнал авна гэдгээ хэзээ мэдэв. Шагналаа авах гэж хоёр өдөр хүлээлээ?

-Ямар шагнал авах гэж байгаагаа мэдээгүй байсан. Эргэн тойрны хүмүүс шивэр авир хийхэд нь “Шагнал авна” гэж бодсон ч үгүй. Халх голын ялалтын 80 жилийн ойг есдүгээр сарын 4-нд Халхгол сум ч гэсэн зэрэг тэмдэглэсэн. Энэ үеэр “Шадар сайд ярьж байна. Есдүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд бэлэн байгаарай” гэж хүн хэлэхээр нь л “Төрийн ордонд зүгээр дуудаагүй байх” гэсэн бодол төрснийг нуух юун. Даваа гаригт Ерөнхийлөгчийн ёслолын албаны хүмүүс “Эндээс ийшээ алхана шүү, Ерөнхийлөгч таны баруун энгэр шагналыг чинь зүүж өгнө. Та гар бариарай, буцаад байрандаа очоорой” гээд л надад яах ёстой бүгдийг нь хэлж өгсөн. Ингээд 11:40 минутад морин цагт шагналаа авахаар хүлээж байтал “УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал хэлэлцэгдэж санал хураалт явагдана” гээд шагнал гардуулах үйл ажиллагаа хойшилсон. Ингээд гадагшаа гарахдаа санамсаргүй ширээн дээр байсан гавьяатын тэмдэг, үнэмлэх хоёрыг нь хараад “Надад ийм шагнал өгөх” юм байна даа гэж бодсон. Хоёр өдөр дамнаж байж төрийн шагнал хүртэнэ гэдэг надад нэр төрийн л хэрэг. өнөөдөр ийнхүү төрийнхөө тэргүүнээс шагналаа авлаа. Маш их баяртай байна.

-Ерөнхийлөгчөөс шагнал авч байх тэр мөчид танд юу бодогдож байх юм?

-Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж байхад нутгийн минь уул ус, аав, ээж хоёр минь нүдэнд харагдаж, дарийн утаа суунаглаж гал дүрэлзэж, бөмбөг тэсэрч буй юм шиг мэдрэмж төрлөө. Манай удмынхан Халхгол суманд зургаан үеэрээ амьдарч байна. Тиймээс дайны үйл явдлыг хойч үедээ зөвөөр ойлгуулах, таниулан мэдүүлэх, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх. Өөрөөр хэлбэл Монголоороо бахархаж омогших үзлийг хойч үедээ өвлүүлэх ёстой гэдгийг ойлгож байна. Манай музей “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” гэсэн аяныг өнгөрсөн жил санаачилсан. Энэ аян аймгаасаа хальж улс орны хэмжээнд өрнөлөө. Өдөрт хэдэн арван хүн над руу утасдаж “Миний өвөө Халх голын дайнд оролцож байсан. Зургийг нь өгье. Номонд оруулмаар байна” гэж их холбогдсон. Хэдийгээр бидний санаачилсан ажил ч гэсэн Монголын залуу хойч үе өвөг дээдэс, ахмад дайчдаа алдаршуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Сайн үйл гал шиг дүрэлзэж бадарч байх ёстой. Энэ галын зучил хэзээ ч унтрахгүй гэж би бодож байна.

image

-Танай удамд Халх голын дайнд оролцсон эсвэл арын албанд нь ажиллаж байсан хүн бий юу?

-Өвөө маань Халх голын дайнд арын албанд “Тамсагийн” мал баазад ажилладаг байсан. Тухайн үед аав маань 15 настай байсан. Биднийг хүүхэд байхад аав минь “Дайчдын малыг маллаж дайны ард ажиллаж байсан ахмад дайчин хүн шүү дээ” гээд хуучилна. Тэгэхээр нь “Дайнд оролцсон хүмүүст л ахмад дайчин цол олгодог юм ш дээ” гэж хэлээд л өнгөрч байсан. Манай Халхгол нутгаас 65 хүн дайнд оролцож, 231 хүн чөлөөлөгдөх дайнд, нэг хүн баруун хилийн тулгаралтад оролцсон байдаг. 29 хүн Ардын хувьсгалын партизан. Өөрөөр хэлбэл манай сум 343 ахмад дайчидтай. Халхгол сум цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Монгол Улсын цорын ганц сум. Өөрөөр хэлбэл энэ нутагт жинхэнэ дайны гал дүрэлзэж, нутгийн зон олон маань үе удмаараа дайны бат найдвартай ар тал болж байсныг гэрчилж энэхүү шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгосон гэж боддог. Би “Ялалт” музейнхээ ханан дээр 343 ахмад дайчныхаа нэрийг жирийтэл бичээд Халх голын ахмад дайчид гэсэн булан байгуулсан. Яг үүн шиг Монголын 330 сум ахмад дайчдаа алдаршуулаад нэрийг нь бичиж мөнхжүүлэн хойч үедээ өвлүүлэх ёстой. Сумдууд улс төр, нийгэм, урлаг соёл, спортын алдартнуудынхаа хөргийг алдрын танхимд өлгөдөг. Яг үүн шигээ ахмад дайчдаа ч гэсэн мөнхжүүлэх хэрэгтэй. Нэр алдартай хүмүүс маань хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж хөдөлмөрийнхөө үр шимээр алдар гавьяа хүртсэн. Харин Ахмад дайчид маань амиа дэнчин тавьж, цус урсгаж, өрөөл тахир дутуу болж Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан. Өнөөдрийн бидний жаргалтай сайхан ирээдүйг хүлээлгэж өгсөн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ хүмүүсийн зураг хөрөг нь олдохгүй байвал нэрийг нь ханандаа жирийтэл бичих ёстой. Манай музейн жишгээр Дорнод аймгийн Баяндун, Матад, Булган сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум хийчихлээ. Ингээд л санаачилга гаргаад ажиллаад байвал болохоор байна.

-Халх голын дайныг зарим судлаачид дайн биш хилийн мөргөлдөөн гэх мэтээр олон янзаар тайлбарладаг. Харин таныг өөр зүйл ярих болов уу гэж бодож байна?

-Ирэх жил эх орны дайны 45 жилийн ой болно. Орчин цагт дайны том талбар болсон газар бол Халх гол шүү дээ. Энэ түүхэн явдлыг дайн биш, хилийн мөргөлдөөн гээд улс амьтан янз бүрийн нэршил өгөөд л яриад байдаг. Ер нь олон улсын эрдэмтэн судлаачид дайн гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Яагаад гэхээр энэ дайнд дөрвөн улс оролцсон. Гэхдээ энэ дайн их онцлогтой. Ардын Засгийн газар “Дайн боллоо” гэхээр нь Халхгол сумыг ар тийш нь нүүлгэсэн. Өөрөөр хэлбэл эзгүй газар дээр хоёр талын арми цэргийн хүч байлдсан. Бусад улс оронд болсон дайнууд хот тосгонд болж энгийн номхон иргэд амь үрэгдэж аж үйлдвэр, барилга орон сууц ихээр сүйтгэгдсэн. Үүгээрээ л ялгарна.

-Халх голын дайныг гадаад дотоодын маш олон эрдэмтэд судалдаг. Харин таны хувьд бусад судлаачдаас ялгарах хэдэн, хэдэн онцлог байна шүү. Жишээлбэл, дайн болсон газар нутагт төрж өссөн?

-Миний бусад эрдэмтэн судлаачдаас ялгарах нэг онцлог гэвэл дарийн утаа үнэртэж, гал дүрэлзэж байсан газарт амьд гэрчүүдийн хууч яриаг сонсож өссөн хүүхэд гэдгээрээ л онцлог юм даа. Зарим гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай дайны талбар дээр явахдаа “Энэ японых энэ оросын сум” гээд марк дугаартай нь дэлгэрэнгүй тайлбарлахаар “Та Халх голын дайны жинхэнэ судлаач хүн байна. Бид архивын баримт бичгийн шарласан хуудасны тоос үнэртэж байж докторын зэрэг хамгаалсан хүмүүс” гэж хэлдэг. Тэгэхээр судалгаа гэдэг маш өргөн цар хүрээтэй нарийвчлалтай байх ёстой. Өнөөдөр Халх голын дайнд оролцсон тавхан хүн амьд байна. Тэд энэ дайны тухай ярих ч гэсэн ой санамж нь тодорхой хэмжээгээр муудчихсан байгаа шүү дээ. Цаашид амьд гэрч байхгүй болно гэсэн үг. Хамгийн сайн ярьдаг байсан н.Шагдарсүрэн баатар маань хоёрхон сарын өмнө хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тиймээс бид “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” гэсэн аяныг эхлүүлсэн.

image

-Та Л.Дандар баатартай уулзаж байсан уу. Танд Халх голын дайны талаар хууч хөөрч байв уу?

-Би Л.Дандар баатрын тухай хоёр зүйл ярья л даа. Намайг наймдугаар анги төгссөн жил Халх голын ялалтын 30 жилийн ой болсон юм. Тэр үед Л.Дандар баатар УАЗ-69 машинтайгаа ойд бэлтгэх комисст ажиллахаар Халхгол суманд ирсэн юм. Л.Дандар баатар аавтай минь аяга тагш юм хувааж уугаад гэрт маань хууч хөөрөөд сууж байлаа. Би гадаа тоглож байгаад хээрээс олсон гранатаа шидтэл тас няс хийгээд л явчихлаа шүү. Ээж маань гэрээс гүйж гарч ирээд л “Хүү минь ээ, юу болж байгаа юм” гэж хэлчхээд л гэр рүүгээ яваад орлоо. Гэтэл гэрээс сахалтай хүн гарч ирснээ “Чи наашаа яваад ир” гэдэг юм байна. Яваад очтол “Ямар задарсан пионер вэ. Яахлаараа чи, Монгол Улсын баатар Л.Дандарын унаж аваа УАЗ-69 машин руу гаранат шиддэг юм. Би японы буудсан суманд үхээгүй БНМАУ-ын баатар хүн, монгол пионерын шидсэн гранатад үхэх болоогүй” гээд зад загиналаа. Өөрийн эрхгүй хоёр нүднээс нулимс гоожоод эхэр татан уйллаа. Уг нь 16 настай том болчихсон хүүхэд шүү дээ. Тун удалгүй Л.Дандар баатар мөрөн дээр маань гараа тавиад “За, хүү минь Халх голын дайн их онцлогтой. Дайнд нэг орчихвол буцаж болдоггүй юм. Би хоёр том дайнд орсон БНМАУ-ын баатар хүн. Миний хүү дайны талбарт өссөн хүүхэд байна. Цаашид сургууль соёлын мөр хөөвөл Халх голын дайны тухай бусдаас илүү сайн мэдэж аваарай” гэж хэлсэн. Энэ үг л намайг Халх голын дайны түүх судлал руу өөрийн эрхгүй хөтөлж оруулсан. Миний бие 34 жил Халх голын дайны түүх судлалаар ажилласан байна.

-Танай “Ялалт” музей бусад музейнүүдээс юугаараа ялгарах вэ?

-Халх голын байлдаанд зориулсан “Ялалт” музей 1984 онд байгуулагдсан. Манай музей Монгол Улсад байгуулагдсан анхны стандартын музейнүүдийн нэг. Бусдаас ялгарах хоёрхон онцлогтой.

Нэгдүгээрт: Одоогоос 80 жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрынх нь шарх аниж эдгээгүй байгаа дайны талбар дээр байгуулагдсан музей.

Хоёрдугаарт: Халх голын дайнаар дагнасан төрөлжсөн музей. Дайны тухай л ярина уу гэхээс биш бусад музейтэй адил уран ураг, угсаатан зүй, байгалийн түүх ярихгүй. Заримдаа би Халх голын түүхийг харуулсан дэлхийд ганцхан музей гэж онгирдог юм.

-“Ялалт” музейг зорьж очин үздэг хүмүүс хэр олон байдаг. Музей үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Музей, хөшөө үзэх нэг хэрэг. Харин дайны талбарт ирээд 80 жилийн өмнө цус асгаруулсан ширүүн байлдаан болсон газар нутаг 37 төрлийн зэр зэвсэг, хээрийн үзмэр үзээд явсан хүмүүсийн эх орноо гэх сэтгэл өөр болдог. Дэлбэ буудуулсан, шатсан зэвтэйгээ онги татуулчихсан байлдааны техник хэрэгслүүд жинхэнээрээ байна. Зарим техник хэрэгсэл дээр хүмүүс юм бичихээр нь дараад будчихдаг юм. Тэгэхээр гадны судлаачид, аялагчид “1970-1980 иад оны үеийн ОХУ-ын цэргийн жагсаалтаас хасагдсан техник байна” гэдэг. Харин 3.5 км газар хөлсөө дуслуултал алхаад явган аялал хийгээд үзсэнийхээ дараа “Жинхэнэ дайны талбарт ашиглагдсан машин техник мөн байна” гэж хэлдэг. Монголчуудыг Аглагийн хийд, Эрдэнэ зуу руу “Чи яв” гэж хэлээгүй байхад л сайн дураараа явдаг. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан түүх домогтой газар байхад зорьж очоод, хөлсөө дуслуулаад дайны цагийн байдалтай танилцаж болохгүй гэж. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархах омогших сэтгэгдэл төрнө. Монгол хүн бүр Халх голын дайны талбарт ирээд үзчих хэрэгтэй гэж боддог.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажил үйлс нь үргэлжид бүтэмжтэй байх болтугай.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.155] 2019-09-15 17:29:01

bitgii hudlaa shaagaad bgaarai teneg ovgon mini bvh zviliig barimttai chalchaarai dahiad dandar ahiin neriig bariad shaagaad bval demii shvv muu togtsog mini

Зочин [66.181.161.98] 2019-09-15 19:23:17

чи юу мэддэг болоод хүн рүү агсраад байгаа юм. чамайг бодвол хийсэн ажилтай хүртэх гавяатай хүн байна. бас дандар ах энэ тэр болчихож. нохойн гөлөг минь боргох газраа олж боргоорой.

Аялагч [77.111.247.35] 2019-09-14 18:42:20

Ер нь ард түмний ажил амьдрал сайжраад зам харгуй гоё болоод ирвэл хүмүүс очих л байх.Хамгийн гол нь аюулгүй тал нь хэр найдвартай бол.Яг өөр шиг чинь нэг тэсрээгүй бөмбөг дэлбэрээд талийчих магадлал байна уу?үгүй юу?

насаа [66.181.161.98] 2019-09-15 19:27:18

юун аминдаа хайртай юм. бүхэл бүтэн ард түмэн амьдарч аж төрж болоод байна.

Зочин [49.0.212.2] 2019-09-14 01:48:38

Баатрын машин руу гранат шидэж байсан нь тэгээд до яамны ногоон малгайтнуудын сонорт хүрээгүйг бодоход азтай л өнгөрч.

Зочин [66.181.161.96] 2019-09-14 09:47:36

tsag ue n arai zoolon bolj bsn ue bh l daa. Tenees bish 40 50 d on bolch avaad l zalah bsn bhdaa

Bayarsaihan [202.55.188.82] 2019-09-13 18:52:56

Bayr hvrgie amjilt tanig myylsan novshyyd bol 80 jilin omnohig baraantyylah gesen novshnyyd heni achaar amid baigaagaa oilgodoggvi malyyd

хаха [202.179.16.49] 2019-09-13 10:01:23

16 нас хүрчээд гранат хүний машинруу шиднэ гэхээр мэдрэл лав зүгээр биш

Ганаа [66.181.161.67] 2019-09-12 17:08:27

Энэ дээгүүр сэтгэгдэл бичсэн хүмүүс Сүмбэрт ирээд Ялалт музейг үзсэн бол, үзээд Мягмарсүрэн гуайгээр тайлбарлуулсан бол ингэж дэмий юм бичихгүй байсан байх гэж бодогдож байна. Дайны түүхийг судлаад өчнөөн ном гаргасан, хээрийн музей дэглээд тавьчихсан, Их Бурхантыг сэргээн засварлах ажлыг санаачилж, удирдан бүтээн босгосон, "Тэд бидний төлөө. Бид тэдний төлөө" арга хэмжээ зохион байгуулж өчнөөн дайчдын ар гэртэй холбогдон зураг хөрөг цуглуулж дурсгалыг нь мөнхжүүлсэн гээд их юм хийсэн хүн дээ. Өрсөдөө Халхголын дайныг судлах байтугай юу болсоныг нь сонирхож ч байгаагүй мэдэх ч үгүй нусан журууд олон юм яриад хэрэггүй дээ.

Зочин [66.181.161.54] 2019-09-12 12:46:42

Ёстой мундага ах байна.

зочин [202.21.120.66] 2019-09-12 09:52:43

1982 онд Дорноговийн 9-р застав дээр ширвээ сахалтай хижээлдүү дунд зэргийн нуруутай драпан пальто өмссөн их л ануухан сайхан хүн байсан даа Дандар баатар.Би шинэ цэрэг. Өвөө тамхиа өгөөч гэж гуйгаад. Хүргэн нь заставын орлогч Асгалт гэж байсан байх аа. Дараагийн застав дээр Дандар баатар гээд хүмүүс шуугиад байсан чинь нөгөө хөгшин байсан шүү. Улаан-Уулын отряд руу аавтайгаа уулзахаар явах замдаа баатартай нэг таарсан юм.Дүр нь их тод үлдэж дээ.

Зочин [122.201.31.169] 2019-09-12 00:00:59

Халх гол сумын халзан Мийгаа, Халхын голын загас Мийгаа гэж халх даяар алдартай хүн дээ

Zochin [172.58.45.32] 2019-09-11 20:52:43

Bult bult usree daidag agaa aina

Зочин [117.111.9.60] 2019-09-13 16:57:07

thh bulterch bnaa.magadgu chuluu shidsenee granat bolgoj..hoosh gesniig ni surgamj yarisan bolgoj hachirlasnaas .busdara oiros harsan bj blhimda

саранзаяа [66.181.161.119] 2019-09-11 23:51:02

bult bult usreed baih ym bish ene bol unen tanishig utasniha heden tovchiig darj hun shuumjilj bh hoorond ih ym hiij buteej baigaa hun shuu ta sain bdd uz

Монгол Улсын иргэн [66.181.186.62] 2019-09-11 20:38:25

Нүдээ олсон шагнал байна. Баяр хүргэе. Нүдэнд харагдтал тайлбарладаг мундаг тайлбарлагчдаа аз жаргал сайн сайхан бүхэнг хүсэн ерөөе.

насаа [66.181.161.98] 2019-09-15 19:38:03

зочин нэртэй зуурдын сэтгэхүйтэй зарим хүмүүсийн сэтгэгдлийг үзээд үнэнхээр гутарах юм. бодвол энэ хүмүүс түүхийг гуйвуулагчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд биз. би баруун аймгийн хүн. ямарч байсан энэ түүхт газар орноор аялж танай музейг үзнээ. танд баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Монгол [64.119.24.243] 2019-09-11 20:19:16

Зарим яриа нь хэтрүүлэг орсон юм шиг байна гэхдээ аз жаргал хүсэн ёрөөё

Davs [125.30.43.184] 2019-09-12 06:23:34

harin tiim. nileen DAVSalj yaridag hun bna.

Зочин [150.129.140.75] 2019-09-11 22:38:04

нутагтай нэртэй давуулж буудагчаа. одоо докторт горилож бгаа юмаа даа

Irgen [103.10.22.50] 2019-09-11 19:19:54

Нүдээ олсон шагнал бна.Танд баяр хүргэе.

болд [103.229.123.127] 2019-09-11 18:43:58

хахаха худалч тэнэг хүн тэрүүгээрээ л дуусах юм даа ....

Зочин [103.10.23.113] 2019-09-12 09:30:52

Атаахуу говош вэ чи

Янжмаа [66.181.161.7] 2019-09-11 18:32:23

2018 онд хээрийн музейг үзээд таниар маш их бахархсан. Та бол үнэхээр чадварлаг авъяастай тайлбарлаж байсан шүү. Танд баяр хүргэе.

ф [202.9.43.46] 2019-09-11 18:27:05

80-аад оны эхээр сахалтай нь ч сахалтай л байсан уруулынхаа дээр үл мэдэг сахалтай байсан. харин машин руу нь гранат штдсэн тухай бол уянгын халил юм

Зочин [64.119.18.63] 2019-09-11 15:36:32

Баатарын машина руу шидэх бэлэн гранат байж байсан юм байхдаа.Нэг л үнэмшил муутай юм.Дандар баатар ирээд...аавтай хууч хөөрч байсан гэх мөртөө нэг их сахалтай хүн гарч ирээд...гэх юм ....Би баатар хүн гэж Дагдар баатар уг нь онгирдоггүй хүн юм билээ

Unen [66.181.161.66] 2019-09-13 08:09:52

Xalx gold bieree ochij uz gej ziwlue. Odoog boltol tal deer sum granatuud bj l bn. Ene zun bier ochij xarlaa. Tuuxiin ter oldworiig ene xugshin l xamgaalj tsugluulj muzeige urgujuulj bn le

Зочин [202.70.34.38] 2019-09-12 11:35:02

odoo ch sum jad oldsoor bgaa. tenegyyd uugaa medhevdee. ochij yzeh tuhai bodhiin orond syylee havchsan yapon be

Зочин [103.10.23.113] 2019-09-12 09:32:40

Тэр нутагт гранат битгий хэл зүүль маш их үлдсэн байсан үе

зочин [190.2.148.198] 2019-09-11 14:50:23

баяр хүргэе.

Зочин [66.181.171.34] 2019-09-11 14:33:07

Музей тайлбарлахдаа худлаа шаадаг байсан одоо ч шааж л байна

Зочин [103.10.23.113] 2019-09-12 09:34:38

Мэдэгүй зүүлээн мэдхийг хүсэхгүй худлаа гэдэг хүн байдаг тийм хүн шинээр юуч мэдэж сурахгүй үлдэдэг юм

Бат [202.126.88.192] 2019-09-11 22:09:49

Чи битгий хуц за

hudalch [112.72.11.109] 2019-09-11 13:55:52

yu ch yarisan yadag yum gerchgui yum chini goe tusmaa l gej baih shiv hun chanar hunii mosoo l geechiv deee granat guai mini

Иргэн [66.181.186.62] 2019-09-11 20:42:13

Таны хажууд хийсэн зүйлтэй хэлэх үгтэй үг хүн байна.

HM [2.122.139.9] 2019-09-11 13:00:13

Нүдээ олсон шагнал юм бишүү.

Зочин [202.126.89.240] 2019-09-11 12:04:17

Ene hun muzeigee tailbarlaad uzuuleed yavahad uuriin erhgui samsaa sharhirsiim daa. Shagnal nudee oljee. Iim buurluud maani Olon bh boltugai

zastaviin hilchin .. [66.181.189.248] 2019-09-11 11:11:24

bayar hurgei.halh gold tcereg baisan.halh goliin huvuund heden chatcarganiii ur but suulgachih yum san gej ih bodogdog shuu. yalalt negdel gej baihad hajuud ni alum jims buh turluuruu urgadag bsan daa

зочин [66.181.170.73] 2019-09-11 09:41:06

Баяр хүргэе Та мундаг хүн шүү Таны музейд зочилж таны тайлбарыг сонсоод тэр үеийн халх голын байлдаан дотор орсон юм шиг болсон шүү

Зочин [66.181.161.110] 2019-09-11 10:21:29

Eh oronch Mongol ulsiin baatat Tumurbaatar gedeg hunii 1974 ond tailbarlan yrij baisanaar halh gol bayn cagaan Mongolchuudiin hoshoo Yakovleviin hushoo eren baatariin hushuu geed oloon dursgalt gazaruudiig uzej ter huneer baharhaj bas hamt zuragaa avhuulaj baisaan..


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.