“Намрын ногоон өдрүүд-2019” энэ сарын 18-нд эхэлнэ

М.Амаржаргал / Нийслэл

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм. “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд дэлгэгдэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.