Цэргийн албан хаагчдын орон сууцыг хувьчиллаа

Б.Мөнхцацрал / Улстөр

Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж, хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав.

Тус байранд оршин суугчид нь одоо ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.210] 2019-09-11 16:43:48

Цэргийн байгууллагад насаараа энгийнээр ажиллаж байгаа ЗХЖШ харж үзмээр л байна. Хэрэгтээ үедээ хэрэглэж хэрэглэчихээд одоо юу ч үгүй 60 насаа хүлээгээд л таваргаж явна даа хөөрхий гэж.............................

Цэргийн алба хаагч нь байна аа [64.119.26.87] 2019-09-11 13:38:40

Тэгэхэд манайхан энд авч байсан 750.0-800.0 төгрөгийн цалингийнх нь 50 хувийг л өгдөг гээд боддоо. Арай л биш. Юугаараа өөрийгөө болгож хэдийг нь гэр бүлдээ зарцуулах вэ. Энэ тал дээр төр засаг. БХЯ. ЗХЖШ бодолцмоор байгаа шүү баярлалаа та бүхэнд

Цэргийн алб хаагч байна аа [64.119.26.87] 2019-09-11 13:35:19

Алаг үзэж болохгүй шүү. Зэвсэгт хүчинд олон жил яв гэсэн газарт нь явж гэр бүл үр хүүхдийнхээ эрхийг хязгаарлуулж ажиллалаа. Нэг хүн хэлсэн байсан цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа ажилгүй эхнэртэй (тогтвортой ажиллах боломжгүй), сурлагагүй хүүхэдтэй (2-5 жил болоод л хөдөө гадаагүй шилжиж байдаг), эвдэрхий тавилгатай, өөрийн гэх орон сууцгүй гардаг гэсэн байсан бараг л үнэн шүү. Одоогийн залуучуудад бол боломж их бна аа. Тэд 2-3 удаа ажиллагаанд яваад өөрийн орон сууцтай болж бна. Зах зээлийн үед зэвсэгт хүчиндээ үнэнчээр үлдэж ажилласан тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүстээ л анхаармаар санагдахын. Амьдарлаа бодоод ажиллагаанд явъя гэхээр нас заачих юм. Ер нь манайхаас бусад оронд цэргээс тэтгэвэрт гарсан хүмүүстээ орон сууц олгодог гэсэн. Мөрдөстэй цэргийн алба хаагч дотор зэвсэгт хүчнийхэн л хамгийн бага цалин авдгийг дээдчүүд мэдэх болов уу. Гадагшаа сургуульд явахад манайхаас бусад улс эх орныхоо нэрийг бодоод өөрийн орондоо авч байснаас илүү цалин авдаг шүү

рр [202.55.191.205] 2019-09-11 09:02:59

бусад хувьчлалд үл хамаарах ЗГ -ын 148 -р тогтоолд орчихсон байгаа орон сууцнуудаа яах вэ мөн л адилхан төрийн албан хаагчид шүүдээ

ЗОЧИН [202.179.24.162] 2019-09-11 09:44:21

шИЙДВЭР АЛАГ БАЙЖ БОЛОХГҮЙ. НЭГЭНТ ИНГЭЖ ХЭСЭГ ХҮНД ҮЙЛЧИЛСЭН БОЛ БУСДЫГ Ч МӨН АДИЛ ИНГЭХ НЬ ТӨРИЙН ҮХ-ИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ШИНЖ БОЛНО ШҮҮҮ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.