ӨНӨӨДӨР: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болно
2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт: “Туушин” зочид буудалд Дэлхийн Ардчиллын өдөр, Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал болно. Утас:91110416, 88087678
09:00 цагт: Нийслэлийн Соёл, урлагийн газар“Соёлын илэрхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл” хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт болно. Утас: 51/264945, 80788078
09:00 цагт: Гадаад харилцааны яаманд Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт Азийн хөгжлийн банкнаас Японы Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууссан. Уг төслийн хаалт, төслийн үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа болно. Утас: 99007969, 88249813
10:00 цагт: "Blue sky" зочид буудалд Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг болно. Утас: 88027947
11:00 цагт: Хангарди ордонд Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.
11:00 цагт: Төв аймагт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ болно. Утас: 88810818
13:00 цагт: МТҮП-д Монголын Сайтын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг зохион байгуулна. Утас: 99115624 /Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот/
17:00 цагт: Шангри-ла моллд “Огтлолцол” киноны нээлтийн ажиллагаа, улаан хивсний ёслол болно. Уг арга хэмжээнд урилгаар олны танил эрхмүүд болон дээрх киноны уран бүтээлчид оролцоно.
18:00 цагт: МУИС-ийн II байранд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн танилцуулга болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн дэд ажлын хэсгийн судлаачид оролцоно.
Сэтгэгдэл