Чингис хааны музей нь долоон давхар, цагаан, алт, зэсэн өнгөтэй байна

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.

Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэлээ.

Тэрбээр; “Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Эдгээр музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хийж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад тэдэнд ажлаа өг. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна” гэв.


Сэтгэгдэл

зочин [103.26.193.135] 2019-09-16 21:32:36

Ерөнхий сайдаа ! тэтгэврийг нэмэх,сургууль цэцэрлэг эмнэлэг барих замаа засах л хамгийн нэн тэргүүний шаардлагатай чухал ажил байна .Дараагийн сонгууль болоход чинь ганцхан жил хүрэхгүй хугацаа үлдлээ.Ард түмнээс санал авахын тулд ард түмэндээ хэрэгтэй зүйл хий.Хоосон яриад яахав

Зочин [66.181.184.30] 2019-09-14 08:11:04

Зүрхний хийтэй солиотой Хүрэлсүх ингэж хийрхэхээ одоо зогсоо!!! Албан тушаалаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон цагаан солиотой амьтан , бас тэгээд урьдчилсан сонгууль явуулна гээд байгаа юм даа, бүгд солиорол доо!!!!!

mongol [73.51.245.247] 2019-09-14 02:36:33

za barylaa gej bodoe yugaa tavinaa ix xaanykhaa muzei barysan shig l barix xeregtei suns ny sur xuchee uzuulex boltugau budend xulgaich darga nar dundaas ny mongo xumslax yum bol xuruug ny tairaarai arai ix xaanyxaa mongonoos xumslaxgyi biz dee burxan muny

Түүхч Амармэнд [194.228.76.203] 2019-09-14 01:40:27

Танай төр засаг Чингис хааны төрсөн газрыг 3 нуур гэдэг. Тэр чинь оргүй худал. Та нар Чингис хааны төрсөн он сарыг солиот хүний саналаар шал худалаар өөрчилсөн. Ядаж энэ 2 ичгүүрт алдаагаа зас. Тэр түүхч мүүхч гэдэг хүмүүсээ цуглуулж дахин хэлэлцүүлж шийдвэрээ зөв гарга. Олон улсын түүхч нараар батлуул. Тэгээд музейн тухай ярьж болох юм.

Зочин [112.96.195.90] 2019-09-13 23:13:52

Piizfaaani soyil urlag... yadaj yagaad buten sar, hagas sar baidgiig huuhduuded sonirholtoi uzuuleh muzei gej yum ene naimaachin ulstorchdiin tolgoid buuh zaya bnu?

Зочин [112.96.195.90] 2019-09-13 23:11:30

What da fuuuuck!!!! Huuhduuded shinjleh uhaan, baigali orchin, yaj hun shig hun boloh talaar tanin medehuin 12 davhar musei bariach!!!! Uhsen baaasnii dandaa buh yum chingis haan. Lalriin chingisoid schizofreni bur hunderch bainaa...

Зочин [202.179.25.26] 2019-09-13 22:28:36

Музейн барилга 7 давхар гэхээр арай л өндөр юм шигээ.

малаа [64.119.24.185] 2019-09-13 23:08:39

арай л намхан бусуу.

Зочин [89.85.251.196] 2019-09-13 22:07:26

Tegeed tendee yu tavoj uzuuleh yum baigaa yumuu

Зочин [103.26.195.32] 2019-09-13 20:02:44

Арайч дээ. ...Ер нь Чингис гэж Монголчуудыг энд тэндгүй тарааж хаясан ,аян дайн хийж алж хядсан,шатааж түймэрдсэн эзлэн түрэмгтйдэгч байсан юм бишүү.

Зочин [103.26.195.32] 2019-09-14 08:30:01

64.119.24.185 дугаартай " эргүүгүй "эрхэм та хол ойрынхны судалж тодруулж байгаа мэдээллээс " эргээгүй " толгойдоо өчүүхэнийг ч гэсэн олж хий Тэгвэл та бид хоёрын хэн нь эргүү хэн нь мал нь тодорхой болно.Эс тэгвээс Тэр 40 сая хүний аминд хүрсэн Чингисийнхээ үед бүр эргүүтнэ

малд [64.119.24.185] 2019-09-13 23:07:54

коминист түүх бичлэг тийм юм еохиож өгсийншдээ.одоо хүртэл ойлгоогүй байж байдаг эргүү мал вэ чи.

Зочин [202.126.88.55] 2019-09-13 20:06:25

Яалаа гэж дээ. Дэлхий нийтийг гэгээрэлд хөтлөн оруулж, жам ёсыг мэдүүлсэн их зайран байсан юм.

Зочин [66.181.184.75] 2019-09-13 19:30:34

Yu l barij halaah gej bgaa boldoo...bas neg Buhiin urguu bosgoh vii dee

иргэн [66.181.189.210] 2019-09-13 17:29:09

Та нарт ер алт мөнгө төмөр.музей ямар хамаатай юс.Хуцаад байлгүй ард түмэнг ядууралөас гаргаач!!!!!!!!!!!Тэтгэвэрийн дөөд хэмжээг 600,000,болго !!!!!!!!!!ядуу хүмүүст тусал.юу алтаар солиороод байхаар .ард түмэнээ ядуугаас салгаж цалингаа нэм за.!!!!!!!!!!!хөшөө.музей ямар ч юмаар барихад яадөг юм!!!!!!!!!дракнуудаа ----ОГЦОРЦОГОО!!!!!СҮҮЛДЭЭ-Ард түмэн юм ойлгохгүй байна гээд даажигнаж суухаа боль.бид та нараас улсаа салгаж авнашүү!!!!!!!!!

zochin [185.39.141.36] 2019-09-13 17:27:41

hvrel baatar sangiin said . . olon ulsiin hvvgvi . zeel tuslamj . . tonog tuhuurumj emnelgiin aprat geed . . aimag sum niisleld .. bayrluushtai medee sonsogduulaad baisan chin . saraa saidtai . gadnii baiguulgatai niilj .... hvvgvi neriin door . . tonog tuhuurumjiin vndsen undur vniig 1 2 dahin usgugusun vneer geree baiguulan . mongold avchirsan barimtuud il bolj ehellee ....... .... . . 1 ter bumiin aprat 3 ter bumaar avchirch niilvvlsen baih jisheetei ... unuudir hvrel baztar gadnii ter apratuudaa .. avna avahgvi ni . uursdiin chin asuudal geed uuruusuu zailuilan chalchij suuh yum .. . mi iin 27 deeremchnees turuu salgaj avsan gesen chin nuguu heden jdvchin chin mongoliig zalgij duusch baigaa yum bn daa ..

Зочин [202.179.31.113] 2019-09-13 16:37:01

zugeer ter saidaa husaach hudalaa hii uurlaad


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.