БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн багш нар албан бичиг хүргүүлжээ

Б.Мөнхцацрал / Боловсрол

Энэ сарын 10-ны өдөр БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлжээ.

Учир нь АШУҮИС-ийн захиралаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 10-нд халж улмаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Харин дээрх шийдвэрийг эсэргүүцэж анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх шатгаанаар шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай холбогдох шүүх хурал гурван шатны шүүхээр буюу анхан, давах, дээд шүүхээр үндэслэлгүй халсан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эцэслэн тогтоогдсон байна. Мөн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс гаргасан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан байгаа юм.

Гэсэн ч анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилоогүй өдийг хүрсэн тул ийнхүү сайд Ё.Баатарбилэгт хандан тус сургуулийн багш нар албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт дурдахдаа:

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяа


Сэтгэгдэл

зочин [202.179.26.187] 2019-09-15 08:42:46

ашуис Лхагвасүрэн захирлын үед зарим захриал нарын хүүхдүүд, бэрүүд, хүргэнүүдэээр дүүрсэн. Хамгийн бялдуу ч мэдлэггүй багш нараар дүүрсэн. Ахмад болон олон жил ажилласан багш нараа харж үздэггүй. тэд нь их л өрөвдмөөр юмнууд амьдарч байгаад нас барж байна шүү дээ. Энэ цолмон нэг бол сайд болон гээд л тэр нь бүтэхгүй болохоор захирал болно гээд л МАН ялахаар л сэг эргэж байгаа чоно шиг гараад ирнэ. Бусад үед энэ хүн ажил энэ тэр хийдэг юмуу муу мэд.

иргэн [202.21.107.69] 2019-09-14 20:37:08

Би Батбаатарыг сайн мэднэ. Бусад багш нартайгаа маш муухай, нохойг загнаж байгаа юм шиг зандарч байхыг нь би нүдээрээ харж байлаа, их шуналтай, мөнгө олох гээд байж сууж чаддаггүй хүн дээ. Хоточ банхар шиг хэрүүлч болохоор нь өмнөх захирал Лхагвасүрэн гэж нэг хар нөхөр анагаахын багш нараа дарлаж байх гэж энэ нохойг дэвшүүлсэн. Багш нарынхаа шинэ жилээр "уулын нугад чамтайгаа уруул шиг навчаар үнсэлцэнэ" гээд маш муухай сэгсэгнэн үсчиж муухай дуулах аядаж байхыг нь би нүдээр харж "багш хүн гэхэд даанч дээ" гэж жигшиж байлаа. Захирал хүн гэхэд орцны пацаан шиг. Багш нараа мөнгө ол, бусад албан газарт очиж хичээл заа, тэнхим болгон 500 мянган төг олж өг гэж байнга зовоож байна гэж зарим багш нь ярьж байна лээ. Цолмон нь арай тэгээгүй байлгүй дээ.

Болимоор оо [64.119.18.117] 2019-09-14 19:14:47

Албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэгээ болимоор юмаа. Батбаатар та захирлаас өөр ажил хийж чаддаггүй юмуу. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэж сайхан үг байдагдаа. Нэг албан тушаалаас зуураад ер тавихгүй байх санаатайдагаа хувьчлаад авчихмаар байдаг юмуу хаашаа юмб. Тэр Нарантуяа гэдэг хүүхниыг хар шоронд суучихаад заргалдаад буцаад албан тушаалдаа очсон. Энэ байдлаа зогсоомоор юмаа монголчуудаа. Сандал ширээтэй зууралдаад үхлээ л лээ сонин гарууд.

ЗОЧИН [122.201.21.110] 2019-09-14 17:51:51

ЗӨВ.

Зочин [202.9.42.142] 2019-09-14 17:32:20

Албан тушаалд Яасан дуртай пизда вэ. хуцалгүй багшаа хий пизаа чинь.

Зочин [103.11.193.170] 2019-09-14 14:03:35

Зөв Цогоо

Зочин [202.9.43.145] 2019-09-14 12:56:19

цолмон янханг зайлуулаач

Зочин [202.9.43.145] 2019-09-14 12:56:58

хоосон толгойт

Zochin [202.126.89.130] 2019-09-14 12:18:07

Neg bol shuuh hudlaa shiidber gargasan uym uu,shuuhiin shiidveriig yamarch tohioldold bieluuleh uuregtei bmaar uym. Iimerhuu ajildaa ergen tomilogdoj shadahgui humuus gaduur ih l bh uym, shuuh n ene asuudlaa neg tiish n bolgomoor uym

Зочин [202.9.42.105] 2019-09-14 11:56:29

1 n hadam aaw n 2 n tenhimiin bagsh nar n uldsen 2 n hadam aawiin naizuud n bn da gej...

Kkk [203.91.115.40] 2019-09-14 09:26:33

5 han hun ter tom surguuliin neriig barij bichig ugdug ni yamar uchirtai nairuulga vee ! Heden zuun bagsh nariin neriin umnuus ingej boldog yumuu ! Ene 5 iin huseleer angaahiin surguuliin zahiral tomilogdoh yostoi yum bhda


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.