Үүр шөнөөр ирсэн үл таних хүн

Aдмин / Хууль

Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно

Одоогоос 35 гаруй жилийн өмнө тэр үеийн Ажилчны район буюу одоогийн Сонгинохайрхан дүүргийн Толгойтод амьдардаг нэгэн айлын гэр шатаж, зургаан хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Цагдаагийн хэлтсийн Жижүүрийн шуурхай бүлгийнхэн хэргийн газарт очин, үзлэг, шинжилгээ хийгээд хохирогчдыг гаднын нөлөөгөөр нас барсныг тогтоов. Харьяалалын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан мөрдөн байцаалтыг эхлүүлж, шуурхай ажилласан ч нотлох хангалттай баримт, мэдүүлэг олж чадалгүй гурван жил өнгөрчээ.

Илрээгүй удсан онц ноцтой хэргийг дахин шалгахаар хэсэг мөрдөгч нийлж, 1984 оны дөрөвдүгээр сараас баг болон ажиллажээ. Тэдний илрүүлэх хэргийн жагсаалтад зургаан хүнийг гэртэй нь шатаасан хэрэг багтжээ. Онц ноцтой хэргийг илрүүлэх ажлын хэсгийг гавьяат хуульч П.Дамдиндорж ахалж , ахмад ажилтан Х.Шагдархорлоо, төлөөлөгч Д.Хуяг нар хамтран ажилласан юм. Мөрдөн байцаалтын явцад 20 гаруй хүнээс мэдүүлэг авсан ч тулгамдаж, сандарсан иргэд гэмт хэргийг илрүүлэхэд нэмэр болох зүйл нэг ч яриагүй аж. Тиймээс гэрчүүдээс дахин мэдүүлэг авахаар болжээ.

Хашир туршлагатай тэд гэмт хэрэг гарсан даруй бус, хэсэг хугацааны дараа мэдүүлэг авах нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна. Олон хүний ярианаас иргэн М–ийн мэдүүлэг эрүүгийн төлөөлөгч Д.Хуягийн анхаарлыг эрхгүй татав. “Хэрэг гарсан өдөр би охиноо тосохоор автобусны буудал руу явсан юм. Тэр үед 22.00 цаг өнгөрч байсан. Охиноо тосоод арван минутын дараа ирэхэд, Баатарын хашааны гадаа өндөр биетэй нэг хүн зогсож байгаа харагдсан. Хамгийн сонирхолтой нь тэдний нохой огт хуцахгүй байсан. Хавь ойрын хүмүүсийг хашаандаа ойртуулдаггүй нохой л доо. Харин тэр шөнө нам жим байсан нь анхаарал татаж байсан. Шөнийн 03.00 цагийн үед би бие засах санаатай гартал Баатарынх шатаж байгааг хараад Гал унтраах ангид мэдээлэл өгсөн. Гэр маш хурдан шатдаг юм билээ” гэж мэдүүлжээ. Үүнээс улбаалж нохой яагаад хуцсангүй вэ, сайн танил нь ирэв үү, хэн хэн тэднийд байсан бол гэх мэтчилэн олон асуулт өөртөө тавин, хариуг нь мухарласаар байв. Л.Баатарын эхнэр өөр хүнд сэтгэлтэй болж, сэм уулздаг болсныг тэрбээр сонссон ч мэдээгүй мэт өнгөрдөг байж.

image

Өш хонзонгийн улмаас дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүйг тогтоосон цагдаагийнхан талийгаачийн нөхрийг сэжиглэн шалгажээ. Гэмт хэрэг гарах үеэр Л.Баатар Баянхонгорт байсан нь шалгалтын явцад тогтоогдов. Хамгийн их найдвар тавьж байсан таамаг талаар боллоо. Гэсэн ч тэд мөрдөн шалгах ажлыг уйгагүй үргэлжлүүлсээр байв. Хэсэг хугацааны дараа иргэн Х сэжиг бүхий мэдээлэл өглөө. “Хэрэг гардаг өглөө тэндхийнхэн цугларч юу болсон талаар ярилцан, буяны ажилд нь туслах тухай ярилцахаар гудамжиндаа цугларсан юм. Бүгд л бие биенээ таньдаг хүмүүс. Лоовуузан малгай өмсөж, хар саарал өнгийн дээл хөөргөн бүсэлсэн нэг хүн гэрийн буйрыг байн байн очиж хараад, дөрвөн хүүхэд байсныг дуулаад царай нь хувхай цайгаад яваад өгсөн. Тэр хүнийг огт хараагүй юм билээ ” гэж мэдүүлжээ. Хэргийн газар очсон хүмүүсээс тэр хүний тухай асуухад мэдэх хүн гарсангүй. Харин хохирогч Л.Баатараас тэр хүний тухай асуухад мэднэ, мэдэхгүй хэмээн сандарч, хэлэх үгээ олж ядан байсныг байцаагч анзаарчээ. Мөрдөн байцаагч “Чамд ямар ч хамаагүй, энэ хүнийг хаана байгааг хэлчих” гэж ятгасны эцэст үл таних хүн хэн болохыг олж мэдлээ. Д.Хуяг байцаагч түүний гэрийн хаягийг олж, хэнтэйгээ амьдардаг, ямар аргаар мөнгө олдог зэргийг нь мэдсэн ч шууд шалгах ажлаа эхлүүлэлгүй сар илүүтэй тандалт хийжээ.

Гэрчийн хэлсэн лоовууз, хар саарал өнгөтэй дээл түүнд байх аж. Техникт сонирхолтой тэрбээр тухайн үедээ үнэтэй барааны нэг байсан мотоцикль наймаалдаг нэгэн байв. Гэхдээ өрийн мөнгөөр авах бус бусдад байсныг зарж өгнө гэж залилдаг болохыг тогтоов. Архи уух дуртай, уухаараа агсам согтуу тавьж, удаа дараа хүний биед гэмтэл учруулан, “аав”-ын хаалгыг татахын наагуур болдог Говь-Алтай аймгийн уугуул Н.Сүрэн гэгч байв. Тодорхой хийсэн ажилгүй Н.Сүрэн хөдөөний нэгэн бүсгүйтэй амьдраад хоёр жил болж буй. Ганц бие байхдаа өөртөө хань татан хоёр хөгшнийг хашаандаа суулгажээ. Хэрэг илрүүлэхийн тулд байцаагч Д.Хуяг холоос ирсэн танил нь болж хоёр хөгшинтэй хамт амьдрав.

Цалин мөнгө муутай цагдаагийн ажилтан болж жүжиглэсэн Д.Хуяг Н.Сүрэнтэй дотносож амжлаа. Хааяа хамт архи ууж, гудамжинд ухаангүй хэвтэж байхад гэрт нь авчирсан тохиолдол цөөнгүй . Итгэлтэй нэгнээр нь тооцогдсон Д.Хуяг хэргээ хэрхэн илрүүлэх талаар ухаанаа уралдуулсаар. Дөрвөн жилийн өмнө хэргийн газрын үзлэг хийхдээ цагдаагийнхан хашааны бариулаас хурууны хээ илрүүлжээ. Мөрдөн байцаагч Д.Хуяг Н.Сүрэнгийн гарын хээг авч чадлаа. Ингээд нарийн шинжилгээ хийхэд хэргийн газраас олдсон гарын хээтэй Н.Сүрэнгийнхтэй таарчээ. Нэг орой Н.Сүрэн гэртээ ирсэнгүй. Хэзээ ирэх, хаашаа явсан талаар хамт амьдардаг бүсгүйгээс асууж, хууч хөөрлөө. “Эцэг эхээс өнчин үлдсэн би Сүрэнг даган амьдарч явна. Архи уусан үедээ хатуу ширүүн ааштай ч цагаан, цайлган сэтгэлтэй. Надтай нийлэхээсээ өмнө Т гэдэг эмэгтэйтэй ханилж байсан гэнэ лээ. Архи уухаараа түүнийгээ их ярина. Өөрөөс нь салж , таньдаг залуутай нь хамт амьдардаг гэсэн. Түүнийг нь Баатар гэдэг гэсэн байх аа. Архи уусан үедээ “Харж л байгаарай” гээд занадаг юм” гэв.

Энэ нэр түүний анхаарлыг татлаа. Учир нь талийгаач эмэгтэйн нөхөр, дөрвөн хүүхдийнх нь эцэг Л.Баатар. Холбоотой мэт санагдсан учир судалж, шалгаж эхэллээ. Хэдэн сар хөөцөлдөж, олон хүнтэй уулзсаар Н.Сүрэнгийн хуучин эхнэр Т, Л.Баатартай уулздаг болоод удсаныг олж мэдлээ. Хамт ажилладаг Н.Сүрэн, Л.Баатар нар гэр бүлээрээ салхинд гарснаас хойш эхнэр нь Л.Баатараас салахаа больж. Энэ байдлыг мэдсэн Н.Сүрэн эхнэрээ байнга зодож, хүнд гэмтээсэн учир тусдаа амьдрах болсон. Эхнэртээ хаягдсан Н.Сүрэн уурлан бухимдахдаа Л.Баатарын гэрийг заалгаж , харуй бүрий цагаар очиж гэрийг нь шатаажээ. Харин өш авах гэсэн Баатар идшээ авахаар Баянхонгор явсан учир гэмгүй бүсгүй, дөрвөн хүүхэд хамаатных нь нэг залуу амиа алдсан болохыг Д.Хуяг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоожээ. Дөрвөн хүүхэд, эхнэрийнх нь амийг хэн хөнөөснийг битүүхэн мэдэж байсан ч Л.Баатар өөрөөс нь бүх хэрэг үүдэлтэйг мэдсэн учир нуусаар байсан аж. Цагдаагийнхан зургаан хүний амь нас хөнөөсөн Н.Сүрэн, гэмт хэрэгтнийг мэдсээр байж нуун дарагдуулсан Л.Баатар нарт зохих ял оноожээ.


Сэтгэгдэл

Haabar [59.153.87.54] 2019-09-18 15:24:51

Толгойт маань Октябрийн районы нэг хэсэг байсан санагдах юм.

Зочин [66.181.161.66] 2019-09-18 13:19:23

Хэрэг хуучирдаггүй гэж

Баагий [59.153.87.202] 2019-09-18 05:10:09

Үүлэн Сүрэнгийн хэрэг гэдэг байсан юм.

Зочин [202.131.235.74] 2019-09-18 02:45:51

oktyabariin raion gedeg sh dee tenegeee

Зочин [202.9.43.161] 2019-09-17 19:17:53

хэрэг хуучирдаггүй ээ гэж энэ дээ

Зочин [202.179.24.55] 2019-09-17 06:00:20

хүнд хэрэг тохоогүй байгаа

Зочин [103.10.23.113] 2019-09-18 01:01:28

,,,,ХА ХА ХА Өнөөгийн хуулиар бол Хөөн хэлэлцэх хугцаа дуусан гээч ,,,, Хуульд ийм заалт байх нь хэнд хэрэгтэй вэ Хэн ямар зорилгоор ийм заалтыг хууль оруулаж батлав Монгол төр ямар хүмүүсээр дүүрээ вэ

Зочин [150.129.141.91] 2019-09-16 14:59:03

Эрүүгийнхэн аюултай.

Зочин [80.214.119.142] 2019-09-15 20:07:38

Baatar ni nuugaagui ergelzsen l bailgui ter suren shuud tsaaz avsan baih da

onjog [202.126.88.66] 2019-09-15 17:02:02

bsdaaa bogsn ulaaan ongteiil bhgv. u udaaa

Зочин [202.55.188.86] 2019-09-15 17:14:00

Ажилчины ройн бол одоог йн ХУД. Харин СХД бол Октябрын ройн юм.о

Uursduu zokhiogood aan [69.253.43.151] 2019-09-15 13:52:14

Kkkkkkkkkkk

Би [103.212.116.213] 2019-09-15 13:50:39

Тэр хэсэг чинь Октябрийн район байсан юмаа хө

Зочин [202.126.88.35] 2019-09-15 14:15:30

Яг үнэн октябрын район байсан шүү

зочин [66.181.160.110] 2019-09-15 13:11:29

Одоогоос 35 жилийн өмнө Ажилчны район гэж Үылдвэр комбинатын орчны нутгийг хэодэг байсөн шүү. Юм уншиж түүхээ мэдэж байж бичиж баймаар юм. арай ч дээ

Зочин [64.119.26.143] 2019-09-16 14:56:13

Яг унэн ажилчны ройяон

хн [66.181.176.102] 2019-09-15 12:02:45

Энэ сайтын сэтгүүлч нар бишээ дандаа нэр буруу бичих юм. мэддэггүй юм бол мэддэгээс нь асууж байхад яадаг байна аа. гудманд гараад 40өөс дээш насныханаас асуухад бараг бүгд хэлээд өгнө дөө

Зочин [66.181.161.74] 2019-09-16 23:33:35

харин мундаг байсаан. хажууд амьдарч жүжиглэж байж хэргийг илрүүлсэн бна ш дээ

Хөнхөр [202.55.188.89] 2019-09-15 12:02:31

Дээр үеийн байцаагч нар ийм чадваргүй малууд байсан даа. Одоо бол шууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийг бүгдийг хамгийн түрүүнд шалгаж муйхарлаад муйхарлаад л явна шүү дээ

Hen nehen [66.181.187.76] 2019-09-17 07:54:40

Chadvargui maluud gechihjee. Hutsvaa chi. Ter ued chin hamaa namaagui yum hum hiih yrih geel buh yum horiotoi bsan ue. Harin ch iim nuutslag argaar hergiig olj irluulj bga n chadvartain shinj shd. Erguu batsaan be?

Зочин [202.126.89.222] 2019-09-15 15:44:07

Чи ухаантай юмаа кккк Нус

Зочин [202.55.188.88] 2019-09-15 13:24:59

Муйхарлаад биш мухарлаад байлгүй.....

Зочин [202.9.43.172] 2019-09-15 10:22:22

Октябрийн район гэдэг байсаншдээ.юун ажилчин.солиорчих юмаа

Zochin [150.129.141.140] 2019-09-16 16:29:30

Tolgoit geh yum oktybriin raion bsn bish uu

Haha [66.181.161.16] 2019-09-15 08:11:06

Ажилчины район чинь Сонгино биш Хануул шүү

Зочин [66.181.180.103] 2019-09-15 12:27:56

Октябрын район гэж одоогийн Баянгол Сонгино хайрхан дүүрэг юм шүү..Ажилчны район гэж одоогийн Хан Уул..

Zochin [172.58.45.69] 2019-09-15 07:59:12

Baatar n TOM BOOVTOI l bahgui yu daa.uglanguut ertontsiin zovlong marttal n bulj orhihoor araas n guilgui yahav .suren bol 10 nastai jaaliin boovtoi tom tolgoi hohinee.boovnii asuudal gaitai shuu.huuhnuud 4 5 zaluugiin booviig uralduulj baij gergii n bolohgui bol ingedeg yum daa

Super bitch [112.72.12.5] 2019-09-16 08:54:50

Бүх зүйл боовноос болно гэж ч юу байхав. Тархи нь боовондоо орсон пизданууд л ийм юм ярьдаг юмдоо

Зочин [139.5.216.90] 2019-09-15 10:25:15

Иш хөөрхий боов нь тархиндаа орчихсон хүн л ийм юм бичих байх

Зочин [66.181.185.208] 2019-09-15 10:24:31

Тэнэг

Ganaa [203.91.115.39] 2019-09-15 09:33:32

Xaxaxaxaxa

НМ [2.122.139.9] 2019-09-15 07:36:21

Би байсан бол гал гарсны маргааш орой гэхэд Сүрэнг чихдэж авчраад байцаагаад сууж байх байлаа. Тэгсэн бол Баатарыг шийтгүүлэх ялаас аврах байж.

Зочин [202.126.89.45] 2019-09-15 12:35:13

Ёстой нэрийг нь зөв бичээд тэр үед нь олсоноо ах эгчид нь хэлсэн бол таамаг бсан юм.


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.