Өнөөдөр автомашингүй өдөр-39 чиглэлд өөрчлөлт орно

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд есдүгээр сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

Irgen [103.212.117.132] 2019-09-15 15:47:41

Shal hereggui uym hiij zahuudiig haagaad tend chini uchnuun hun at geree tejeeh gd hudulmurluj bdag uym sh de!!!!!

мргэн [66.181.160.110] 2019-09-15 13:06:12

Өчигдөр Дүнжингаравын урд талын замыг 10.00 16.00 хүртэл хааж уралдаан зохион байгуулсан. гэтэл замын урд талын хороололын дунд байрлах Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн иргэд, өвчтэй, төрөх хүмүүс явж чадахгүй 16.00 цаг хүриэл хоригдлоо. Энэ зохион байгуулалттай арга хэмжээ юу хаус арга хэмжээ юу дарга нарөа. Ард түмнээрээ тоглохоо болиоч. Ямар ч хаалтгүй оруулчихаад гарах болсон чмнь хаалт тавьсан байлаа.

Зочин [202.9.42.69] 2019-09-15 09:35:15

ХЭНИЙ ТӨЛӨӨ ЮУНЫ ТУЛД ИЙМ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОДОГ БАЙНАА. АРД НИЙТЭД АШИГ ТУС БАЙНА УУ?

зочин [103.26.195.198] 2019-09-15 09:20:18

ажилгүй жаргалтай хүмүүсийн арга хэмжээ боллоо гэр хороолол амьдрал хүнд нэг сайхан нартай өдөр гэр ороноо дулаалах байсан юм энэ олон зах хааж хааж энгийн ард түмэн их хохирлоо шалний хулдаас пийшин зуух гэрийн цагаан цавга авах гэх мэт ажил зөөндөө байлаа дараан маргааш нөгөөдөрөөс хүйтэр нь шүү дээ энэ арга хэмжээ хот байранд ард иргэнд үйлчил юмдаа Энэ жинхэн ард иргэд үйлчилгүй амьдрал мэддэг хотын дарга ерөнхийлөгч болмоор юм

Зочин [202.179.24.232] 2019-09-15 06:43:58

Захууд ажиллахгүй гэж сануулахгүй яав. Бараг хөдөөнөөс давхиж очлоо.

Zochin [103.26.194.153] 2019-09-15 05:48:32

Ajil hiisen haragdah gj

Зочин [66.181.161.12] 2019-09-15 03:16:05

амралтаа болио.

Sundui [66.181.161.91] 2019-09-15 02:28:29

Narantuul ajillaj bga yu

Зочин [203.91.115.47] 2019-09-15 04:09:12

Нарантуул өгөөмөр хаалттай бн

Зочин [202.179.24.77] 2019-09-15 02:21:21

Ингэх ямар хэрэгтэйн болоо


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.