Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

Б.Мөнхцацрал / Боловсрол

НМХГ-ын шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.


Сэтгэгдэл

Зочин [182.160.36.193] 2019-09-18 23:45:37

юу юу хийвэл зөвшөөрч болохоор байна сайн харж үзээд ажлыг нь хийлгэ дээ. нэг юм хийх гэж ард түмэн зовж байна шүү дээ. туслаж дэмжихийн оронд баахан далайлга, айлган сүрдүүлэлт. Ээ бурхан минь би лав юм хийхгүй., зүгээр л сууж байя

Дарамт [103.57.95.48] 2019-09-18 11:07:35

5 жил цэцэрлэг ажиллууллаа. Төрийн 1000 байгууллагын дарамт шахалтаас үнэндээ залхлаа. Энэ жил бүр арай дэндүү шалгаж дарамталж байна. Болж бүтэж бна гэж зөвшөөрөл өгчихөөд араас нь бөөн шалгалт тгэд танайх бараг л амбаар бна гэж бга юм. 800 саяын 300м2 хөрөнгө оруулалтыг амбаар гэж бга бол бусад нь юу болох вэ. Хагас жилээр хаанаа, болий бөөн хар нерв, стресс

Зоч [66.181.161.78] 2019-09-18 06:16:48

Хүүхэд харах үйлчигээг 2016 онд шинэ төр гарч ирээд зогсоосон байхаа. Гүйэ мөн их хонзон шүү

zochin [202.126.88.60] 2019-09-17 17:21:07

huuliin daguu l ajillah yostoi hvvhed togloom bish

Уншигч [202.55.188.38] 2019-09-17 17:14:51

Зөвшөөрлөө аваагүй байхдаа ажиллаж эхлэсэн нь буруу шүү дээ.

Зочин [202.179.31.119] 2019-09-17 16:38:53

Зөвшөөрөл өгөөд ажиллуулахаа бодооч. Өчнөөн хүүхэд цэцэрлэггүй сууж байхад харах сонирхолтой хүмүүст нь зөвшөөрөл өг.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.