Афганистанд дэлбэрэлтийн улмаас 48 хүн амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн кампанит ажлын үеэр мотоциклтой амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 48 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ.

Афганистаны нийслэл Кабул хотоос хойд зүгт Парван мужийн Чаридар хотод мягмар гарагт болсон уг халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээсэн байна. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Насрат Рахимигийн мэдээлснээр, амиа алдсан 48 хүний дөрөв нь цэргийн албан хаагч байсан аж.

Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан бөгөөд цаашид хохирогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Парван хотын эмнэлгийн дарга Абдул Касим Сангин мэдэгдсэн байна.

Халдлага болсон газарт байсан Ерөнхийлөгч Ашраф Гани аз болоход гэмтээгүй бөгөөд аюулгүй байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Хамед Азиз “AP” агентлагт мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Афгаанууд нэг үндэстэн мөн юм уу? [202.131.228.118] 2019-09-19 02:25:40

Яасан ч олон хүн нэг дор нас бардаг юм бэ дээ. Ер нь Афганистан ба афгаанууд НЭГ ҮНДЭСТЭН мөн юм уу? Ингэж нэг нь нэгнийгээ алж болохгүй биздээ? Ингэж нэгнийгээ алах хүсэлтэй байдаг юм бол хэдэн 10-ан жижиг улс болж хуваагдаж, тэгээд л үндэстэн үндэстнээрээ, алаан хядаангүй, тайван амьдрах хэрэгтэй ш дээ.

зочин [122.201.21.252] 2019-09-18 06:22:52

Зассс юун ч сүртэй мэдээ тавьдаг юм жилд сайндаа л 300 хүн үхэж байгаа биз дээ манайд машины ослоор жилд 600 хүн үхэж байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000