2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулна

Б.Мөнхцацрал / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулцсан юм.

image 2017, 2018 онуудад нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулаад байна. 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч байна. Өнөөдрийн өдөрлөгт таван эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

image Өдөрлөгт ирсэн иргэдэд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө.

image

image


Сэтгэгдэл

Зочин [49.0.218.39] 2019-09-18 17:55:23

Tosol, hotolbor, ajil geheer l barilga baridgaa bolimoor ymaa, 1000 n barilga bariaad ovchin nemegdnuu gehees hasagdahguieee,,,,

Зочин [103.26.195.9] 2019-09-18 11:45:59

ЭНД ТЭНДГҮЙ СЭГЛЭЭД ОЛОН ЖИЛ БОЛСОН ОРХИСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГУУДАА ДУУСГААЧ ЭЭ. ДАРГА СУУХ КОНТОР Л НЭМЭЭД БАЙХ ЮМ. ДАРГЫН БАРИЛГУУДЫН ҮНЭ НЬ Ч ИХ, ХУРДАН Ч БАРИГДАХ ЮМ.

Эмч [122.201.31.216] 2019-09-18 08:55:40

ТЭМБҮҮ САРАНГЭРЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ АВИЛГЫН СҮЛЖЭЭНД ОРУУЛЖ МЭРГЭЖЛИЙН САЛБАРАА ГЭСЭН ЭМЧ АЖИЛЧДЫН ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ ЗӨВХӨН ӨӨРТ АШИГТАЙ ПИАРТ АШИГЛАН ЭРҮҮЛ САЛБАРЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ АВААЧСАН

Зочин [202.131.227.178] 2019-09-18 08:12:27

СҮРЖИН ЯРИА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000