Өнөөдөр 23:00 цагаас 7 буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

М.Амаржаргал / Нийслэл

Өнөөдөр 23:00 цагаас есдүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Уг ажлын хүрээнд Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгож оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.74.120] 2019-09-23 08:50:16

АЖИЛ ТАРААД -Н ЦАГ ЯВЖ ГЭРТЭЭ ХАРИЛАА АРАЙ ДЭНДҮҮ ЮМ ЦАГДАА НАР Ч ГЭСЭН БҮР ҮЙМҮҮЛЭЭД БАЙНГА ГАЦААГААД.......................

уншигч иргэн [64.119.23.189] 2019-09-21 06:36:23

Ид их хөдөлгөөн эхэлсэн эдүгээ цаг дор ингэж олныг чирэгдүүлж, цагийг үрж,бухимдлыг буцалгаж байхын учир юу вэ????? Зуны дэлгэр цагт ихэнх хүмүүс хөдөөг зорьж,их хотын хөдөлгөөн сийрэгхэн болсон тэр үед юу хийж байваа??? Төрийн хөрөнгө завшиж төсвийн мөнгийг эргэлдүүлж ашиг олох гэснээс гарцаагүй. Ажил хийх сэтгэл гэж ашиг харахаас илүү ард олноо гэх сэтгэлтэй арай гэгээлэгхэн ТЭНЭГ ч олдохгүй яасан хэцүү цаг вэ? Та минь. Үнэхээр МУЛГУУ юмаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.