Алтанбулаг боомтын шинэчлэл энэ сарын 26-наас эхэлнэ

М.Амаржаргал / Орон нутаг

Алтанбулаг боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болжээ. Боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг энэ сарын 26-наас эхлүүлэхээр болсон байна. Шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 13.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 ам.метр ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих юм байна.

Улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдах талаар Сангийн яамнаас мэдээлэв. Алтанбулаг боомт нь нийт зорчигчийн 14.5 хувь, тээврийн хэрэгслийн 16 хувь нэвтэрдэг боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг тухай албаныхан хэлж байна.

Шинэчлэлийн үр дүнд Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Боомтын шинэчлэлийн хоёр дахь үе шат болох боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, боомтын шинэчлэл 2021 онд бүрэн хийгдэж дуусахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл

ok [66.181.181.139] 2019-09-25 06:34:32

оросуудын хил оросуудын асуудал, хоёр норвег, нэг германтай явж байхад, эрээнээс, монголын замын үүд руу орж ирэхэд , арай л ичмээр байх юмаа, нээрээ энэ хоёр терминалаа олон улсын жишигт хүрсэн, юм үзсэн юм шиг, газар нутагтай юм шиг сайхан томхон орчин юм барьчаач, идэж уух болохоороо уургийн морь шиг, хийж бүтээх болохоороо дандаа хулхидасан, хулгайлсан шинж чанартай төрийн бүтээн байгуулалтууд, олигтой юм хийгээрэйдээ, тэгээд нэг баахан хужаа загварын юм хийчэхэв баахан хятад материалаар заваарсан, тэгээд наад авилгал авдаг ажлаа хийдэггүй наад орон нутгийн дарга нараа халж шоронд явуулаачээ, монголд одоо нээрээ идэж уусан хүмүүс нь яахч үгүй яваад байхын энэ нээрээ шүүх цагдаа ажлаа хийдэггүй юмууу яанааадаа яана

Зочин [64.119.18.98] 2019-09-25 02:00:02

Ter neg hiliin tsergiinhendee naad zahyn angli hel mel zaaj uguuchee...heden orkuud l bh yum...

Zochin [202.126.89.142] 2019-09-24 23:09:44

Оросууд яах нь бидэнл хамаагүй, өөдлөх айл үүднээсээ гндэг. Орж гарах боомтоо нэг хүнээс ичхээргүй болгоод, дараа нь хил дээр байгаа гааль, мэрэгжилийн хяналтын хэдэн шуналын туламнуудыг залуучуудаар сольж соён гэгээрүүлээд авах хэрэгтэй.

Зочин [66.181.161.114] 2019-09-24 14:53:59

Оросууд адилхан шинэчлэл хийхгү бол манайхан хичнээн хурдан нэвтрүүллээ ч оросын хил дээр очоод овоорч яг одооных шигээ болно. Ер нь манай талд асуудал байгаа биш оросын талд л асуудал их бийшүүдээ. Үүнийг мэддэг л баймаар юм.

Зочин [202.126.88.222] 2019-09-24 14:02:34

Altanbulag sumiin ongo torhiig hamtad n oorchilj, shinechleh heregtei shu! Sumiin udirdlaguud gej heden malnuud n yum hiideggui yum gehed irged olon niit n sain shaardaj ajillaarai da!

Зочин [66.181.178.63] 2019-09-24 13:27:45

Altanbulag gedeg orosyn tosgon shig aimshgiin gazaraa davhar yanzlaarai...hun amitnaas ichij uhmeer...Mongolyn maani haalga uud biz dee?! Denduu archaagui gazar ...

Алтанбулагийн иргэн [202.126.88.135] 2019-09-24 09:43:30

Оросууд хил нэвтрүүлэх хурдаа нэмээгүй цагт яагаад ч, мянга орилоод ч, өчнөөн шинэ технологи нэвтрүүлээд ч ямар ч үр дүн гарахгүй. Хайран хөрөнгө.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.