Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” болжээ

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

“Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс бол Д.Долгион есдүгээр сарын 23-нд "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцож, "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртжээ.

Мисс бүсгүй сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцон "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно. “Хүмүүнлэгийн элч” ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

Мисс бүсгүй англи, хятад, япон хэлтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетинг, хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн ажээ. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

  • “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
  • ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
  • "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
  • "Mda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
  • "TV Miss Internatinal 2010" тэмцээний Дэд байр
  • "Miss Mngolia 2012" тэмцээний Тэргүүн байр
  • "Miss Internatinal 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
  • "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
  • "Miss Wrld Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
  • "Miss Intercntinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
  • "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
  • "Wrld Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.113] 2019-09-29 10:53:33

ХЭДЭН БАЗАЛ ХҮҮХЭНҮҮДИЙГ ХӨӨРӨЖ ХӨӨРГӨЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГӨРГӨӨР МЯНГАНБАЯР МЭТ НЬ ХУДАЛДАЖ АВДАГ НЭГ АРГА ЮМ ДЭЭ ХӨӨРХИЙ ТИЙМ Л БАЙСАН ТИЙМ Л БАЙСААР

Зочин [202.126.89.228] 2019-09-28 20:44:34

Хүмүүнлэгийг ямар сургууль гэхэв дээ.

Guest [202.70.38.18] 2019-09-29 04:50:01

Улсдаа эхний 10т ордог. University ranking Mongolia гээд судлаад үз!

Зочин [103.57.93.196] 2019-09-28 15:44:42

Sain. Bn

Bb [122.201.21.1] 2019-09-28 14:18:18

Muren ahaar yu bn


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.