У.Хүрэлсүх : Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр энэ салбар болон багштай холбоотой асуудлыг өргөн хүрээнд, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэн, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилт зэргээ ярилцаж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг хэлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлээс үзвэл мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна.

Засгийн газар мэргэжлийн боловсролын багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодогггүй байсан үр дүнгийн урамшууллыг сэргээн 10 хувьд хүргэсэн. Мөн багш, ажиллагсадыг тэтгэвэрт гарахад нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Цаашид ч ажиллах нөхцөлийг нь сайжруулж, цалинг нь нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахаар ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэл, политехник коллежийн оюутнуудад энэ оноос сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгааг ирэх жил 200 мянга болгон нэмнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.122] 2019-10-09 13:58:14

Би цөмийн физикч мэргэжилтэй. Монголд нэг цөмийн станц хотоос зайдуухан барихад монгол улсын бүх тогыг хангана. Энэ асуудлаар би олон удаа хүсэлт гаргахад нэг удаа ч нохой хуцна чинээ тоогоогүй. Тиймээс би монголд дэмжихгүй юм байна гээд гадагшаа цагаачласан. Одоо мэргэжилээрээ ажиллаад 5 жил болж байна. Монгол улсад мэргэжилтэй мэдлэгтэй хүн биш мөнгөтэй намын бөгс долоогсод л хэрэгтэй юм билээ. Одоо нэг шударга юм яриад би ЕС болохоос өмнө Хүрэлсүхийн туслахад хүртэл дамжуулж өгөөрэй гэж хүсэлт явуулж байсан хариу өгөөгүйд үнэхээр гомдсон.

Зочин [202.21.127.226] 2019-10-07 16:46:26

2020 он гаргаад шийдэн гэх юм энэ чинь сонгуулийн шоу юм биш үү бага тушаалын ажилчид юун 36 сар дөнгөн данган 33 сараар тэтгэмж боддогдож байх жишээтэй. МСҮТ-ийн ажилчдын цалин маш бага байна төр засаг харж үзээч ялгаваргүй хандаач

Зочин [202.21.127.226] 2019-10-07 16:43:25

боловсролын байгууллагад ажиллаж байгаа бага тушаалын тэтгэвэр маш доогуур тогтож байна цалинг бас бага байна.Тэтгэмжийг яг 36 сараар бодож өгөхгүй байна хөдөө орон нутагт Ховд аймагт харж хянаж үзээч

Зочин [202.21.127.226] 2019-10-07 16:42:12

Тэтгэвэрт гарах болохоор нийгмийн даатгал баахан цаас нэхээд жил гаруй явуулчих юм албан газар мэргэжлийн боловсролтойгоо уялдаж чадахгүй байна ажилчид маш доогуур тэтгэмж авч байна үүнийг эргэж харах хэрэгтэй хүрэлсүхээ

Зочин [202.21.127.226] 2019-10-07 16:40:53

Багш ажиллагсадад 36 сар оногдохгүй байна улсад 33 жил ажилчихаад дөнгөж 33 сараар тэтгэмж бодогдож байна.Та нар мэргэжлийн боловсролын байгууллагатайгаа сайн уялдаа холбоотой ажилаач

Зочин [64.119.18.254] 2019-10-04 17:47:18

Монголоор дүүрэн дээд боловролын дипломтонгууд, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй эрчүүд нь бармен, охидууд нь худалдагч, зөөгч, угаагч, биеэ үнэлэгч гэх мэтийн ажил хийсээр энэ улс яаж хөгжих вэдээ. Социализмын үед Техник мэргэжлийн сургууль гэж гадаад дотоодод мэргэжилтэй ажилчдын бэлтгэдэг сайхан сургууль байлаа. Төгсөгчид нь ч сайн бэлтгэгдсэн байдаг. Одоогиийн МСҮТ ер ямархуу мэргэжилтэн бэлтгэдэг юм болдоо. Зарим нэг төгсөгчид нь мэргэжлийн ур чадвар муутай, өсөн дэвшихгүй л хүмүүс байх юм байна шүү энийг анхаарч сургалтын арга барилаа дээшлүүлэхийн сануулчихья!

zochin [66.181.181.94] 2019-10-04 13:37:56

60 terbumdaad baival uyaach nar darga bolood mori l uralduulaad bna shdee dargaa kkkkk

Зочин [66.181.161.63] 2019-10-04 09:24:53

Чи муу дөнгөж одоо л мэдэж байгаа юм уу. Эргүү толгойтоо.

Зочин [66.181.182.192] 2019-10-04 09:21:13

Цалин бага. Ажлын байр дарамттай

Зочин [103.57.92.34] 2019-10-04 08:56:13

наад торийн албан хаагчдаа хариуцлагажуул 14 цагаас хойш сауна караоке ресторанд л цаг онгороож байна дээрээс нь хогшчуулээ тэтгэвэрт гарга гол нь 20 % хуртэл цомотго. Оороо сур Данзантахаа багасга Дарханы замаа хар Женкод эрх мэдлээсээ огсоор байх уу ЕРОНХИЙ САЙДЫН СУУДАЛ ООРТ ЧИНЬ ИХ Л ТОМДОЖ БНДА

zochin [103.229.123.75] 2019-10-04 06:59:11

инфляц өссөн ч хамаагүй доод цалингаа 2 саяд хүргэх хэрэгтэй. Тэгж байж гадагшаа явж байгаа залуучууд болон хүний урсгалаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол их мөнгөний төлөө Монголчууд гадагшаа урсаад дуусах нь ер нь улс хөгжихөд өндөр технологиос илүү хүн хэрэгтэй. Тиймээс гадагшаа явж байгаа урсгалаа зогсоож, хүүхэд төрөлтийг дэмжиж ялангуяа ажил хийдэг эмэгтэйчүүд төрсөн тохиолдолд сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бна Ерөнхий сайдаа

Ганбаа [122.201.31.113] 2019-10-04 06:50:46

Наад багш нараа үйлдвэрт насаараа ажилсан мастераар соль.

dorj [202.126.88.188] 2019-10-03 22:23:49

Eronhii saidaa ajil oldohgui ba toriin alband ah duu hamaatan sadan tsaashlaad tom hyrgan darga nar nyyts amragaa ajild awdag jishig togtood ydaj ba. Zalyy bolowsroltoi humuusiig ajild awah heregtei ba. Gadaadad togsood ch ajil oldohgui tsalin ni baga. Saya togrognii tsalin awdag bolmoor ba.

sygar [202.126.88.188] 2019-10-03 22:14:37

2deed syrgyyli togsood ajil Olhohgui ba. Saidaa. Ali ch gazar ajild orohod tanil tal hahyyli awah geh wum. Medleg chadwar bgaad ch hereg alga. Niigem ooroo ter chigtee bohirdson bolohoor uneneer yawaad hereg algaa

Зочин [59.153.114.122] 2019-10-09 13:59:35

Чи муу утас засаад хүн шулаад сууж байвал заяа чинь тэр.

зочин [115.65.93.30] 2019-10-03 21:50:22

ЗГ-ын яамд, агентлаг, байгууллагуудын сайд, дарга, захирал, удирдлагаар ажиллаж байгаа 50-55-аас дээш насны хөгшчүүлээ Ерөнхий сайд та хурдан солиоч ээ, үтэр түргэн чөлөөлөөч ээ. Зарим нь бүр 60 гаруй настай болчихсон, маш олон жил сайд, дарга, захирал нэртэй үр бүтээл муутай суусан хүмүүс байгаа биш үү? Ийм удирдлагатай байхад улс хөгжих үү? ард түмний амьдрал сайжрах уу?

1 [66.181.186.101] 2019-10-03 21:40:23

Bitii shaa huukee

ГАДААДАД гарахаас өөр эрхэм сонголт үгүй [103.10.21.31] 2019-10-03 21:31:30

Цалин ихтэй ажил л эрэлттэй. Улс оронд хэрэгтэй байна гэсэн хоосон уриалгад хууртдаг тэнэг гэж одоо байхгүй. Чадал, боломж байвал гадаад руу явцгаа, эргэж битгий ирцгээ. Ингэвэл түгжрэлийг бууруулахад оруулж буй жинхэнэ эх оронч үйл хэрэг шүү.

Зочин [49.0.218.39] 2019-10-03 19:55:34

Humuusee yn oorchlogdoj bn shuu Dee, gadaad, dotoodod bgaa zaluuchuudiin haalgiig neej ogood yvaad bn shuu Dee. Iim uil ajilgaa zohion baiguulaad bgaan ta bugd ireechee, need heleed bn shuu Dee. Odoohon jookon huleeh heregtei,,,

Zochin [217.234.201.167] 2019-10-03 19:47:26

Gadaadad ajillaj amidarch bgaa, uls turjuugui, sain chadvartai mongol humuusiin sudalgaa hiigeech Hurelsuch dargaa! Mongold ch bas iim zaluuchuud olon bii blguii!,,

Songogch [8.37.233.156] 2019-10-03 19:18:33

Zuger.l hooson hendech hereggui I.m arga hemjee hend heregtei yum be? Naad olon surguulia huvchilad zailuulach. Yamarch bodlog bhgui. Tsaashda yaj yavha zam bhgui. Tugsusun huuhduud.n ajilguichuudin egneend ordog ur ashiggui hurungu zartsuulsan surguuliud. Zahirluud.n danda uls Turin tomilgo.

zochin [66.181.167.74] 2019-10-03 17:39:58

Mergejiltei chadvartai humuus toriin alband ajillah bolomjgui uchir ni tanil tal baihgui.

Зочин [66.181.189.35] 2019-10-03 17:15:50

Бух сургууль дамжааг нь тогсон хунд ажил хэзээч олдохгуй учир нь тэдэнд таньдаг дарга арын хаалга байдгуйд л гол учир нь байдаг юм. Гадуур дандаа мэрэгжилийн бус арын хаалганы ноходууд ажиллаж бна тэднээс ямар ч бутээл гарагуй за ийм л бна Хурэлсухээ


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.