2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ

Д.Тулга / Нийслэл

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

2019 оны 10 дугаар сарын 01, 02-ний өдрүүдэд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 300 гаруй тээврийн хэрэгслийн өглөөний эх авалт, техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйлчилгээнд гаргаж байгаа эсэхийг шалгажээ.

Дээрхи аж ахуйн нэгж, байгууллагууд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэд зорчигчдын ая тухтай, дулаан зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тээврийн хэрэгслийн дугуй, аккумлятор гэх мэт шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж, жолоочийн өвлийн хувцасны хангалт, засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор угаалга, суудлын бүрээсний цэвэрлэгээг тогтмолжуулж, чанаржуулах зэрэг ажлууд хийж байна.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан иргэдэд ая тухтай дулаан зорчих боломж, нөхцөлийг бүрдүүлж заалны дулаацуулгын системийг бүрэн ажиллагаатай байлгах талаар зөвлөмж, жолооч нарт зан, харилцаа хандлага дээр анхаарах талаар сургалтыг тогтмол зохион байгуулж байх талаар үүрэг өгчээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.254] 2019-10-06 13:25:21

Хотоор дүүрэн байгааТҮЦ- үүдээ цэгцэлмээр юмдаа. Хотын төвөөр ТҮЦ нэмж байршуулдгаа болиочээ. Сөүлийн гудамжинд ХААН банкны замын урд талд ГОЛОМТ банкны хойно байрлуусан ТҮЦ хэнийх вэ хотын дарга. Уг энэ газар хоосон байсан энэ намраас гэнэт ТҮЦтэй болоод гадна нь залуучууд дуулаад бөйдаг боллоо. Эдгээр ТҮЦнүүдийнхээ учрыг олж буулгавал зохилтой байна шүү

Зочин [103.57.94.88] 2019-10-04 11:11:52

ДАРГА НАРЫГ ИРЭХ СУРАГААР ХЭДЭН ЦЭВЭРХЭН АВТОБУС ҮЗҮҮЛЧИХЭЭД ХОГИЙН ГАРУУД ШАЛГАХ ГЭЭД БАЙГАА БОЛ ӨГЛӨӨ ЭРТ ШУГАМАНД ЯВЖ БУЙ АВТОБУСЫГ ШАЛГА САЯ ЯАРМАГ-БАЯНХОШУУ ГЭДЭГ АВТОБУСНЫ ШАЛ НЬ ЦООРХОЙ ЯВЖ БАЙНЛЭЭ ДАРГА НАРАА

Ёоооооооёооо чихэлдэж үхлээ [202.21.114.242] 2019-10-04 11:02:28

Өглөө оройдоо хэдэн автобус нэмэр шааанс байна уу? Ард иргэд чинь автобусандаа багтахгүй, багтсан хэсэг таг чихээстэй явна. Арга хэмжээ аваачээ

hahahaha [185.39.141.57] 2019-10-04 10:56:24

zunjin namarjin . mori uralduulj .. . tsengen hugjildsun 65 uyaach ...... shalgagch bolood shaas... hahahaha


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.