“ХИЛЧИН” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо

Aдмин / Нийгэм

Ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь “Хилчин” хотхоны оршин суугчидтай уулзах үеэрээ “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд “Хилчин” хотхоныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж, удахгүй ажил хэрэг болгоно” гэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна.

720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн нүүрс түлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хотхоныг төвлөрсөн дулаанд холбосноор 7 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгосон байна. Хотхоны оршин суугчдын олон жил хүсч хүлээсэн энэ ажил нь нийслэлийн төсөв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хотхоны оршин суугчид өмнө нь 7 хоногт 2 удаа халуун ус авдаг байсан бол одоо хэрэглээний халуун усаа өдөр шөнөгүй авдаг ая тухтай, дулаахан орчинд амьдрах боломж бүрдлээ. Мөн хуучин уурын зуухаа буулгаж, оронд нь хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал, тоглоомын талбай байгуулснаар орчин нөхцөл нь илүү сайжирна. Үүнээс гадна хотын төсвөөс зардлын дарамт буурч байна. Уурын зуухыг ажиллуулахын тулд жилдээ тэрбум орчим төгрөг зарцуулж, 500 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан бол одоо тэр хэмжээний төсвийн хэмнэлт гарч байна. Үүгээрээ бид дахин олон айл өрх, хотхоныг дулаанд холбох ажлыг хийнэ. “Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор зөвхөн энэ хотхон ч биш 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга төвийн дулаанд холбогдох боломж бүрдэж байна“ гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 30, 40 жилд хийгдээгүй дэд бүтцийн том бүтээн байгуулалт, шинэчлэлт Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгааг мөн хотын дарга онцоллоо. Нийт 30 км дулааны хос шугамын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 15.8 км шугамын ажил хийгджээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Иргэн [103.229.123.35] 2019-10-05 00:59:11

Одоо Баянхошуунд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг амралт чөлөөтцагийн газар .3 -р эмнэлэг шиг сайхан эмнэлэг орчин үеийн шийдэлтэй дунд сургууль цэцэрлэгүүд ашиглалтанд оруулаад иргэдмйгхаус хотхонхэлбэрээр амьдруулах бодлогобарих хэрэгтэй

хотхоны оршин суугч ламбаа [182.160.36.87] 2019-10-04 23:41:55

ээ бурхан минь ямар азаар өлөн Батүүл хотын дарга ахиж болоогүй юм. хэрвээ болсон бол нөгөө алдарт өлөн Чулуудай хүүхэддээ бас энэ ажлыг замхруулах байлаа.

ЗОЧИН [202.126.88.144] 2019-10-04 15:17:23

ХИЛЧИН ХОТХОНЫГ ТИЙМ Ч СТАНДАРТЫН ДАГУУ БАРИАГУЙ.БР ГЕН ЦОЛ ХУРТСЭН ХОЖГОРЫН ЛХАГВАСУРЭН ТУХАЙН УЕД ХЦ-ИЙН БАРИЛГЫН БАТАЛЬОНЫ ЗАХИРАГЧ БАЙХДАА ЭНЭ ГАЗРЫГ СОНГОСОН ГЭХ ЯРИА ТАСАРДАГГУЙ.ТУУГЭЭР Ч УЛ БАРАМ ТАСАЛГААНУУДЫГ БОР КАРТОНООР ХИЙЖ ИХ АШИГ ОЛСОН ГЭДЭГ.ХЭР УНЭН БЭ?ОРШИН СУУГЧИД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ БОЛОВ УУ? ОЛОН ХИЛЧИД БАНКНЫ АСАР ИХ ХУУТЭЙ ХЭЭЛЭЭР АВСАН ДАА.

Оршин суугч [139.5.216.245] 2019-10-04 13:51:23

Төвийн дулаанд холбогдсонд баяртай байгаа, гэхдээ өмнө нь биднийг 7 хоногт 2 удаа халуун ус хэрэглэдэг байсан гэж ташаа бичжээ. Халаалт, халуун ус хоёроор тийм ч дор ороод байгаагүй шүү. Бодитой мэдээлж бай битгий тоглолт хийгээч...

Зочин [150.129.141.199] 2019-10-04 10:16:17

Утаанд нэмэрртэй байгаасай, сайхан ажил болжээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.