Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ.

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо.

Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх, “Таван толгой түлш” ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан сар, өдрөөр нарийвчлан төлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар удирдуулан, цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.26] 2019-10-08 00:26:47

харагдаггүй хар үхэл ирж байна анхаар!!!!!!!!!!!!

иргэн [192.82.65.90] 2019-10-07 13:10:31

бүх мэргэжилтнүүдээ улс төрийн хэнээтнүүдээр сольчихоор ийм байдалд хүрэх нь аргагүй шүү дээ. Техногений осол жил ирэх тусам улам нэмэгдэнэ.Хөгшин настай гээд л ад үзэгдээд бдаг мэргэжилтнүүд чинь харин ийм алдаа гаргуулддаггүй гэдгийг одоо хэн ч мэдэхээ бсан цаг иржээ. Хуучин парк солигдотол хэзээ ч билээ. Бодлогын алдаа шүү дээ.

irgen [202.179.25.100] 2019-10-07 11:15:33

Uul ni hudaldaand gargahaas umnu buh shinjilgeeg hiimeer yumaa, yostoi l 60 terbum gedeg chin l ene shuu dee, dandaa mergejliin standartgui zuil hiine. Odoo ene 3 laborator unen medeelel ugnu gedegt itgel muutai l bna shuu, zugeer geed l garah baih daa.

zochin [185.39.141.107] 2019-10-07 11:04:23

nvvrsnii ugaaraas ilvv hort hii vildverleed ehelsiim bishvv

Зочин [202.21.108.75] 2019-10-07 10:58:06

Түлхээсээ өмнө үйлдвэрлэхээсээ өмнө шинжилж болдоггүй юм байх даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.