С. Даваасүрэн: Шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш хэвийн гэж гарсан

Н.Алтанцэцэг / Нийгэм

Угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан.

Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комиссын штаб байгуулан ажилласан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Эдгээр шинжилгээний нэгдсэн хариуг танилцууллаа.

image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Стандартуудыг мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж нь чийглэгийг хангасан. Үнслэг нь 23-24 байгаа. Хүхэр нь 0.95-1.04 байна.

АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарсан.

Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан, түүнээс болж хордлоо гэсэн мэдээлэл гарч байна. Тэгвэл сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан”гэв.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨМЖИЙГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

image

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр байхад, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол хэрэглээнээс үүсэж байна. Иргэд маань сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байна.

Нийслэлийн иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. Түүндээ сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн.

Гэр хороололд нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь амьдарч байна. Эдгээрт нэгдсэн стандарт гэж байдаггүй. Стандартын дагуу баригдсан байшинд угаарын хий мэдрэгч суурилагдсан байдаг бол харамсалтай нь манайд тийм стандарт байхгүй” гэлээ.

ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР АЙЛД ХОРДЛОГО ГАРАВ ГЭДГИЙГ СУДАЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цаашид сайжруулсан түлшийг хэрэглэж болох уу?

-Монгол Улсад мөрдөж буй MNS:56792019 стандартын дагуу сайжруулсан хатуу түлш хэрэглэж болно гэж хууль тогтоомжид заасан.

-Иргэд угаартсан нь хэрэглээний горим алдагдсантай холбоотой гэх хүмүүс байна. Мөн шахмал түлш хэрэглэхэд угаар мэдрэгч заавал байх ёстой гэж байгаа. Энэ талаар та тайлбар өгнө үү?

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хийхдээ хоёр чиглэлд анхаардаг. Нэг нь инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал, нөгөөх нь иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа. Учир нь нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь төвийн шугамд холбогдоогүй, өөрийн галлагаа болон халаалтын системийг ашиглаж байна.

Хэдийгээр стандартыг баталсан байдаг ч иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. Тиймээс түүндээ сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн.

Цаашид иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар бүх шатны урьдчилан сэргийлэх ажил хийж байна.

-Илчлэг 6,000 ба түүнээс дээш гэж байна. Энэ нь стандартаас илүү гарч байгаа юм бишүү?

-Шинээр батлагдсан стандартад түлш нь 4,200-гаас буухгүй гэж заасан.

-Сайжруулсан түлш нь зуухтайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

-Хоёр төрлийн сайжруулсан зуух бий. Ахуйн хэрэглээний бүх түвшинд нийцдэг. Харин ямар үндэслэлээр айлд хордлого гарав гэдгийг судалж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.68] 2019-10-07 13:43:55

их мэдэмхийрдэг хүмүүс хүний амиар тоглож байх шив дээ юу хордуулж байгааг нь тодорхойлж чадлаа юу аан

Баараггүй үнэн [66.181.161.8] 2019-10-07 13:04:47

Гаалийн ерөнхий газрын лабортори барьцалдуулагч бодисыг хоргүй гэж хилээр оруулчихаад МХяналтынхан хоргүй үйлдвэрт хэрэглэж болно гэсэн дүгнэлт гаргачихаад одоо болохоор барьцалдуулагч нь химийн хорт бодис байжээ гэсэн дүгнэлт гаргаж өөрсдийгөө илчлэх үү.Иймд энэ барьцалдуулагч бодисыс МУИС ийн цөмийн физикийн лабортори ШУАын химийн хүрээлэнгүүдийн лабортороо шинжлүүлж хараат бус дүгнэлт гаргуулах нь зөв.

Зочин [139.5.219.41] 2019-10-07 08:05:34

ЧААВААС ДАА.МОНГОЛЧУУД ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ.ЧАДАХГҮЙ ДЭЭР НЬ УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГА ОРНО.

Zochin [66.181.161.65] 2019-10-07 06:53:54

Saijruulsan geed baigaa tulshnees bolood hunii amy hohirchihloo.tegtel tulsh heviin zugeer geed erguuteed suuh yum.heden irgenii amiig avch yvsani daraa tulshnees bolj bn ghin bol

Зочин [66.181.161.58] 2019-10-07 06:48:27

Надад нэг санаа байна. Олон жил галалсан зуухан дахь хөө тортогнууд хэт өндөр градустай түлшээр гэнэт галлахаар хорт хий гаргаад байгаа юм биш үү. Манайх гэсэн төслийн зуухтай сонин үнэр гараад байдаг боллоо.

Зочин [66.181.187.12] 2019-10-07 06:34:22

erchim huchnii saad n zugeer zailaad mergejiliin huniig n taviad ajiliig n hiilgechiheech.

зочин [202.179.27.49] 2019-10-07 06:11:56

Мөн ч олон хүнийг алах нь дээ энэ нүүрсээ зарах гээд чичирч байна даа та нар ер нь сайн дураараа энэ ажлаасаа болчихооч энэ шинжилгээний хариуг сайн гэж гаргаад бгаа нөхдүүд та нар дараа нь хариуцлагаа хүлээнэ шүү та нөхдүүд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.