Б.Нямхүү: Миний хүү хоёр залууд зодуулж амиа алдсан

Н.Алтанцэцэг / Хууль

Хүүгээ бусдын гарт цаг бусаар алдсан иргэн Б.Нямхүү өнөөдөр /2019.10.07/ мэдээлэл хийлээ.Тэрээр “Би хүүгээ алдаад хоёр жил хагас болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг үнэн зөвөөр мөрдөж шалган шийдэж өгөөч гэж эрээн цаас барьж холбогдох байгууллагуудаар их ч явлаа. Гэвч хууль хяналтын байгууллага хохирогчийн үгийг сонсдоггүй өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж хуулийг ашигтай тал руу эргүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.

Миний хүү Г.Батхүү 26 насандаа 2017 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хоёр залууд зодуулж амиа алдсан. Үхлийн шалтгаан нь “Тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэхүү гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан бол бүтэн зургаан сар хүлээлгэж гарсан шинжээч эмч нарын дүгнэлт нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэн “Зөвхөн савж унах үед үүсэх гэмтэл” гэж гарсан. Хууль хяналтын байгууллага сүүлийн дүгнэлт дээр үндэслэн бүлэг хэргийг ганц хүний хэргээр зүйлчилж нөгөө хүнийг нь ял завшуулчихсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дөрөв, нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хоёр, одоо улсын дээд шүүхээр хоёр дахь удаагаа орох гомдлоо би гаргачхаад байж байна.

Бүлэг гэмт хэрэг гэдгийг нотлох камерын бичлэг байсаар байхад шүүхээс бүлэг хэрэг биш нэг хүний хэрэг гэж үзээд Ч-д 11 жилийн хорих ял оноож, М-ийг цагаатгасан. Бүтэн долоон сар хэргийг нэмэлт байцаалтад буцаах нэрийдлээр хав дарчхаад шүүх рүү шилжүүлэхэд хүүг минь хамгийн их зодсон М-ийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Энэ бол хэргээс М-ийг авч үлдэх гэсэн башир арга" гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.177] 2019-10-07 23:42:28

Хөөн хэлэлцэх хугацааны хуулийг санаачилсан юу ч мэддэггүй мэдэмхийрэгч УИХ гишүүн Нямбаатар гэгчийн хийж байгаа ажлаар гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа юм. Түүнийг дахиж бүү сонго!!! Хуулиас холхон байлгая!!!

zochin [150.129.141.116] 2019-10-07 14:58:08

Тэр тэнэг хууль санаачилан гаргасан хүнд ял өгөх хэрэгтэй

MAH d [66.181.181.94] 2019-10-07 14:13:05

ман намд саналаа өгөөд бай бүр аз жаргалтай амьдрана шүү

Зочин [103.212.119.59] 2019-10-07 13:49:35

Хэний үйлдоээс болов гэдгийг хууль ялгадаг даа

Зочин [64.119.16.46] 2019-10-07 10:33:06

хэрэг юунаас, хэнээс эхэлж гарах болов гэдгийг хууль шүүх маш сайн тунгааж байж хүний хувь заяаг шийддэг байх ёстой

Зочин [202.9.43.217] 2019-10-07 10:16:27

Янз бүрийн юмнуудтай найзалж нөхөрлөх нь эцэст нь ийм л аюултай юм

zochin [66.181.178.58] 2019-10-07 10:15:00

хүн алсан бсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг хууль санаачилсан хүмүүсийг бүгдийг нь чөтгөр аваасай 20 гаруй жил хуулийн байгууллагыг толгойлж байгаа Нямдорж гэдэг хүн олон долоон юм яриад л суугаад байх юм байхдаа..

Зочин [202.179.24.203] 2019-10-07 09:05:31

энэ сайт хэргээ буруу шийдүүлж хэрэгтэн болж хохирсон хүмүүсийн талаар бичиж байгаач. дандаа л хохирчихлоо гэсэн хүмүүсийн нэг талыг барьсан юм бичиж байх юм. Тэнцвэртэй мэдээлэл хаана байнаа!!!! одоо дуртай нь хууль шүүхийн шийдвэрийг эсэргүүцдэг болох нь ээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.