Баавгай модноос гарч ирсэн нь байгаль сүйрснийг мэдээлсэн “шүгэлийн дуу”

Ц.Анударь / Байгаль орчин

Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Гэтэл самар сүүлийн гурван жил ургахаа больсон. Жимс ч ховордсон. Өлссөн баавгай элбэгээр нь улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн “хорхойтсон баавгай” гэж нэрлэдэг. Өлсгөлөн,туранхай баавгайнууд аргагүйн эрхэнд уулнаас бууж хүний амьдрах орчин руу дайрдаг.

Самар ургахаа больсон шалтгаан нь Монголчууд Хятад руу 18 жилийн турш хушин ойгоо хайр найргүй сүйтгэж вагон вагоноор нь зөөснөөс болсон. Сэглүүлж зэрэмдэглүүлсэн учраас хушин ой үхжиж самар ургахгүй байгаа юм. Самар ургахаа больсон учраас самраар хооллодог бүх амьтад тураалдаа орж үхэцгээж байна. Баавгай модноос гарч ирсэн нь байгаль сүйрснийг мэдээлсэн “шүгэлийн дуу” юм.

Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962,1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг. Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй аж.

МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, профессор Р.Самъяа: “Энэ жил Хэнтийд самар, жимс ургаагүй. Хушны самар, байгалийн бүх төрлийн жимс, жимсгэнэ баавгайн намрын идэш тэжээлийн зайлшгүй бүрдэл хэсэг. Тэжээл хомс болсноос баавгай тэнэх нь элбэг болно. Нөгөө талаар ихэнхдээ залуувтар баавгай үзэгдэх болсон тухай мэдээлэл бий. Баавгай олширсноос залуу баавгай шинэ орон зай хайж явах магадлалтай. Гэхдээ энэ талаар байнгын ажиглалт, судалгаа хийж байж л үнэн зөв дүгнэлт гарна. Манай орны хувьд тайгын амьдрал хайхрах эзэнгүй байна.

Өөр нэг ноцтой шалтгаан байж болохыг үгүйсгэх аргагүй. Юу гэвэл, хүний хөл байгалийн зэрлэг амьтдын нутагт гүн нэвтрэх болсноос зөрчил үүсэх магадлал өндөр. Гар аргаар алт олборлогчид, хулгайгаар мод бэлтгэгчид, хууль бус ан гөрөө хийгчид тайгын гүнд нэвтрэх болсноор зэрлэг амьтны байршилд таагүй нөхцөл үүсч, орон нутгаасаа дайжих хандлага илэрч байж болзошгүй.

Манай нийгэм элдэв дуулиан, цуу яриа, хөөрөгдлөөр дүүрэн “амьсгалах” болжээ. Мэдээлэл шуурхай дамжих болсноор “сенсаци” амархан газар авна. Хүний амьтай холбоотой асуудал бүр ч амархан тархана. Үнэн хэрэг дээрээ тийм олон баавгай гарч тэнээд, энд тэнд аюул тариад байгаа юу, үгүй юу гэдгийг нэг тийш болгох ёстой. Үнэхээр аюултай байдал үүссэн бол орон нутгийн захиргаа, цагдаа, байгаль хамгааллын байгууллага хамтран шуурхай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлийг зайлуулах ёстой. Харин “дайны хажуугаар дажин” гэгчээр хэт их хөөрөгдсөн цуу ярианд дөрөөлөөд баавгай агнах гэсэн ховдог шунахай нэгэнд завших боломж олгож болохгүй гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.”

Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ: “Баавгай хүн рүү дайрсан нь урьдчилсан байдлаар хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж үзэж байгаа. Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн. Яг одоо буюу намрын улиралд самар жимсээр хооллодог. Энэ амьтан самар жимс, загас, амьтны сэгээр хооллодог холимог тэжээлтэн юм. Зөвхөн идэш тэжээл нь хомс үед бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж махаар хооллодог. Гэтэл энэ жил самар жимсний ургац бага, хоол тэжээлийн хомсдолд орсон учраас айл руу дайрсан байх магадлалтай.

Энэ нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Самар жимсний ургац бага, дээр нь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр түүж хурааснаас болж баавгайнд хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй.”

Мэдээллийн сайтуудаар Оросд гарсан ойн түймрээс дүрвэсэн хар баавгайнууд Монголд орж ирээд Монголчуудыг алж талаад байна гэх мэдээлэл бичжээ. Яг үнэндээ тэр түймэр нь Улаан үдээс цааш 300км-т гарсныг, түүнээс нааш бараг 1000 км газарт баавгай байтугай морьтой хүн ч зүдэрч ирэхийг мэдээлсэнгүй. Тэгээд ч хар баавгай Монголд биш хойд Америкт нутагшдаг. Сибирь болон Монголд хүрэн баавгай амьдардаг гэдгийг мэдээлсэнгүй.


Сэтгэгдэл

Jagaa [150.129.143.139] 2019-10-13 12:43:46

Baigal hariugaa avch bna.

Зочин [150.129.142.66] 2019-10-09 00:30:32

АЛТНЫ ХУУЛЬ ЁСНЫ БОЛОН ХУУЛЬ БУС УУРХАЙНУУД БУРУУТАЙ. ЦАГДАА ХЯНАЛТЫНХАНТАЙ ХУЙВАЛДЧИХСАН БАЙДАГ ГЭСЭН. ШАЛГАЛТ ИРЭХЭЭР БҮХ ТЕХНИКЭЭ ӨНДӨР УУЛАНД НУУЧИХААД Л УХААД БАЙДАГ ГЭСЭН.

Зочин [43.242.243.173] 2019-10-08 10:43:42

ter eruugin mogoit bol ninjaa narin buruutai uil ajilgaanaas daijsan baavgai bh erin baigaliruu shunan dairsanaas l bolj bga

Зочин [119.40.103.6] 2019-10-08 10:15:50

Баавгай биш байгаль руу олон жил дайрсан хулгайчдын буруу үйлдлийн үр дүн. Тайгын амьдарлыг аврах самар жимс түүгч, алт зэрэг байгалийн баялаг хулгайлагчдийг журамлах хэрэгтэй. Нисдэг тэргээр тандалт хийж арга хэмжээ авах шаардлагатай л байна даа.

бс [202.55.191.40] 2019-10-08 10:06:33

Та нарын аав хүүг чинь баавгай идээд шороонд булчихвал тануус ингэж цэцэрхэх боловуудаа чааваас. Бэртэгчингүүд. Зүгээрл сэлэнгийн бүх баавгайг устгах ёстойшдээ. Тэгээдч баавгай байгальд ашигтай амьтан биш. Хүнээс дээр адгуус байх ёсгүй.

Зочин [223.11.147.159] 2019-10-08 13:06:04

sanal neg bna

хх [202.55.191.205] 2019-10-08 09:42:15

бамбарууштай нь холбоотой юм бишүү аваргууд үр төлийг нь авчираад нуучихсан байх

зочин [202.9.45.201] 2019-10-08 09:32:21

олон хориотой амьтны голыг гогдсон хулгайч элбэгдоржийг энэ удаа баавгайн өөдөөс явуулах хэрэгтэй. нэг ч болсон нүглээ биеэрээ хааг л даа

Зочин [202.179.25.211] 2019-10-08 09:38:06

Бас л Элбэгдорж буруутай юу?

хх [202.55.191.205] 2019-10-08 09:17:41

Машаг авчираад урдаас нь явуулчих

Зочин [66.181.161.99] 2019-10-08 08:28:53

За тиймдээ.зэрлэгшсэн хүмүүс хамгийн буруутай.Баавгай биш Байгалаа сүйтгэж байгаа. Хүмүүс буруутай.

Оел [66.181.185.68] 2019-10-08 08:43:26

Яг үнэн араатан амьтанд ямар ч буруу бхгүй.Байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж бга хүмүүн бидний буруу.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.