Санчир гарагийн 20 шинэ дагуулыг илрүүлжээ

Б.Тулга / Гадаад мэдээ

Санчир гараг дагуулын тоогоор Бархасбадь гарагийн өмнө орсон талаар Одон орон судлалын олон улсын холбоо мэдэгджээ.

Санчир гарагийн 20 шинэ сартай болж уг гараг нийт 82 сартай болж, 79 сартай нийт сарны тоогоор Бархасбадийн урд оржээ. Гэсэн хэдий ч Бархасбадь нарны аймгийн хамгийн том хэмжээтэй, хамгийн том сартай гараг хэвээр байна.

Ганимед гэх Бархасбадийн сар нь дэлхийн талтай тэнцэхүйц хэмжээтэй бол Санчир гаргийн хамгийн жижиг дагуул нь 5 километрийн голчтой ажээ. Шинэ дагуулуудын долоо нь нар буруу эргэдэг, харин үлдсэн нь нар зөв эргэдэг гэж Карнегийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Скотт Шеппард ярьжээ.

Шинэ сарнуудыг АНУ-ын Хавай муж улсын Мауна-Кеа арал дээр байрлах "Субару" сансрын дуран авайг ашиглан илрүүлжээ.

Эх сурвалж: Space.com


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.116] 2019-10-09 10:19:38

sansar bidnii amidraliin gol eh uusver

Зочин [66.181.190.168] 2019-10-08 23:49:57

Bidend ymar hamaa bnaa haa bgaaa heden myngan gerliin zain soliruud

HM [188.29.164.97] 2019-10-09 07:13:34

Ойлгохгүй, мэдэхгүй юмандаа битгий оролцож байлдаа. Хэрэгтэй хүмүүстээ асар их хэрэгтэй мэдээлэл. Тэгээд ч Санчир гариг дэлхийгээс хэдэн мянган гэрлийн жилийн зайд байдаггүй, ойролцоогоор 600 сая километрийн зайд байдаг, нэг шугамд давхцаж байвал. Гэрэл нэг секундэд 300000 км туулдаг, тэгээд өөрөө тооцоод хэр холыг нь мэдчих.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.