Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

Aдмин / Нийгэм

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.120] 2019-10-10 02:42:04

Оджаргал гэж яасан ханаж цаддаггүй мангас вэ?

temuujin [202.9.45.83] 2019-10-10 01:59:42

Энэ бол зүгээр л улс төр. Нүүрс шатааж байхдаа зуух дэлбэрдэггүй байсан юм уу? Гэртээ бөөнөөрөө угаартдаггүй байсан юм уу? Бараг л утаа гарахгүй болохоор мэдэлгүй угаартчихлаа гэж шаах нь холгүй байх шив. Тэгээд нүүрсээ шатаагаад утаандаа хахаж цацаад амьдарцгаа, еөкөөсөө эхлээд заяа нь хаясан лалрууд.

Үнэгүй [122.201.21.122] 2019-10-09 23:47:37

Үнэгүй нүүрс гэж ААН орлогын татвараас өгсөн хаягдлын нүүрсээ өртөг тооцож хассан эсэхийг шалга, үнэн бол үнэгүй биш юм байна.

1072 [76.164.228.99] 2019-10-09 22:48:24

Хувийн компанийн зарагдахгүй хаягдлыг зөөх гэж ЭТТ ХК-иас 40 тэрбум гаргуулсан, шахмал түлш хийх гэж нийт 130 тэрбум төгрөгийг үрэлгэн зарцуулж 6 хүний амь насыг авч явсан, монголчууд бидний ногдол ашгийг үрсэн.

Зочин [59.153.113.44] 2019-10-09 21:52:58

Маш яаралтай гадаадад шинжилгээ хийлгэ энэ аюул мөнөөсөө мөн. Монгол хүний оюун ухаан мэдлэгт итгэх итгэл байхгүй мөнгөний төлөө юуч хийж мэднэ..

Irgen [202.179.25.243] 2019-10-09 21:03:36

Ter utaagui yandan, zuuhiig anh ail urhuuded taraaj gallaj baihad ailiin piishen delberch hun tulegdej ugaartaj uhel zovlon uzee biz de. Bas l piishen zuuh ni ongorhoi, huu tortogondoo daragdsan, yandan zuuh ni nursan, haalt soiltoo haasan, eldev hangai ym tulsen buruu galalsan geedl. Irged bidnees shaltgaalah ym baisan baisan. Geendeech goondooch bii baihdaa

Улаан галзуу [202.21.108.182] 2019-10-09 19:17:48

MCS гэдэг чинь нөгөө Монголиан Корупшион Систем мөн биз дээ.

Зочин [64.119.19.137] 2019-10-09 15:42:37

Энэ ЭмСиЭс гэж компани хэтэрхий шуналтай, авилгын сүлжээг Монголд анх дэлгэрүүлж, түүгээрээ дамжуулан Улаанбаатарын хамгийн төв хэсэгт байрлах газруудыг хятадуудад зарж хөлжин, улсаас АСЕМ гэж өчнөөн тэрбумаар нь мөнгө халааслаж, маш зальжин, улсын аль ч байгууллагад хүмүүсээ шургуулсан эсвэл худалдаж авсан ямар ч ес суртахууггүй луйварчид гэж харагддаг, худлаа бөөн пиар хийдэг

Монгол улсын иргэн [202.55.188.44] 2019-10-09 14:40:42

Энэ шахмал түлш Хүрэлсүхийн бизнэс мөн .......иргэдээ ходсоор байх уу ерөнхий сайд аа солих уу....

Зочин [66.181.161.68] 2019-10-09 14:28:40

Овоо доо нэг дугарах шив дээ

зочин [66.181.161.68] 2019-10-09 14:27:59

Одоо энэ түлшээ болио ахиад хэдэн хүн хохирох юм бэ. Тас гүрийчих юм даа

Баттулгаа Шоугаа боль [202.126.89.120] 2019-10-09 14:04:27

Шахмал түлш хэрэглээд Монголын ард түмэн нийтээрээ эрүүл байх хэрэгтэй

Зочин [49.0.171.43] 2019-10-09 14:03:00

battulga ta bas buruutai shu ta ogtsor

Зочин [202.126.89.21] 2019-10-09 13:50:52

Ерөнхийлөгч гуай та бас хариуцлага хүлээх ёстой шүү утаа бууруулах талаар та юу хийсэн юм бэ элдэв шантааж хоосон цаас шидээд л элдэв мэдэгдэл хориг гээд хариуцлагаас зугатхаахаа больчихвол яасан юм бэ!!!!

Иргэн [59.153.85.86] 2019-10-09 13:14:36

Энёржи ресурсын шахаа эрин зууны гуташиг уу, эрлэгийн элчийн илд үү.

ЗОЧИН [64.119.22.47] 2019-10-09 12:30:26

ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШ ГЭЭЧ ЧИНЬ ЭНЕРЖИ РЕСҮРСИЙН УГААСАН НҮҮРСНИЙ ХАЯГДАЛ ХОГ ШААРААР ХИЙЖ БУЙ ЮМ БАЙНА, ЗҮЙ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ БОР НҮҮРСЭЭР ХИЙХ ЁСТОЙ, ЭНЭ БОЛХОГ ХАЯГДЛААР ХУЛХИ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ АРД ТҮМЭНД ДПАМЛАН ХУДАЛДАЖ МӨНГӨ ОЛЖ БАЯЖИХ ТОМ ЛУЙВАР ЮМ БНА, ТОМ АЛБАН ТУШААЛТНУУДЫН БҮЛЭГЛЭН ХИЙСЭН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ БНА,

Баагий. [202.126.89.158] 2019-10-09 12:02:04

Том уурхайнуудад нунтаг хог халж шатсан үнслэг их байдаг түүнийг л шахмал болгож бизнeсс хийсэн нь зөвийн хувьд зөв.Гэхдээ барьцалдуулагч болон өөр ямар хольц ямар найрлагатайг сайн тодруулах хэрэгтэй.Хэний оролцоотой бизнeсс вэ гэдгийг мэдмээр байна.Оджаргалын будлиан байж магад.

Tuul [66.181.186.152] 2019-10-09 11:58:49

Энд олон тайлбар алга даа Нэг хуний амь Байсан ч Хайран щуу дээ

Ard [84.197.40.209] 2019-10-09 11:23:20

Ene hun emgenel ilerhiilehees oor yuch hiij buteesengui nogoo oboolson shoroogoo yah gej bna daa

Tegvel ter huher bagatai baganuuriin nuurseeree [64.119.24.9] 2019-10-09 11:18:37

Baganuuriin nuurseeree shahmal tulshee hii geed uzel Dee.

Зочин [66.181.161.125] 2019-10-09 11:10:14

буцаад нүүрсээ түлэх байх аа

Зочин [64.119.17.206] 2019-10-09 10:57:28

Тарвага, Мэлгэр болон хотын гэх бохир фракцийнхны хор уршиг арилахгүй юм даа.

Зочин [194.230.158.137] 2019-10-09 10:19:24

Hoshnogo Hurelsuhiig ogtsoruulah yostoi

Зн [122.201.24.214] 2019-10-09 10:05:30

Эмэгнэл зүй ёснии сэтгэлиин илэрхиилэл боловч , иргэнд үзүүлэх бодит тусламж хэрэгтэй.Ийм илэрхии гэмт үйлдлииг хараад суух биш . Бүлэг хэрэгтнииг яаралтай авч хэлэлцэн.хуулиар хүлээх ялыг тунгаан шиидэх хэрэгтэй ш дээ. Иргэнд хандсан асуудлыг удаагаад байдаг зуршлаа болиосой....

Зочин [43.228.131.239] 2019-10-09 09:53:31

za ashgui hojuu ch gelee

Зочин [202.9.42.41] 2019-10-09 09:30:48

Хэхэ унэгуй нуурс огсон оджаргалыг барьж хорь гэнээ тролл холсолж байгаа бол ядаж арай ухаалаг мэдрэмжтэй хумуус холсолмоор юм даа энэ засагийн бух юм нь унэхээрийн бутэлгуй ул мэдэхууд юм

Жэн [122.201.26.240] 2019-10-09 09:23:38

Энэ хүн арайл дэндэж бн бидний 1072 хувьцаа хаа бн авмаар бн Жэнко гэдэг хүний бураагаас монрол түмэн хэдий болтол хохирох вэ далан барьсаар баыхуу энэ төмөр замд марэгжилийн хүн бну

Зочин [192.82.65.120] 2019-10-09 09:05:32

MCS-н Оджаргалыг барьж хорь. Ял асуу.

zochin [66.181.161.57] 2019-10-09 08:55:51

zasgiin gazart hariutslaga tootsoochee ogtsoruul

Зочин [202.9.44.24] 2019-10-09 08:48:31

Erenhiilegch zov shiidver gargaj baina

Зочин [203.91.115.51] 2019-10-09 08:41:45

MCS гэж компанид монголчууд хэдий болтол чадуулах вэ?

зочин [202.131.229.246] 2019-10-09 08:40:12

Хавар болход гэр хороолыхон дуусаж ирэх жил утаа арилах юм байна

иргэн [202.70.33.242] 2019-10-09 08:38:08

Засгийн газрын гаргасан шийдвэр нүдээ олсон шийдвэр байсан.Бид хэдэн жил аль хэр эрүүл мэндээрээ хохирч байж ойлгох юм.Болохгүй зүйлс байгаа бол тэрийг нь дор бүр нь засаж залруулаад, утаагүй Улаанбаатарын төлөө урагшаа харж, нэгэн сэтгэлээр ажиллаасай.

Zochin [66.181.161.112] 2019-10-09 08:37:16

Hayagdliig shahaj yag uchrii ni olson bna bayrlalaa odoo irged iu ch tulj uvuljij bolno geed zarlig gargachihaasai tegvel bugd amid

Зочин [66.181.161.117] 2019-10-09 08:14:41

Яг унэнийг хэлжээ.Зугээр хаягдал нуурсээр монго олж буй гэмт этгээдууд....

Монгол Улсын Еөрнхийлөгч бол Үндэсний эв нэгдлийн бэлэгдэл [202.131.239.166] 2019-10-09 08:11:51

Ерөнхийлөгч минь дээ, ингэж байж иргэний дайн самуун өдөөвдөө. Та Моншол Улсын Эв нэгдлийн тулгуур, бэлэгдэл нь юм. Таны өмнө ажиллаж байсан бүх Еөрнхийлөгч нар сайн муу нэр зүүсэн ч Энэ Улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулаагүй гэдэгт би иргэний хувьд итгэдэг. Та иргэдээ ийм бусармаг өдөөн хатгалгаар дандаа хатгаж үймүүлэх юм. Ажлаа хийж чадах эсэхдээ дүгнэлт хийгээд ӨӨрөө бууж бас болно шүү дээ. Үнэхээр Таны зарим үг, үйлдлийг ойлгохгүй, тэсвэрлэхгүй юм. Түмний буянаар их л сайхан амьдралтай болсондоо та.

Зочин [202.9.43.255] 2019-10-09 09:36:56

Yag unen. Utaanaas salgakhiin orond utaataigaa bai gej kheldeg erunkhiilugch baikhuu. Bolij uz Battulgaa. Jm l bol MSC ruu dairna. Bolovsrol muutai ni ilt kharagdakh jmaa ta. Erunkhiilugchuu. Odoo bolij uz. Us khonzongoo. Bid utaagui amidarmaar baina.

инжёнёр [202.126.88.218] 2019-10-09 09:33:31

монголчууд 1922 оноос нүүрс түлж шатааж бна Түүнээс өмнө ч түлж байсан удаа бий Таван тол нүүрсийг1957 оноос түлж шатааж бна харин түлж шатаах арга нь уурхай бүр өар өар л дөө Ганц Оджаргал ч олборлож байгаа юм биш

Жэн [122.201.26.240] 2019-10-09 09:18:59

Зөвөө жэнко зүгээрл хардалт ихтэй авгай шиг хүн өөрөөсөө дээшээ гарсан бүхэнд хордож атаархаж байдаг хүн шиг баыгаан

Иргэдэд сонгох боломж олгосон нь дээрдээ [64.119.19.156] 2019-10-09 08:10:30

Зогсоосон нь дээрдээ. Дахиж хүмүүс амь насаа алдахаас өмнө. Одоо харьцангуй дулаан учраас агаарын урсгал сайн яндан гайгүй таталттай байгаа. 9 эхлээд хүйтэн агаар нягтарч тогтоод салхигүй жиндээд ирэхээр яндангийн таталт мууддаг. Тэр үeд юу болохыг хэн ч таашгүй. Тиймээс энэ жилдээ иргэдийг түүхий нүүрс энэ тэрээ сонголтоороо түлж өвлмйг давах боломж олгосон нь дээр байхаа. Одоо дээр доороо учраа олохгүй паник болж нөгөө түлш нь улам доордох аюултай нөхцөл үүсчихлээ дээ

Зочин [64.119.17.217] 2019-10-09 08:10:04

MCS гэж гурван үсэгтэй хятадын боолууд монголчуудыг Гитлерийн гауист Чернобыль шиг химийн хор хольсон нүүрсний хаягдлаар угаартуулж алж бна Та Ерөнхийлөгч мөн юм бол нэн яаралтай Оджаргалын өмхий толгойг цаазаар ав

Зочин . [66.181.161.49] 2019-10-09 08:09:06

Угаасаа түүхий нүүрсээ түлж байхдаа ч гэсэн өөрсдийнхөө буруу ажиллагаанаасаа болж жилдээ 10-20 хүн нас барж л байсан шүү дээ. АН зөв зүйтэй ажлыг хараар битгий будаад бай. Ард түмнийг, буруу зөвийг ялгахгүй улсын толгойг битгий эргүүлээд бай. Ард түмэн ухаантай шүү.Зөвийг нь харж л байгаа.

Зочин [202.9.43.255] 2019-10-09 09:37:32

Yag unen.

иргэн [192.82.66.152] 2019-10-09 08:08:15

Ерөнхийлөгч одоо л зөв шийдвэр гаргаж байна даа.ЗГ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулах хэрэгтэй.Есайд яагаад чимээгүй байгаа гайхаж байна.Тууштай хариуцлага тооцож төр түмнээ аврах цаг ирсэн байна шүү Ерөнхийлөгчөө.

Зочин [57.73.48.37] 2019-10-09 08:32:36

ZG ogtsruulsan ogtsruulagui yamarch yalgaa baihgui. Agaariin bohirdol buurah yum bish. Ene olon jil olon ZG soligdson nuguul bohirdol heveerei. Tiim uchraas hudlai populist yum yariad yahav.

Oyun [58.127.35.5] 2019-10-09 08:02:06

Zam deer garj bga awaar osloor heden hun uhsen we eronhiilogchoo

Зочин [202.55.188.42] 2019-10-09 07:50:49

Za ashgui de erunhiilugch hohirson irgeded emgenel ilerhiillee sain shuu hurelsuh cheejee deldeed bdag bsan mongoliinhoo tuluu amia ugsunch butsahgui geed bsan gadnii oron luu zugataj bgamuu ard irged chin hohirch bn sugduj bn irgedgui oron boloh geegui bol haruitslagaa hulee hiin aguulamj ihtei nuursnii haygdal.r irgedee hiimiin horoor hunuuj bgaagaa oilgood zugataaj taarahgui

Зочин [202.21.112.3] 2019-10-09 07:44:18

хэвийн гэж үзэх нөхцөл бас байх уу..


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.