Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт удааширсантай холбоотойгоор Дэлхийн банк энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа 2.6 хувиас 2.5 хувьд хүргэж бууруулжээ.

Эдийн засагчдын онцлон тэмдэглэснээр, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт суларсан хэвээр байгаа нь эдийн засгийн тодорхой бус бодлого, дэлхийн хөрөнгө оруулалт, худалдааны урсгал буурсантай холбоотой байна.

2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2016 оноос хойших хамгийн доод түвшин буюу 2.6 хувьд хүрч удааширна гэж ДБ-ны шинжээчид өнгөрөгч зургадугаар сард урьдчилан таамаглажээ. “Гэвч томоохон эдийн засагтай хоёр улсын хоорондох худалдааны маргаан даамжирсан зэргийг оруулаад хэд хэдэн эрсдэл үүссэн нь зургадугаар сарын таамгийг бууруулахад хүргэлээ” гэж ДБ-ны мэдэгдэлд дурдсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд мөн 2.5 хувьтай байх аж.

Дэлхийн эдийн засагт томоохон донсолгоо гарахгүй байх нөхцөлд, мөн өмнө нь санхүүгийн зах зээлүүдийн шахалтад өртсөн хөгжиж буй болон хөгжингүй эдийн засгууд сэргэсэн тохиолдолд өсөлт 2021 он гэхэд тогтворжиж, 2.6 хувьд хүрнэ гэж ДБ-ны шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.