Хилээр байлдааны галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас ирсэн манай улсын хоёр иргэн байлдааны зориулалттай галт зэвсэг нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлжээ. Иргэн Ч, А нар нь 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикльтой энэ сарын 8-ны өдрийн 19:25цагт хил нэвтрэхийг завдсан байна.

Тэд “Ф-1” гар гранат 2 ширхэг, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу 1 ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогджээ.


Сэтгэгдэл

ХН... [202.179.25.154] 2019-10-10 06:19:49

ГАЛ ОЙРТОЖ Л БАЙНА ДАА

bi [202.5.198.35] 2019-10-10 05:46:19

sai ajillasan bna

зочин [103.229.122.65] 2019-10-10 05:38:07

Мөдхөн алдуулалтын байна даа

Зочин [202.126.89.108] 2019-10-10 03:46:02

хужаануудыг нухах гэсэн байх

Zaisan moto club [45.56.87.105] 2019-10-10 02:54:57

Zaisan autimoto clubiin garuud bnsh dee aylah bishzewseg tsugluulaad irj xaxa

hh [202.55.191.205] 2019-10-10 02:49:36

хилийн тагнуулынхан өөрсдийнхөө шугамаар урьдчилаад мэдээлэл авсан байсан байх ,илрүүлдэг нь ямар сайн юм бэ

Зочин [192.82.65.160] 2019-10-10 01:56:00

Ийм төрлийн хүмүүсийг татаж аваад БХЯ-нд зэвсгийн нярав гэдэг орон тоонд тавих л хэрэгтэй санагдлаа. Зардал бага. Төсөвт хэмнэлттэй зүгээр юм биш үү.

Зочин [202.9.42.251] 2019-10-10 01:53:38

Аюул байнадаа. Сонгуул будлиантах нь тодорхой болж байнадаа дэндүү хардаж байна уу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.