Шахмал түлшний ард ноцтой “хэрэг”-үүд өрнөж байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Утаа гээч намраас хавар хүртэл Улаанбаатарын иргэдийн зовлон гамшиг болж ирсэн. Энэ зовлон дээр улс төрийн тоглолт хийдэг, хөрөнгө мөнгө “босгодог” явдал энэ удаад ч бас давтагдсан байхыг үгүйсгэхээргүй нөхцөл үүслээ. Учир нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэсэн нь эсрэгээр эргэлээ. Намрын дунд сар ч дуусаагүй байхад шахмал түлшний гайгаар олон хүн амиа алдлаа. Үнэнийг хэлэхэд сүүлийн өдрүүдэд ихэнх хэвлэлээр сурталчлах болсон шиг шахмал түлш хотын иргэдэд сайхан амьдрал авчрахааргүй болчихлоо. Итгэх аргагүй байна. Тэр ч байтугай хотынхны одоо байгаа саарал амьдралыг ч үгүй хийгээд эхэллээ. Шахмал түлш дагасан олон ноцтой үйл явдал өрнөж байна. Хамгийн харамсалтай нь төр эдгээрийг маш нууцалж байгаа юм.

Бид шахмал түлшний ард нуугдаж буй, нууж байгаа зарим мэдээллийг ил болгож байна.

88 ӨРХИЙН 174 ХҮН ХОРДЖЭЭ

2019 оны аравдугаар сарын 4-9-ний хооронд угаарын хийнд хордсон зургаан хүн нас барлаа. Өчигдөр оройны байдлаар 88 өрхийн 174 иргэн хордсон мэдээлэл байна. Мөн эмнэлгийн хүлээн авахаар 89 хүн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 10 гаруй хүн байна. Энэ бол албан ёсны тоо. Харин бодит байдал дээр 10 гаруй хүн шахмал түлшний нөлөөгөөр нас бараад байгааг эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ үүнийг машид нууцалж буй юм. Үүнд тайлбар хийх ёстой хүн нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажээ.

ШАХМАЛ ТҮЛШИНД ХОЛИХ ЁСТОЙ ТАВАН БОЛИСЫН НЭГИЙГ ХИЙЖ БАЙЖЭЭ

Энэ сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхлээд байна. Эхний үзлэгээр тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрчээ.

Шахмал түлшинд таван төрлийн хольц орж байгааг Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” ХХК-аас мэдээлээд байсан. Гэтэл үйлдвэрт хийж буй шалгалтаар “Энержи ресурс” ХХК-аас авчирсан нүүрсэнд ганцхан цардуул холиод бөөрөнхийлөн гаргаж байсан нь илэрчээ.

Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК нь Засгийн газрын түвшинд танилцуулж байсан, олон нийтэд мэдээлж байснаараа шахмал түлшийг үйлдвэрлээгүй байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож эхэллээ.

ШАХМАЛ ТҮЛШНЭЭС ШОРГООЛЖНЫ ХҮЧИЛ ИЛЭРСЭН ГЭВ ҮҮ

Шахмал түлштэй холбоотой бас нэг ноцтой мэдээлэл албаны хүмүүсийн дунд яригдаж байна. Албаны гэсний учир нь олон нийт, хэвлэлүүдэд мэдэгдэх аргагүй мэдээлэл “тэнэж” явна. Одоогоос сар гаруйн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг ОХУ-ын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрчээ. Түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм.

Шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай юм байна. ОХУ-ын тэрхүү лабораториас манай шахмал түлшийг нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Уг шинжилгээг хэн, ямар зорилгоор ОХУ-д хийлгэсэн нь нууц байна. Юутай ч энэ талаарх мэдээлэл манай улсын төр, засгийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудад сар шахмын өмнө ирсэн гэдгийг энд дурдъя.

ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

Онцгой комиссын хурал өдөр бүр болж байна. Энэ хурлаар шахмал түлшийг шинжилгээнд өгсөн. Хариу гарсан. Асуудалгүй гэж албан тушаалтнууд ярьж байгаа. Гэтэл шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байгаа юм байна. Гаалийн төв лаборатори, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний дүгнэлт гарчээ. Эдгээрийг барьж ярьж буй аж. Харин одоо химийн лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Эдгээр дүгнэлт бодит байдлыг үнэнээр нь гаргаж ирэх найдвар тун бага. Монгол шүү дээ. Дарга даалгавал юу ч хийж мэднэ. Тэгэхээр Орос, Хятад, Солонгос улс руу явуулсан дээжийн шинжилгээний дүн л бодит үнэнийг хэлж магадгүй гэсэн найдвар байгаа юм.

ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ Д.МӨНХЖАРГАЛ ТАРААХ МАТЕРИАЛ ХЭВЛЭЖ БИЗНЕС ХИЙЖ БАЙНА

Хүний амь эрсдэж, онц ноцтой байдал үүссэний дараа шахмал түлшний сурталчилгаа эрс нэмэгдсэн. Өмнө нь бараг харагдаж үзэгдээгүй уг түлшийг түлэх заавар зөвлөгөө, уриалга сүүлийн өдрүүдэд нэвт явж байна. Нийслэл дэх төрийн алба хаагчид хэдэн өдрийн турш айлуудаар явж заавар зөвлөгөө өгч байгаа. Тэнд бас л арай ч дээ гэмээр явдлууд байна. Ажил хариуцсан нэг ч том дарга өнөөг хүртэл шахмал түлш түлсэн айлд очоогүй байна. Заавар танилцуулахаар очсон төрийн албан хаагчид иргэдэд амаа алгадуулж, загнуулсаар яваагаа учирлаж байгаа юм. “…Та нар өөрсдөө түлж үзсэн юм уу” гээд л таг болгодог байна. Энэ дашрамд хотын иргэдийн зовлонгоор мөнгө олж байгаа нэгэн даргын явдлыг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалыг хүмүүс мэддэг болсон. Айлын шатаж байгаа байшингийн өмнө “сээлфий” хийж олны танил болсон хүн байгаа юм. Энэ хүн гэхэд л ажлын талбар дээрээ биш, хувийн компани дээрээ энэ өдрүүдийг өнгөрөөж байна. Учир нь шахмал түлшний улмаас хүн нас барсны маргаашаас төр гэнэт сэрж, шахмал түлшний заавар зөвлөгөө гэх “бяцхан ном” тараахаар шийдсэн. Одоо айлуудаар гарын үсэг зуруулаад тарааж байгаа танилцуулга л даа. Үүний хэвлэлийн ажлыг өнөөх Агаар орчны бохирдол хариуцсан Хотын орлогч дарга Д.Мөнхжаргал авчихсан байна. Нийт 200 мянган айлд тараах эд, бас ганц хуудас цаас ч биш гэхээр овоо хэдэн төгрөг болно. Хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргаж байгаа мэдээлэл бий. Д.Мөнхжаргалын хэвлэсэн айлуудаар тараах материал нь дүүргүүдэд хуваарилагдаж очихдоо тоондоо хүрэхгүй, бас хугаацаандаа хэвлэж чадахгүй байгаа гэх гомдол тасрахгүй байгаа юм байна. “…Чоно борооноор” гэж үг бий. Хотын даргын орлогчийн үйлдлийг ингэж л товчилъё доо.

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ ХҮЧИН ЧАДАЛ БИЙ ЮУ

Хотын 200 мянган өрх айл энэ өвлийн хугацаанд 600 мянган тонн шахмал түлшийг түлнэ гэсэн тооцоог албан ёсоор гаргасан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр ингэж хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Тус үйлдвэрт өдөрт 1500 тонн түлш үйлдвэрлэдэг. Галлагаа жигдрээгүй байхад нөөц тун багатай байна. Дээрээс нь энэ хүчин чадалдаа тааруулах гэж гал түлдэг айлуудад карт тарааж, өдөрт цөөн шуудайгаар олгоно гэсэн нь бас л асуудал дагуулаад байна. Уг нь хотын иргэд өдийд нүүрс түлээгээ нөөцлөөд авчихдаг. Гэтэл өдөр бүр картаар авна гэдэг бодит амьдралд нийцэхгүй байгаа талаарх гомдлыг бас иргэд тавиад эхэлж байна. 30 жилийн өмнө талх, архиа картаар авдаг монголчууд өнөөдрийн XXI зуунд нүүрсээ картаар авч эхэллээ. Үүнээс гадна дүүрэг бүрээр өөр өнгийн карт тараасан нь бас л “жижиг сажиг” нугалаа үүсгэх бололтой юм. Нэг марзан мэдээлэл цагдаад иржээ. Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн түлшээ авахаар зам дагуу машинаа зогсоожээ. Түлш худалдаалж байсан хүн картыг нь харчихаад “…Та манай дүүргийнх биш байна. Замын нөгөө талд Чингэлтэй дүүргийн хүмүүст өгнө” гэсэн байна. Хойшоо явж байгаа хүн урагшаа буцаж эргэнэ гэдэг юу болохыг бид сайн мэднэ дээ. Үүнээс болоод түлш худалдагч, Сүхбаатар дүүргийн иргэн хоёр зодолдож, сүүлдээ цагдаад очсон байгаа юм.

Эцэст нь шахмал түлшний цаана наана болж байгаа явдал товчдоо иймэрхүү байна. Хамгийн гол нь бүх бодит мэдээллийг албаны хүмүүс олон нийтээс нууцалж байна. Тэд өнөөг хүртэл түлшиндээ итгээд байна гэхэд хэцүү. Гэсэн атал Хотын даргын орлогч эмэгтэйн адил шахаа наймааны асуудал хүртэл энэ түлшний араас сонсогдох боллоо. Уг нь хүний амь шахмал түлшийг түр хориглоод, түүхий нүүрсээ оруулж ирэх өдрүүдийн хүйтнийг давах хэрэгтэй гэдгийг зарим эх сурвалж сануулж байгаа юм. Гэвч засаг төрийн бодлого арай өөрийг сэтгээд байгаа бололтой. Уг нь хүний аминаас үнэтэй Засгийн газар, албан тушаал, шахмал түлш гэж үгүй билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.42] 2019-10-14 17:02:07

нөгөө шударга гээд байдаг оюунэрдэнэ аюурсайхан болд батзандан нар хаашаа орсон бэ,одоо шударгаа харуулж жагсаал цугалаанаа хийж огцоруулаачээ та нар ийм л арчаагүй гарууд өөрсдөө холбогдсон юмуу,

Зөвийг дэмжинэ [122.201.26.172] 2019-10-14 16:54:15

Түлшиндээ байна уу ..зуух нь даа байна уу уярыг олох хэрэгтэй .Манайх гэдэг айл зүгээр түлээд байх юм ...Янз бүрийн төрөл байна уу ...

Зочин [202.5.198.21] 2019-10-14 16:21:13

Ажил хөөцалдаж хотод ирсэн айлд хонохоор айгаад буудалд 2 хонолоо маргаашнаас буцая даа буудалд архидаад унтуулахгүй юм. Нийслэл гэж хүн амьдархад хэцүү газар болж дээ

ИРГЭН [202.180.220.172] 2019-10-14 14:18:25

ӨӨРСДӨӨ ОГТ АЖИЛ ХИЙХГҮЙ УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛЖ АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙДАГ. АЖИЛ ХИЙСЭН НЭГНЭЭ АД ҮЗЭН АЛЬ БОЛОХ АЖЛЫГ НЬ ЗОГСООХ ЯВУУЛГЫГ ӨДӨР БҮР ХИЙХЭЭ ЗОГМООВОЛ ЯАСАН ЮМ. АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ МИНЬ. ЧАМД ӨӨР МУУЧЛАХ СЭДЭВ ДААН Ч АЛГА. ҮҮГЭЭР СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛЖ УИХ-Д ДАХИН СОНГОГДОНО ГЭВЭЛ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ БОЛОХ БАЙХ. ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ АМЛАЛТ ӨГЧ АРД ИРГЭДИЙГ ХУУРЧ ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ЗАСАГТ ОРОХ СОНИРХОЛ ЧИНЬ ЮУ ВЭ. ХААН ШИГ БАЙСАН ҮЕЭ ЗҮҮДЛЭЭД БАЙНА УУ

Zojin [202.126.89.231] 2019-10-14 11:50:13

Utaagui shan bnaa HUUK-n zasgiin gazart bayarlalaa oshoo sn ajilaarai Ene sorog medeelel taraagaad bgaa luivarchid haa saigui bgaa shuu

Зочин [202.21.99.42] 2019-10-14 12:13:34

кккк Энэ постыг бичигчийн ард хэн байгаа болоо. Зүгээр л утсан хүүхэлдэй

Зочин [202.70.40.186] 2019-10-14 11:42:11

Утаанд хэдэн тэр бумаар мөнгө зарцуулж байсанаас орон сууцжуулаач ээ. Гэр хорооллын айлуудын хэрэгцээ шаардлагыг ашиглан танил талаараа мөнгө угааж, ашиглаж байхын оронд орон сууцанд л оруулах хэрэгтэй. Утаатай тэмцэх ганц арга бол иргэдээ л орон сууцжуулах эсвэл цэвэр бохирын асуудлыг шийдэж шугам татах ийм л 2 арга байна гэж бодож байна.

Ренчин [103.194.176.117] 2019-10-14 11:24:25

Түлш бол сайн юм билээ. харин хэрэглэхдээ технологи барих хэрэгтэй . Өнөө өглөө УБ хот хачин сайхан цэлмэг байна. ЗГ ухрах хэрэггүй ээ Хүн юм хийхээр хорлох гэсэн дураакууд их байх юм даа

zochin [202.126.89.195] 2019-10-13 23:18:40

Хөдөөний айлууд аргал мод түлээд л өвөлжиж байна.Шөнө бараг галлахгүй шүү дээ.Хотын гэр хорооллынхон шөнө хэтэрхий их галлаж иргэдийг хордуулахаа болиосой..Тэгээд шахмал түлшийг нь зөв түлж чадахгүй хордоод бн.

Зочин [103.212.119.240] 2019-10-14 09:39:37

шахмал түлшийг зөв түлээд утаа гаргахгүй байгаа ямар айл байна? Даарсан хүн галлахгүй яаж байх юм бэ? дулаалга хийх гэхээр хоолны ч мөнгө байхгүй улс чинь өөр арга байна уу? Наадах шахмалыг чинь бүү хэл бүр улам хортой зүйлүүдийг энэ өвөлжингөө улсууд түлнэ. Хорьсон хориогүй.Өмнө нь ч гэсэн нүүрс авч чадахгүй улс янз бүрийн шатдаг юу ч хамаагүй л түлж байсан шүү дээ.Энэ олон жилийн асуудлыг арай л өөр маягаар шийдэх ёстой юм даа, Даан ч биднээс дор хүмүүс улс орны чухал цэгүүдэд эрх бүхий албанд буруу шийдвэр гарган ажиллаад байх шиг байна.Ард иргэд минь өөрсдөө их л сэргэмжтэй байхгүй бол энэ дуулианыг ашиглаад ямар ч үйлдэл мөнгөөр хийх хүмүүс байгаа учир иргэд их сэргэмжтэй байх хэрэгтэй. Эргэн тойрныхоо улсад мэдддэг бол туслаж ахан дүүсэг харьцаж өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайн хийцгээх шаардлагтай байна.Дүн өвөл эхлээд ирхэд асуудал ч ургана даа.

naba [103.10.21.35] 2019-10-13 22:04:35

zunjin zugaallj naadamlaj bxar zuux yandanga asuudalgvi bolgox baijde.bi zasgin gazar xvrelsvxed durgvich ene ajliig ni saichaan demjij bayarlaj bga,niitiin erx ashig gej tom yum biide

Зочин [182.160.33.124] 2019-10-13 19:28:20

орон нутгаа хөгжүүлэхгүй юу гэж хотод ирж садаа болно вэ хэдхэн халтар төгрөгөөр өөрсдийнхөө сонгосон энэ хэдэн дуракуудаа дахин битгий сонгоорой орон нутгийг хөгжүүлэх хөрөнгийг чинь идээд дууссан бололтой тэгээд л хот руу их нүүдэл дараагийн сонгуулийг ходоодоороо биш иргэнийхээ үүргээр сонгоорой доо

ЗОЧИН [103.212.119.234] 2019-10-13 11:27:30

ТӨСВИЙН ИӨНГӨ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАХЫН ТУЛД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГОЛОСОН, ТӨР ЗАСГИЙН ТОМЧУУЛ, ТОМ КОМПАНУУД ОРОЛЦСОН, МАГАДГҮЙ БАТХҮҮГИЙН МАН-ЫН ТОМЧУУЛТАЙ НИЙЛЖ ЭРДЭНЭТЭЭС МӨНГӨ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДСАНЫ ДАРАА ОРОХ АЙМШИГТАЙ ЭРҮҮГИЙН ХРЭГ МАНДАХ НЬ ДЭЭ, ЭРДЭНЭС 5 ТОЛГОЙН ЦЭВЭР НҮҮРСИЙГ АВАХ ЁСТОЙ БАЙХАД ЯАГААД "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-ИЙН ЗАЙЛУУЛЖ ХАЯЖ ЧАДААГҮЙ БАЙСАН УГААСАН НҮҮРСНИЙ ХОГ ХАЯГДАЛ, ШААРЫГ АВАХ БОЛОВ, "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-Д ХАЯГДЛАА "ҮНЭГҮЙ ӨГӨӨЧ" ГЭСЭН ТЭР ОЛОН БИЧГҮҮДИЙГ ХУЙВАЛДАЖ ХИЙЖ ӨГСӨН ҮҮ, ЯАГААД ЭНЭ АЖЛЫГ ЭРХЛЭХ ХҮМҮҮСИЙГ СОЛИВ, ЯАГААД БАРЬЦАЛДУУЛАГЧ,ХОЛИГЧ МАТЕРИАЛУУДЫН НЭР ТӨРЛИЙГ ДУТУУ ХИЙВ, ҮЙЛДВЭРЛЭЛД ЯАГААД ХАТУУ ХЯНАЛТ ТАВИАГҮЙ ВЭ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГОЛОСОН, НОЦТОЙ ХОХИРООСОН ЭНЭ БИЗНЕСИЙГ ХЭН УДИРДАЖ ХИЙВ, ХЭН ХЭН ОРОЛЦОВ ГЭЭД ОЛОН МАШ НОЦТОЙ АСУУДЛУУД БНА ДАА.

Зочин [103.26.194.33] 2019-10-13 09:03:15

Энэ үнэн бол Монгол улсын ард иргэдийн амь нас , эрүүл мэндийн эсрэг бүлэглэн зохион байгуулалттай үйлдсэн маш том гэмт хэрэг , хорлон сүйтгэх үйл ажиллагаа бна шүү . ҮАБЗ, ТЕГ, ЦЕГ , хууль хяналтын байгууллагуудаа

Зочин [103.229.121.150] 2019-10-13 02:24:21

Элбэгдорж Сайханбилэг Баярцогт гуравын минь улс эх орноо гэсэн зүтгэл үнэн байждээ гэдэг одоо л бодогдож байна энэ муу хүрэлтүлш өөдгүй хүндээ

Зочин [150.129.141.33] 2019-10-12 19:08:01

Дээр уед аав ээж маань зун яндангаа ондорлож, пийшингээ шавардаж утаа гарах нух сувээ засаж сэлбэдэг бж билээ. Зарим айлууд арай л дэндуу ядарцан зуух яндантай бна шуу. Ядуу бж болно. Аль ч гудамжинд тал тоосго шавар элс хэвтэж л бгаа. Дээр уед юм ховор цагт энд тэндээс тууж олоод боон баяр харьдаг бж билээ.

munkh [64.119.16.89] 2019-10-12 13:32:23

yana da Mongolchuud mine. 1 ni ajil hiiheer yah gej ingej harluulj bdg bn. Ali nam baih ni haagui ee. ene UTAA, TUGJREL, SURGUULI, Tsetserleg geed asuudluud shiidegdej l baival boloo shv de.

munkh [64.119.16.89] 2019-10-12 13:29:20

utaa bagassan bn, galaa tulj chadahq ymuud ni ymar nuurs baisan ylgaagui ugaartana

Zochin [202.9.42.194] 2019-10-12 09:55:53

Би шахмал түлшээр галалсан гэрт хоносон эхлээд асах гэж бараг 3цаг болсон тэр хооронд гэрт давхар тень залгасан дараагийн 3цагт нь овоо нэг шатаад нилээн халуун байсан. Гэхдээ захын хүмүүсийн ярьж байгаагаас харахад ганцаараа байхдаа угаартсан бөөлжсөн толгой нь өвдсөн түргэн дуудсан чинь усанд ор гэсэн гэж байна тэгэхээр өдийд ингэж байгаа юм үнэхээр асуудал байна хийх юмаа олж ядаад хүмүүс худлаа яриад түргэн дуудаад байгаа юм биш асуудал гарсан болоод тэгсэн байна

зочин [202.179.25.106] 2019-10-12 07:56:41

Хай яа энээ ёсуутай цусуутай юм болсоон шүү. Энэ аа мөдөө танай засгийн гайяа болсоон шүү. Жаруун тэрбумын аа хэрэгүү шиг аа ихаа удах ба. Зарим далга нал уу юм аа хум аа идсаан шүү. Харууцлагуу байхгүү лаа.

Зочин [116.115.116.218] 2019-10-12 10:08:44

ta hen be

ок [66.181.185.11] 2019-10-12 02:24:23

ходооноос урилагагуй ирсэн гуздаакууд харилдаа тэгээл боллоошдээ

Зочин [103.229.121.150] 2019-10-13 02:15:19

Айяа чи ингэж ярьж болохгүйлаа 2 уулаа хөөгдөнө шүү

Зочин [202.55.188.94] 2019-10-11 21:58:09

яанаа амьд явах юмсан

Равсал панз [79.104.6.130] 2019-10-11 20:41:26

Манайх түлээд л байгаа. Сайн л түлш байна лээ. Улам бүр сайжруулах юм гэсэн, овоош д, энэ Хүрэлсүх.

равсал панзад [124.158.95.14] 2019-10-14 11:20:59

РАВСАЛ ПАНЗ МИНЬ НААДХАА ХУДЛАА РЕКЛАМДАХ ЯАХ ВЭ? НЭГ ӨГЛӨӨ БҮРМӨСӨН УНТЧИХСАН БАЙЖ БАЛАРАХ БИЙ ДЭЭ?? ХҮМҮҮС САЙН ДУРААРАА Л УГААРТАЖ ҮХЭЭД БАЙВ ГЭЖ ҮҮ ДЭЭ???

Зочин [66.181.180.116] 2019-10-12 01:07:13

Za medehgvi manai eej gert tvlj bn oligtoi gal vzehgvi bn l geed bgaa yum daa bas shono booljood tolgoin ni obdoj bn gesrn

Зочин [202.9.43.232] 2019-10-11 21:52:58

Үнэн бол үхээгүй байгаад чинт баяр хүргэе..

irgen [202.126.89.83] 2019-10-11 20:32:10

utaagaar business hiisen orlogchoo halaachee. 200 000 taraah material gants vildwereer hewluuleed horoodoor taraah gesen toondoo hurehgvi baisan shvvdee. selfichin awgai bolih hergtei

bolor [103.26.193.105] 2019-10-11 19:54:14

enhbayariin medee.mn songuuliin ajilaa iim batalgaa notolgoogui ard irgediig buur zarim neg bolovsrolgui humuusiin tarhiig ugaaj hugjluus hoish tatahguiee. utaanaas bolj 1 jild 458 huuhed hatgalgaa uvchinuur burhan bollooshdee. uursdud l ireegui bol zovlon bish gej bitgii bodoldoo humuusee.ene gaitai utaanaas saliildaa.tsavuu shig yasan saldaggui gai ve.medee.mn yag ene tsavuu shig enhbayar shig gaitai yumaa.

Л.Алтансувд [103.10.22.45] 2019-10-11 19:45:26

Манай гэр бүл шахмао түлш түлэж үхэхийг хүсэхгүй байна .Үндсэн хуулиандаа монгол хүн болгон амьд явах эрхтэй биздээ. Үүнийг түлхэхийг бол гэж шаардаж байна

Зочин [66.181.161.98] 2019-10-12 23:50:39

Хөдөө орон нутагтаа очоод амьдраа.. Та нарын түүхий нүүрсний утаанаас болж бид үхмээргүй бн

Зочин [103.26.193.106] 2019-10-12 13:18:35

Bairand amidardag humuus ingej har piar hiihee bolio sain l tulsh bna shdee ilchitei uniig n l bagasgah heregtei bn shuu

Зочин [202.9.43.232] 2019-10-11 21:54:13

Зөв

So [66.181.161.127] 2019-10-11 19:43:01

Нийслэлчүүд бид т.т.нүүрс түүхийгээр ч түлж үзээгүй сураагүйд л байгаа юм даа...

Зочин [202.9.43.232] 2019-10-11 21:56:25

Яг юу хэлэх гээд байгаам ...!!! Иргэд бүх насаараа л наад нүүрсийг чинь түллээ ..!!!

Зочин [66.181.167.95] 2019-10-11 19:24:04

Zuunii medee soninii zahialgatai niitleliig niitelj dee. Asuudal ilersen bol too barimttai n niitelsen bol itgej bolohuits bailaa

Зочин [202.9.43.232] 2019-10-11 21:57:43

Тоо баримттайгаа байх шиг бна , ер нь бол бодит үнэн

зочин [103.10.22.68] 2019-10-11 19:20:02

түлш үнс яриад байх юм албан тушаалтнууд шаталтын явцад утаа болон хийг нь шингээн авч шинжилээч тэгээд бүх зүйл тодорхой болно. агаарт чухам юу шаталтаас гарч байгааг тогтоох чадвар алга гэж үү

Зочин [202.9.43.232] 2019-10-11 22:00:06

Монголд шинжилээд үнэн зөв хариу гарахгүй, гарсан ч тэр хариу иргэдэд үнэн зөвөөр хүрэхгүй ... Энэ бизнесийн ард ЗГ байгаа....

Од [202.21.109.57] 2019-10-11 19:19:33

Утаа багасахаар атаархаж үхэх гээд байх юм. Тамын тогооны үлгэрээсээ хэзээ салах ард түмэн юм болоо.Өнгөрсөн онд 200 хүн угаартаж нас барсан Энэ жил харин ч харьцангуй буурсан байна.Зөв галлаад өөрсдийгөө ч улс орноо хойч ирээдүйгээ бодоход яанаа Өмнө нь хэдэн хүн угаартаж хэдэн хүн хорт хавдар тусч хэдэн ураг эхийн хэвлийдээ амьгүй болж Хэдэн төрөлхийн гажигтай хүүхэд төрж байсныг хэн ч ярихгүй юмаа

Зочин [66.181.161.98] 2019-10-11 22:15:18

chi tvlj vzsiimvv malaa

Зочин [202.9.43.232] 2019-10-11 22:08:41

Чи цуурахаа боливол яасан юм , ккк Хүмүүсийг тэнэг гэж бодоод байгаа юмуу ТВ ээр сүүлийн жилүүдэд угаартсан хүний тоог он оноор нь УИХ дээр холбогдох албаны хүн эмнэлэгийн тоо баримтыг мэдээлсэн ...кккккк ноён солиот та нар яаж ч дараад яаж ч бултаад өдөр ирэх тусам хийж байгаа зүйлүүд чинь өөрсдийг чинь боомилж байна , хүний амь нас та нарын тоглоом биш , яаж ийм юмс бичиж , яриад явгаагаад байж болдог байнаа арилцан дотортой адгуусууд ...!!!!

Иргэн [202.179.24.8] 2019-10-11 19:29:13

Тийм шүү. Манайханд хэнэггүй хүн олон, хаймар, хуванцар хольж шатаагаад угаартсан даа угтаа бол.

Зочин [103.57.93.119] 2019-10-11 19:03:47

Шатаахад гарч байгаа хорт хий ямар төрлийн ямар хэмжээгээр гарч байгаа ердөө ярихгүй. Үнс чийг хэвийн гээд л булзааруулаад байна даа

Зочин [202.9.43.232] 2019-10-11 22:23:06

Яг үнэн ,УИХ дээр Баасанхүү гишүүн хэлсэн энэ чинь маш том гэмт хэрэг энэ асуудал дээр эрүү үүсгэж шалгах ёстой гэж ..... Тэхэд энэ олон хүн 10-р сарын 4 нөөс өнөөдөр буюу 11 хүртэл 7 хон хонгийн дотор өдөр алгасахгүй угаартаж , эрүүл мэнд , амь насаараа хохироод байхад. цайрчихсан иргэдийг буруутгаж доромжилсон суртал ухуулга иргэдийн тархи угаах оролдлогийг мэдээлэлийн бүх суваг ашиглан бэлдсэн зохион байгуулалтай нэвтрүүлэг цацаж зуух яндангаа ашиглаж чадахгүй бна хэмээн галлах горим зааварчилгаа хэмээн жүжиг тавьцгаах нь үнэхээр гутамшигтай эмгэнэлтэй ....зуу зуун жил галаа түлж амьдарсан иргэд гэнэт сайжруулсан гэх сайхан нэртэй шахмал түлшийг хэрэглээд ирэнгүүт галаа түлж чадахаа больж бас болоогүй эээ галлах дүрэм журамтай болоод бөөн бөөнөөрөө угаартаж үхээд эхлэв ....

х [103.212.118.240] 2019-10-11 19:03:30

түлш шатахдаа ямар хор ялгарч бн утааг нь шинжлээч

Зочин [203.169.49.125] 2019-10-11 18:50:26

Төр өөрөө бизнес хийхээрээ иймэрхүү л шахаанууд хийгээд байдаг....

Zochin [103.212.118.103] 2019-10-11 18:45:52

Enhbayariin sonin surug surtalchilgaa hiigeed ehellee

Зочин [202.21.108.226] 2019-10-11 18:11:10

"Ноцтой хэрэг" гэхээр нь шал өөр юм бодлоо ш дээ!!!!!!!

Zochin [202.126.89.22] 2019-10-11 19:00:55

ene neg zawaarsan baliar ymaa boliwol taarna ta nariin shahaanii ene tvlshnees bolj hichneen hvnii ami ersdeh ystoi ym be galch vzehgvi bas oldots muu ene neg ymnaas chin bolj uwul tsartsah ym bainal da archaagvi bvtelgvi uls turchduus bolj ard tvmen hohiroh ysgvi baih shv

Зочин [122.201.17.118] 2019-10-11 18:10:10

Enkhbayariin sonin iim l yum bichne

Зочин [202.126.88.187] 2019-10-11 18:09:52

Hun uhchiheed bhad sain halj bgaa bid nar garsanas n hoish tulsen gj ypih irged huwia bodj bhaa boliwol taarna. Hunii amiig yaj nohon toloh bileedee 3sayuulahnaa shudee.

bat [122.201.24.54] 2019-10-11 18:06:55

yaah gej engej hudalaa yum bichdeg bn aa TV uzeech

Зочин [150.129.140.112] 2019-10-11 18:06:04

Хаалтаа хааснаас болоод угаартлаа гэхийн. Хаалтаа хааж хэмнэлт гаргахгүй яаж гал түлэх юм бэ? Тэгэж байж л өдөрт 1-2 шуудай түлдэг биздээ. Тэгвэл түүхий нүүрсээ шөнөдөө хийчээд хаалтаа хаачаад өвөлжсөн, угаартаж үхээгүй өдий хүрлээ. Өвөл бол өдөрт 10-20 шуудайгаар түлж байж л хаалтгүй өвөлжих юм байна тиймүү? Эсвэл би энэ олон жил буруу галлаад угаартаж үхэхгүй яваад байсан болж таарч байна уу?

зочин [202.179.26.2] 2019-10-11 17:58:25

ер нь бол энэ мэтийн зарим эрх мэдэлтний сайтууд хар муу мэдээ тарааж ард иргэдийн толгойг угаах л зорилготой тэрийгээ ч маш сайн биелүүлж бна. энэ түлш гэдэг зүйлийг манай орон анх удаа хийгээд зараагүйшдээ энэд яг үйлдвэрт ажилладаг хүн нь маш нарын тохинлогоор бүтдэг бид жоохон алдаа гархад л бөөн юм болно. бид ч бас хүн бид бас галаа түлдэг тэгээд бид хэдэн халтар цаас авах гэж өөрийнхөө гэр бүлийн хүмүүсийг хордуулах гээд ийм шахмал түлш хийхгүй. юмыг жоохон бодож бичиж бай. манай орны хэвлэл мэдээлэл нөгөө эрх мэдэлтнүүдээсээ долоондор улс орноо харлуулдаг тэгэхээл болих хэрэгтэй энэд ажиллаж бгаа өчнөөн хүн бусдыг алах гээд ажил хийхгүй хичнээн энэ түлшний үйлдвэрлэл маш нарийн явдын за хэлчий тэнэг ахархан бодолтой жинхэнэ мөнгөний сэтгүүлч минь

Зочин [103.26.193.105] 2019-10-11 19:45:01

yaag zuv hariult

Зочин [66.181.161.97] 2019-10-11 19:34:58

Iim yumand xordoj baisnaas nuursee tulisen deet

зочин [202.179.26.2] 2019-10-11 17:57:28

худлаа сөрөг мэдээлэл тараахаа болио утаа багасаад одоо л нэг юм сайхан болох гэж байхад давгүй сайн санагдсаан. жоохон дэмжээд өгвөл болох юм шиг санагдсан

Зочин [202.55.188.81] 2019-10-11 17:55:46

Ядуусийн тоог эрс бууруулана гээд байсан энэ л байхдаа

Зочин [202.55.188.39] 2019-10-11 17:45:55

Tuuhii nuurs l ahij tulehgui shuu... Utaanaas bolj 100 200 gaaraa huuhduud endej bgaa

Зочин [202.126.89.137] 2019-10-11 18:12:09

Тийм шүү. Түүхий нүүрс түлэхнүй шүү.

Зочин [150.129.140.112] 2019-10-11 18:00:49

9 эхлэхээр 1000 1000аараа хордож үхсэн нь дээр байх л даа

Зочин [150.129.140.112] 2019-10-11 17:40:41

Хүн амаа цөөлөх бодлого л яваад байгаа юм бишүү. Ингэж хүмүүс амь насаараа хохироод байхад шууд онц байдал зарлаж бүх шахмал түлшийг эргүүлэн татах атал улам чичрээд дайраад байгааг ингэж л харахаар байна. Улаанбаатарын гэр хороололынхоныг 50%-ыг цааш нь харуулчуул зам нь түгжрэхгүй утаанд хордохгүй гэж бодоод байгаан бишүү энэ дээр суугаа нөхдүүд.

Зочин [202.21.108.105] 2019-10-11 17:34:11

Ажил хийж байгаа засгийн газраа буу харлуул урд урдын засгийн газар юу хийсэн юм хэдэн тум бумаар нь оорсдоо аваад хулих зуух яндан шахсан биз дээ одоо харин утаа оглоо орой доо ямар байна харагдаж байна баярлалаа тулшээ зов хэрэглэж сурах хэрэгтэй байна нуурс шиг хувин хувингаар нь хийдэг эд биш шуу 5,6 ширхэгийг хийж тулэх естой байх хаалтыг нь хааж болохгуй оорсдоо буруу ашиглаад ийм байдалд хурч байгаа юм биш уу ер нь нуурс тулж байхад хуртэл угаартах явдал гарч байсан шуу дээ бодолцох хэрэгтэй агаар оройдоо ямар сайхан байна

Зочин [202.126.88.59] 2019-10-11 19:41:26

Bitgi. Tenegt. Nowshoo

zochin [202.126.89.22] 2019-10-11 19:08:29

uu za za tegwel shunujinguu 5,6 shirhegeer hiigeedl zuw tvlelt geedl suugaad baih ym bainal da

Зочин [78.31.204.22] 2019-10-11 18:29:30

tgwl tegeed jalga dowruugaa zailaachde ta nar shig hodoonii lalarnuudaas bolj ongorson owol heden huuhed uhseniig medhuu aduu sda minee

Зочин [150.129.140.112] 2019-10-11 17:47:50

Өөрөө гэр хороолол амьдарж гал түлж үзсэн үү. Хүн яах гэж хаалт хэрэглэдгийг мэдэх үү? Элчээ удаан барьж хэмнэлт гаргах гэж тэгдэг юм. Юугаа ч мэдэхгүй малууд хаалтаа хаагаад хордож үхлээ гэхийн. Хаалтаа нээлттэй идэр есийн хүйтэнд түлээд үзэлдээ нэг цаг ч дулаанаа барихгүй шатаад дуусдаг юм. Худлаа цэцэрхэж гал яаж түлэхийг зааж гэнэ. Хүн хэмнэж байж өвөлдөө 1-2 портер нүүрсээр өвөлждөг юм. Чам шиг гэр хороолол битгий хэл монгол гэртээ ч өвөл хонож үзээгүй чацга битгий хуц.

Зочин [103.229.121.235] 2019-10-11 17:32:07

Зүгээр л байх юм. Яагаад байгаа юм бэ?

Зочин [202.126.88.166] 2019-10-11 17:28:26

Ажил хийсэн хүн ад болдог. Гэнэт л хордоцгоож гэнэ. Түүхий нүүрс түлээд зөндөө л асуудал үүссэн дээ. Биднийг тамын тогоондоо алалцаж байх хооронд бус улс орон хөгжлийн гарцаа олоод явж бн. Энэ АН хэдэн гарууд үнэхээр тэнэгтэж ханахгүй юм аа

Zochin. [202.126.88.189] 2019-10-11 17:22:28

Ene sain utaagui bolj bna gd bga humuus mungu awaad ingej bicheed bga bh.udur shungui tulehgui bga ym chini utaa baga bgaa .manaih baga bagaar tuleed bsn murtuluu my tolgoi uwduud dotor muuhairaad huuhed maani chini shunu ih uildag bolson

Зочин [112.72.15.6] 2019-10-11 17:05:38

Угаасаа МАШ МУУ ТҮЛШ байна ЛЭ. БҮРЭН ШАТАДГҮЙ МАШ ИХ ХАЯГДАЛ ГАРЖ БАЙНА ЛЭ. ДЭЭР НЬ ИЛЧ ИХ МУУ ЮМ БИЛЭЭ АРАГГҮЙ ДЭ НҮҮРСНИЙ ҮНС ХОГОО ШАХАЖ БАЙГААМ ЧИНЬ. ЗҮГЭЭР Байрны АЙЛУУД АМЬД ҮЛДЭЭД ГЭРХОРООЛЛЫНХОН ҮХЭЦГЭЭЕ ӨӨ.

А [66.181.161.19] 2019-10-11 21:24:08

Угаасаа түлшийг дэмжиж бгаа нөхдүүд дандаа байрны гал асааж ч мэдэхгүй хүмүүс утасны цаанаас дандаа том дуугарна. энэ түлш нь дангаараа илч асалт муу заавал модтой хольж байж зуух пийшин халааж бна бас үүнийг түлээд бүрэн ассаны дараагаар маш их толгой өвдөж бгаа

etugen [202.55.188.33] 2019-10-11 17:00:43

Zugeer hen ng n hze ngn tsagt hiij l taaraa iimerhuu yavuurgui ajild saad hiih gsn yumnuud zunduu garna davaad l garah estoi urgeljluuleed shahmal tulshee saijruulaad l yav ayandaa ene hel am alga bno

АРД [202.9.43.142] 2019-10-11 16:58:31

ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН ХОРТОЙ ТҮЛШЭЭ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ АЖИЛ УДДАГ МӨНГӨ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛДАГ БОЛОХГҮЙ БОЛ ГАДАГШАА ГАРГАЖ ШИНЖЛҮҮЛДЭГ, ӨӨРСДИЙГӨӨ ХОРДУУЛЖ ТЭРНИЙГЭЭ НУУЖ ХАМГААЛАНА ИЙМ ТЭНЭГ АРД ТҮМЭН ХААНА БАЙНА МОНГОЛООС ӨӨР БАЙГАА ЮМ УУ ЭНЭ БҮГДИЙН ЦААНА НӨГӨӨ Л ХУВИА ХИЧЭЭСЭН НҮҮРСНИЙ ХОГООР УТААГҮЙ ТҮЛШ ХИЙЖ АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ НЬ ХЭРГЭЛЖ БАЙСАН НҮҮРСЙИГ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСДИЙН НОЁРХОЛОО ТОГТООЖ ЖААХАН Ч ГЭСЭН МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН Л ХУВИЙН АМБИЙЦ, ТҮЛШНИЙ НАЙРЛАГА НЬ ТААРААГҮЙГЭЭС ОДОО ХАР ХОР БОЛЖ ЖИРИЙН ИРГЭД АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА ОДОО ЭНЭ АЖЛЫГ ХАРИУЦСАН ШАТ ШАТНЫ ДАРГА АЛБАН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ҮЙЛДВЭРЛЭГЧИДЭЭ НАС БАРСАН ХҮМҮҮСИЙНХЭЭ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨСИЙГ НЭХЭХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН УРЬД НЬ МАЛЫНХАА АРГАЛ ШҮҮРС МОДЫГ ТҮЛЭЭД АМЬДРААД ИРЖ БОЛООД Л БАЙСАН ЮМ ОДОО ЯАГААД БОЛХОО БАЙВ УДАХГҮЙ ХҮЙТРЭХ ДЭЭР ЭД АВААД ҮХЭЦГЭЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ЭДНИЙГ АВРАЯ ГЭСЭН БОДЛЫН АЛЬ НЬ БАЙНА САНААГАА ХЭЛЦГЭЭГЭЭРЭЙ ЭНЭ ТӨРӨӨС НАС БАРСАН ХҮМҮҮИЙНХЭЭ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨСИЙГ НЭХЭЦГЭЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Зочин [59.153.115.240] 2019-10-11 16:30:19

утаа алга. сайн түлш юм. харин сайжруул

Зочин [202.55.188.42] 2019-10-11 17:09:26

яг зөв

Зочин [66.181.161.97] 2019-10-11 17:02:48

huitnii uliral ehleegui bnshdee

Зочин [49.0.131.69] 2019-10-11 16:24:15

Яаж нэг өдрийн дотор 1500 тонн түлш үйлдвэрлэж чадах юм бэ. 150 байвал их юм

zochin [66.181.161.85] 2019-10-11 16:20:59

үхэр монголчуудад таарсан мэдээлэл байна, ямар ч нотлох нотолгоо баримтгүй хэн нэгний амнаас ам дамжин яригдах хов шиг л мэдээ байна

Иргэн [64.119.22.124] 2019-10-11 16:12:44

Хэрэв болж бүтэхгүй юм шахмал түлшинд байгаа бол сайжруулах л хэрэгтэй. Хотын дарга ийм юманд шударагаар хандана гэдэгт итгэж бнаа. Мэдлэггүй хүмүүсээр багаа бүрдүүлж юмыг дураараа шийддэгээ болих хэрэгтэй

Zochin [66.181.179.40] 2019-10-11 16:12:08

Ene tulsh neg l bishee sain shalgakh kheregtei shuu dee tagnuul, tsagdaa sain shalgaa unegui nuurs abaad aygaad ingej unetei zaraad asuudal uuseed bgaa yum be

Guest [103.26.195.54] 2019-10-11 14:38:09

HUMUUS HORDOJ BAIGAA NI HARAMSALTAI HEREG. GEHDEE TULSH YAAJ ASHIGLAH TUHAI BAGAHAN ZERGIIN BOLOWSROL SURGALT OLGOWOL ENE ASUUDLIIG SHIIDEJ BOLNO SHUUDEE. AGAARIIN BOHIRDLIIG SHIIDEH GEJ OROLDOJ BAIGAAG DEMJDEGGUI YUMAA GEHED SHUUD L DAIRCH DAWSHILAHAA BOLIMOOR YUM. TEGEED CH BUGDIIG BUSDIIN GAR HARJ HIIDEG BAIDLAA BOLIOD, IRGED UURSDUU ARCHAATAI BAIJ SURAH HEREGTEE.

zochin [176.59.52.88] 2019-10-11 13:42:39

Medee.mn бол Зикагийн сайт. Битгий шаа гэж хэлье. Утаагүй болж байна гээд шээс нь гоожлоо

Зочин [202.21.109.57] 2019-10-11 19:14:00

Яааг үнэн

Зочин [202.55.188.46] 2019-10-11 18:26:40

Женко Зикад үүрэг болгосон байх гэж бодлоо.МСS-ийн хаягдлаар энэ шахмал түлшийг хийж байгаа юм байна шдээ.Арга зам нь зөв шүү утаа багассан.Харин Оджаргалаас авах хариугаа очиж очиж түлшнээс бүү эр.Муу арга ядарсан эрийн хийх юм шүү энэ рхарлуулалт чинь.Сүүлдээ энэ сайтаас унших юм олдохоо болилоо Баттулгааааа.

unen [202.21.109.97] 2019-10-11 14:08:45

yag unen

зочин [202.55.188.39] 2019-10-11 13:34:26

элдэв сугалаатай амьдрал .элдэв амлалтаар дүүрэн амьдрал .Эцэстээ картаар дулаацаж амьдрах амьдрал.Монгол бол авлигаар баяжиж амлалтаас амлалтын хооронд. сугалаагаар ч картаар ч амь зуучихдаг амь бөхтэй ороон.

Зочин [66.181.161.80] 2019-10-11 13:22:40

Za 1 am asuuy Hurelsuhiin demjigchid huchaad bsan uls end bnu tanart hunii ami hamaagui yu hezee 1 udur tanariig erlegiig ilch irj awna hunii amiar mungu oldog olson mungu chin hooloigii chin booj 2 nud 2chih hamar amnaas chin tsusan gol ursaj uhliin muugaar bugd uhnee uhliinhee udriig huleeh uldej bui tanart zul barij zurag gargah qch hun bhgui gedgiig medtugei

Y [59.153.114.223] 2019-10-11 15:51:34

Ali aili taldaa l hetsuu bh shig bndaa , t

Зочин [202.179.27.147] 2019-10-11 13:09:10

Угаар нь үнэргүй өнгөгүй болохоор л аюултай байгаа юм. Нүүрс бол хамар хоолой хорсгоод утаа татаад мэдрэгдэнэ биз дээ. Харин энэ түлшнийх болохоор мэдэгддэггүй юм байна гэж.

А [66.181.161.19] 2019-10-11 21:25:11

Угаасаа түлшийг дэмжиж бгаа нөхдүүд дандаа байрны гал асааж ч мэдэхгүй хүмүүс утасны цаанаас дандаа том дуугарна. энэ түлш нь дангаараа илч асалт муу заавал модтой хольж байж зуух пийшин халааж бна бас үүнийг түлээд бүрэн ассаны дараагаар маш их толгой өвдөж бгаа

Иргэн [64.119.20.174] 2019-10-11 13:03:46

Шахмал түлш бол сайн түлш .Харин барьцалдуулагч болон бусад зүйлийг технологын дагуу хийх хэрэгтэй. ШУ хүрээлэнгийн эрдэмтэд мэргэдийн зөвлөлгөө заавар авч ажиллаач

Зочин [202.55.180.219] 2019-10-11 12:57:07

Ene omoorood bga hvmvvsig er oilgohgvi yum ger horoolin ihenh ailuud aigaad tvlj chadahgvi holdoj vheh gd bj bna hvmvvs vheed bhad yaj taiwan tvleed suuh yum be nyalg noiton hvvhedtei yag yah estoi yum bee bid nar yamar turshiltin tulai yu gaigvi bh gd tvleed suuh zvrh zorig alga

Зочин [203.91.115.38] 2019-10-11 12:54:41

Манайх айгаад орой түлж чадахгүй бна. Осгож үхлээ. Утаагүй байгаа нь сайндаач биш айлууд айгаад түлж чадахгүй бна дээр нь өнгө үнэргүй гээд байгаа шүү.

Зочин [66.181.161.104] 2019-10-11 14:25:24

manaih ch gsb adikhan

Зочин [202.126.89.120] 2019-10-11 12:54:31

Za yun shorgooljru orood yawchwaa erguuteed

юу вэ юу вэ [66.181.184.158] 2019-10-11 12:49:20

яагаад заавал 800 км холоос мсs ийн нүүрсийг зөөгөөд байнаа.130 км т багануурийн нүүрс байгаа ш дээ.энэ юу вэ юу вэ.

Зочин [202.5.198.42] 2019-10-11 12:37:45

Өдийд утаа ямар болдог байсаныг хотыхон мэдэж байгаа агаар цэвэр байна энэ сайн хэрэг харин хүний амь нас юугаар ч нөхөх арга үгүй тиймээс дахин сайжруул, турш, шинжлүүл.

Зочин [66.181.161.104] 2019-10-11 14:25:46

ooy chi medhv taraa gehnuu tee

zochin [66.181.185.68] 2019-10-11 12:36:54

хулхи хүмүүс хулхи түлш хийж хүмүүсийн амь насаар тоглож байна хэдэн мянган дамжаад зуухаа галлаад ирсэн хүмүүсийг буруутгаад утгагүй юм үнэхээр арай юм аа

Зочин [202.55.188.85] 2019-10-11 12:30:14

Medee.mn neeree gaitai sait yumaa. Buh yum harluulj gutaaj bdg huuruuud yumaa

Зочин [182.160.2.125] 2019-10-11 12:28:54

Ямарч сонголт байхгүй ганцхан Эм Си Эс ийн таван толгойн нүүрс бусад олон газрын нүүрсээр шахмал түлш хийж харьцуулалт хийх байсан мөн компануудад эрх өгч өрсөлдөөнийг бий болгох байсан.Ядаж өндөр хөгжилтэй улсын хариуцлагатай компанитай хамтрах эсвэл ядаж хяналт тавьж зөвлөхөөр ажиллуулсан бол өдийд ийм эрсдлүүд үүсэхгүй байсан боловуу.

Zochin [66.181.161.70] 2019-10-11 16:50:13

Agaar tsewer bn l gj bn. Huitreheer yamar bhiig bas ih tuleed irheer yamar bhiig tsag hugatsaa uwul l haruulnaa. Odoogoor ailuud barag l ene tulshiig tulehgui shahuu bas baga hemjeegeer yalanguyaa shunu bol burch tulehgui shahuu l bgaa daa. Ug n tsahilgaan halaalt eswel dulaanii ded buttsiig n tataad ugchuul ih zugeer bgaamdaa.

Зочин [66.181.161.31] 2019-10-11 12:22:10

Монголд ямар нэг зүйл хийх нь үнэхээр төвөгтэй гэдгийг харагдаж байна. Ямар нэг байдлаар харлуулаад дампууруулж байж амардаг Тамын тогооны хүмүүс юмаа

Zochin [202.126.89.173] 2019-10-11 18:49:32

Hunii ami mas hamaagui yu bitgii jar amia bodoj bai mungunuus iluu hunii ami chuhal oligtoihon sain chantai bol yu helehev dee

Зочин [66.181.161.104] 2019-10-11 14:26:17

hun uheh tegeed yuch bishv

Зочин [57.73.48.37] 2019-10-11 12:14:55

Utaagui saihan bnshte.

Зочин [202.126.88.207] 2019-10-11 19:47:59

Чамд хотын саарал утаа харагдахгүй байнуу түрүү жил 10 сард арай ийм саарал хот харагдахгүй чи уулан дээр гараад наад нүдээрээ хар тэр саарал утааг

hurelhuu [103.10.23.108] 2019-10-11 12:44:27

teneg mini ter utaa chin ongogui unergui hor bolsoon malaa

Зочин [202.126.89.123] 2019-10-11 12:10:26

Munhjargal gej avgai hunii zovlongoor biznes hiine uur yu ch hiij chadahgui

zochin [66.181.170.215] 2019-10-11 11:48:19

ene tulshnii utaanaas bolj baahan hunii uushig gemtej havdar bolvol yah yum be sain sudalgaa hiigdsen yumu

Zochin [122.201.22.197] 2019-10-11 11:13:10

Ene tulsh arai bishee mash sain sudlakh kheregtei baikhaa ard irged turshilt khiikh talbar bish shuu dee tagnuul tsagdaa sain shalgakh kheregtei shuu dee

зочин [66.181.161.62] 2019-10-11 11:08:29

Утаа бага бна гээл байх юм тийм байж болно энэ түлшинд бгаа хор чинь үнэртэхгүй харагдахгүй гээд бга юм биш үү. Цаагуураа яаж хордуулаж бгааг хэн мэдэх вэ

Zorr [202.55.188.46] 2019-10-11 12:49:03

Medehgyi bol duugui bai bandi aa

Irgen [103.26.195.1] 2019-10-11 11:07:00

Uildverileliin tehnologo aldagdaj bgaa bol yaraltai zasaj saijruulaad, huchin chadlaa nemne l bizdee. Uls oron ard tumend ashitai yumiig heden olihiogui uls turuur bitgii dar l daa. Guuya

цэцэг [64.119.22.73] 2019-10-11 11:05:02

шинжилгээ судалгаа байхгүй мөнгө бодож хийсэн шахмал түлш араасаа нэхэл ихтэй юм .нөгөө ногоон уутаар баахан мөнгө туугаад дууссан шиг шахмал түлшээр баахан мөнгө олох зорилготой хүн алж дуусах нь .хариуцлага хүлээдэг дарга түшээ гэж байдаг бол хариуцлага хүлээх болжээ .хотын захиргаанаас нэг хогыг зайлуулаад дараагын хог нь залгамжлан ажиллах юм мэдлэг мэргэжил ажилын арга барил гэж юу ч үгүй .

Зочин [66.181.170.82] 2019-10-11 10:58:46

Гал түлэхээсээ айж байгаа айл их байна Сайндаа ч утаагүй харагдаад бгаам биш дээ

хх [202.55.191.205] 2019-10-11 10:57:09

үнэн байхөө хийх ёстой бодисийг нь хийлгүй өөртөө ашиг унагаж байгаад баахан хүний амиар тоглождээ бас л нөгөө мананжсан түлш юм бишүү

Зочин [202.179.25.68] 2019-10-11 10:55:41

Цэцэрхээд байхаар хамтарч утааг арилгах талаар санал гаргадаг болоосой. Жоомоо алах гээд гэрээ шатаах үлгэр болчих бий дээ

Хэсэг нөхөд [66.181.177.239] 2019-10-11 10:55:39

Бүх сайтыг хэд хоног хааж хэвлэл,сошиалыг амьгүй болгоё.Яршиг зүгээр.Хүн үймүүлж дайны хажуугаар дажин өдөөгчдийг...

Иргэдийн төлөөлөл [66.181.177.239] 2019-10-11 10:53:09

Манай хэвлэл мэдээллийнхэн үнэн тиймэрхүү болсныг олон баримт батална.Үүний тод жишээ УТАА.Эдний нүдэнд гялтайх юм харагдахаа болиод удлаа.Сирийн хойгт аваачиж өвөлжүүлэхсэн.Урьд шөнө хасах 10 хэм хоносон.Сайн сэтгэлт залуусын өглөө 7 цагийн үёийн лайваар хамгийн их агаарын бохирдолтой СХД-ийн баруун+зүүн салаа, Баянхошуу,зурагтын орчин ямар цэлмэг байваа. Юмыг дордуулж болно.ГЭХДЭЭ Л НҮНЖИГ.

Zochin [202.55.188.90] 2019-10-11 14:32:52

Odoohondoo huitreegui bna shuu dee. Ene jil urt saihan dulaahan namar bolj bna. I'd huiterheer l harii daa

Зочин [195.46.106.44] 2019-10-11 10:38:12

үйлдвэр технологийн алдаа санаатай хийгээд байгаа юм биш биз

Үочин [122.201.24.55] 2019-10-11 10:34:01

Шоргоолжний хүчил чинь маш сайн хүнд эергээр нѳлѳѳлж хүч чадалтай бие сайтай болгодог. Дээр үеийн хятад наймаачидын зарим нь тийм шоргоолжин идэштэй баргийн хэдэн хүнд дийлдэдгүй ганцаараа л явдаг байсан гэсэн байх шүү

Шоргоолжны бөгс долоогч [66.181.186.73] 2019-10-12 00:13:23

Хөөе тэр хүчлийг нь хаанаас олж авах уу

Зочин [203.91.115.42] 2019-10-11 13:10:06

Үгүй мөн тэнэг хүн ээ.

Тулгаа [66.181.161.26] 2019-10-11 10:24:07

Утаагүй сайхан байнаа. Ингэж хэрэлдэхийн оронд энэ мөнгөөрөө зуухаа галлах засварлах зааварчилгаа мэдээ хийж айл өрхөд тараавал яасын бэ. Гарын авлага уншаад манайхан ойлгоно шүү дээ. Яндан зуухаа засаад үнс хогоо аваад сурчихна штэ. Муухай биенээ харлуулах юманд их ч хөрөнгө хаях юмдаа. Ирэх сонгуульдаа бэлдээд муулчих өө бие биенээсээ хайгаад байгааг бид харж байнштээ. Тайван ажиллаж амьдармаар байх юмдаа новшнуудаа

Иргэн [64.119.19.137] 2019-10-11 10:19:06

Энэ материалыг Эм Си Эс-ийн захиалгаар Энержи ресурсаа хамгаалж бичсэн нь ойлгомжтой байна, Энержи ресурс нь ашиг олохын төлөө ямар хуйвалдаан хийж нүүрсээ нийлүүлсэнийг маш сайн шалгах хэрэгтэй, мөн Эм Си эс нь хэвлэлээр өөрийгөө хамгаалж бусдыг гүтгэх үйл ажиллагааг дээр үеэсээ явуулж мэргэшсэн, хөлсний санал бичигч бүхэл бүтэн армитай, үүгээрээ хийсэн луйвруудаа байнга хамгаалдаг тусгай схем арга барилтай

Зочин [103.229.121.235] 2019-10-11 17:31:03

Худлаа юм бичээд л.,

ЗОЧИН [64.119.27.3] 2019-10-11 10:17:40

Янз бүрийн сайн муу сайхан муухай зүйл бичиж ард түмнийхээ сэтгэл санаагаар тоглож байгаа хүмүүс өөрсдөө энэ түлшээ түлж үзсэн болов уу Манайх гэр хорооллын айл шахмал түлш түлээд удаагүй байна гэхдээ янз бүрийн эрсдэл гарчихаагүй л байна Өнгөрсөн жил манай зууханд нүүрс түлж байхад халаалт муудсан . Манайх яндангаа хөөлж дээврээс гадагш гарсан яндангаа шинээр өрөөд энэ жилээс шахмал түлш хэрэглэж байна Сайхан дулаахан л байна иймээс өөрсдийнхөө амьдарч байгаа нөхцөл бололцоогоо ашиглаж яндан зуух ханан пийшингээ найдвартай болговол асуудал гарахгүй байхаа . Нүүрс түлсэнээс хойш Улаанбаатарын утаа ямар байдаг билээ Энэ жил арай л гайгүй байна Та бүхэн аль нэг намын суртал ухуулгагүйгээр өглөө гөрөөд гадна утаа байна уу нэг анзаараарай! Жич :Би ямар нэгэн нам бус хүн'

ХҮН [202.72.245.122] 2019-10-11 10:14:21

Утгагүй юмдаа ийм ч төр засагтай байх гэж. Гутармаар цөхөрж байна

зориг [202.21.117.162] 2019-10-11 10:10:30

тэгвэл нүүрсээ түлэе, бүгдээрээ хордож үхээ, бүгдээрээ өвчний үүр болоёдоо

Irgen [202.179.26.111] 2019-10-11 09:51:54

Unen hudal ni medegdehgui yu yu bichdeg ym be. Ard irgediin setgel sanaagaar toglood humuusiig ailgaad setgel sanaanii hyamrald oruulaad bolj uzeechee. Nuuts geel baahan ym bichih ymaa. Huniig ingej setgel sanaanii hyamrald oruulj, ailgaj amidaar ni barag uhuuleh ym bichij baih ym. Hendee itgeh bilee bid chin gal tulehdeech aih bolloo

zochin [202.55.188.87] 2019-10-11 09:51:32

ene shahmal tvlshee boliod tsahilgaaniig 00 yasan yam ter ugaariin hii medregch gej zawaarch baisanaas shuud togoo 00 bolgood yawchih l da hvmvvs er ni yasan taiwan bgaad bnaa ene chini bvgdiig neg dor bish ch chimeegvi neg 2 ni horoogood bna shvv de

Zochin [66.181.161.115] 2019-10-11 09:50:35

Tiim hortoi yum bol yaagad busan ailuud ni zugeer bgaad bn manaih gehed tuleed 1 sar bolj bn zugeer l bn dag tsogon deer ni hiihed tuuhii nuurs uughaaraa umhii unertdeg ene tegehgui l bn daa baga hemjeeheer hiij bgaa gehed ilchtei baih yum zarim neg shuumjleed bgaa huuus uursduu ger horoolod amidardaggui humuus shu bh yumaa hortoi bol ger horoololiin ailuud bugd l hordon shuu dee

Зочин [57.73.48.37] 2019-10-11 12:16:47

Zuv helj bna. Tertulj bga ailuudiin zuuh gej salj unah gej bga yum bnale.

zochin [66.181.164.214] 2019-10-11 10:11:07

udahgvi ugaartana daa chi.

Зочин [202.179.25.147] 2019-10-11 09:49:16

Шахмал манан уусжээ бугдийг нь шоронд хий

Зочин [103.229.120.211] 2019-10-11 09:45:42

gadaa saihan l bna utaagui yum jigdreed irher saihan bolno

Зочин [103.212.117.98] 2019-10-11 09:44:46

Энэ хортой нь тодорхой бна

Зочин [103.212.116.104] 2019-10-11 09:44:09

Сайн зүйлд садаа мундахгүй.ирээдүй өөд тэмүүлэвч тамын тогооны үлгэр үргэлжилсээр.

Зочин [202.21.117.194] 2019-10-11 09:41:18

er ni gadnaas ireh shinjilgeenii hariug irtel shamal tulshiig hereglehiig tur horiglomoor yum. Manai uls shig irgediinhee ami nassaar turshilt hiideh gazar haana bna. Ger horoolliihnii sanal chuhal shuu. Tur zasgiin buruu zuviig shuuhees turuu bodit unen chuhal gej bodoj bna. Utaagui bolgoh zorilgo ni zuv ch agaart hunii ami nasand hunuultei yamar bodis uusch bgaag medeh ni chuhal, Nudeer harhad ch utaa bagsaad l bna

Зочин [66.181.164.153] 2019-10-11 09:38:49

UU bolildoo ! yum hiivel neg sain hildee!!

zochin [185.39.141.46] 2019-10-11 09:33:41

asuudal;daguulaagvi.bol.nuntag.shoroo;tsauutai.zuurch.zaraad.asar;ih;nuurs;hil.gargaj.zarah.gej.baisan;

Зочин [192.82.65.160] 2019-10-11 09:22:30

Үйлдвэрт чинь асуудал байгаа юм биш үү. технологийн алдаа гарсан байна шүү дээ. 5 төрлийн бодисоос нэгийг нь хийнэ гэж юу байхав.


147 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
147 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.