Нобелийн Энх тайвны шагналыг Этиопын Ерөнхий сайд хүртлээ

Aдмин / Гадаад мэдээ

2019 оны Нобелийн Энх тайвны шагналыг Этиоп улсын Ерөнхий сайд Абий Ахмед хүртжээ. Түүнд "Энх тайван тогтооход гаргасан хүчин чармайлт" болон олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.

Тэрбээр "Эритрей улстай хилийн мөргөлдөөнийг шийдэхэд гаргасан санаачилгынхаа төлөө” энэ шагналыг хүртлээ гэж Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райсс-Андерсенын мэдэгдсэн байна.

Нобелийн Энх тайвны шагнал нь XIX зууны эцсээр Шведийн үйлдвэр эрхлэгч, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэн үлдээсэн таван шагналын нэг юм. Бусад шагналаас ялгаатай уг шагналыг гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокхолмд бус Осло хотод болдог билээ.

Эх сурвалж: Тасс

Сэтгэгдэл

Mundag [202.126.89.162] 2019-10-12 21:39:13

Mundag um

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.