Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг "Алтан гадас" одонгоор шагнав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг "Алтан гадас" одонгоор шагнах тухай зарлиг гаргав.

Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.

"Алтан гадас" одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэв. Ноён Удо Б.Баркманн энэхүү шагнал нь хувь хүнд өгч буй шагнал гэхээсээ илүүтэй эртний уламжлалтай Монгол-Герман судлалын үнэ цэн, ач холбогдлыг үнэлж буй явдал хэмээн талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [50.99.243.19] 2019-10-13 03:24:56

Зөв хүнээ шагнаж дээ. Их сайхан сэтгэлтэй Монголд элэгтэй тэндээ том дүүргийн дарга шүү дээ.

Зочин [91.57.248.44] 2019-10-13 12:26:30

Овоо сайхан эхлэж байгаад, тэр том дүүргийн дарга нь ямар хамаа байнаа. Новшийн бялдууч хүүр вэ. Баркман гуай бол шударга сайн хүн.

B [203.217.139.225] 2019-10-12 04:29:39

Barkman ikh sain khun dee. Namaig DFG-eer jaavakhad ikh tus bolson doo

Зочин [103.10.23.89] 2019-10-12 04:10:05

Монголч судлаач нарт манай улс анхаарал тавьж тэдний бүтээлийг дэмжих хэрэгтэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.