” Хар салхи 19” японы арал дээгүүр 12-13-нд шилжих шөнө дайрч өнгөрнө

Aдмин / Гадаад мэдээ

Тайфү буюу” Хар салхи 19” японы арал дээгүүр 12-13 нд шилжих шөнө дайрч өнгөрнө. Өнөө өглөөний 10 цагийн байдлаар салхитай ширүүн бороотой, амралтын өдрүүдээр ажилладаг байгууллагууд тухайлбал шуудан хүргэлт, сонин хүргэлт гэх зэрэг захиалгын хүргэлтийн ажлууд бүгд зогсчээ.

image

Өчигдөр өдрөөс эхлэн ард иргэд байглийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ус,бэлэн гоймон,гурилан бүтээгдэхүүн их хэмжээгээр авч буй учир дэлгүүрүүдийн лангуунууд маш хурдан хоосорч байна. Хар салхины улмаас тог цахилгаан хэдэн өдрөөр тасрах,ус,газ ирэхгүй тасрах үед яаралтай хэрэглэх зүйлсээ авч нөөцөлж байна гэсэн үг л дээ.

image

1958 онд болсон Каногава хар салхитай ижил хэмжээний хохирол учруулах хүчтэй тайфү учраас одоо орон даяар урьдчилан сэргийлэх,анхааруулах дохиололууд асан, цагдаа гал унтраах алба болон дүүргээс өөрсдийн хүрээний бүс хороололдоо цагаан хоолойгоор анхааруулга, яаралтай дохиолдолд очих хамгаалах байрны байршил зэргийг сануулан иргэддээ танилцуулж байна. Каногава хар салхины гамшгийн хүрээнд тухайн үед нас барсан, сураггүй болсон нийт иргэдийн тоо 1269 д хүрч байжээ.

image

Энэ удаагийн хар салхины онцлог нь мэргэжлийнхний тодорхойлсноор үндсэн цөм, хар нүх нь том хэмжээтэй, үүнийгээ дагаад хамрах хүрээ нь өргөн учир их хэмжээний нутаг дэвсгэрийг дайрах магадлалтай аж.

Одоогийн байдлаар Токио,Чиба, Ибараки хотуудыг оруулаад 2900 гаруй айл өрх цахилгааны хязгаарлалт хийгдээд байна. Хар салхины хурд 45-65 метр агаарын даралт 935 гектопаскаль, борооны хэмжээний хувьд Шизоакад 389.0м,Мияа хотод 208.0, Канагава аймагт 327.0м бороо орж байгаа ба нийт нутгаар усархаг салхитай бороотой байна.

image

image

image

Н.Базарсүрэн


Сэтгэгдэл

Ganaa [112.219.220.148] 2019-10-13 23:12:07

Delhii eh mini awarch urshuu.

Зочин [66.181.161.47] 2019-10-13 12:03:53

Humii ami buu ersdeesei.burhan urshuug japanii ard tumen bolon orshin suugchdiig

Zochin [66.181.187.40] 2019-10-13 08:03:07

Yaponnii ard tvmniig eh delhii mini urshuuj hairla

zochin [66.181.161.32] 2019-10-13 03:00:37

awralt 3n erdene mini eh delhiig mini bolon eh bolson mongoliin ard tvmbiig mini awraldàa bagtaaj hairla hamsvm horvoo ariun uma hum

Зочин [66.181.161.26] 2019-10-13 00:24:09

Burhan iweeg hetsvv yum be

Зочин [202.9.45.234] 2019-10-12 23:34:31

Гаигүй л байгаасай

Зочин [117.111.25.94] 2019-10-12 17:47:07

Hunii ami nas buu endeesei busadiign ajilsag huchirheg Japanii ard tumen davaadl garna !

Зочин [122.201.31.50] 2019-10-12 16:05:56

Японии ard tumniig eh delhii mini urshuu

Зочин [174.237.8.1] 2019-10-12 14:06:26

Дэлхийн bukh oron amar amgalan baigaasai bilee burkhan min

Zochin [202.126.89.128] 2019-10-12 13:28:00

Uu yamar sn baihavdee burhan tenger ni iveeg!

Зочин [172.58.205.57] 2019-10-12 12:59:44

Ямар аймаар юм харагдаад байнаа?! Гайгүй өнгөрөх болтугай

G@NG [122.25.8.251] 2019-10-12 12:38:26

Aimar shiruun zuil bolohno ee sda.....

Zochin [66.181.161.31] 2019-10-12 11:49:11

Burhan Iveegeesei


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.