МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ээлжит чуулган хуралдахаар боллоо

Ц.Анударь / Улстөр

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ Пүрэв гарагт хуралдахаар болжээ.

Тус холбоо нь дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг ч хуралдаж чадахгүй байсаар өдийг хүрсэн байна. Их хурлаараа Ерөнхийлөгчөө сольж, дүрэм журмаа шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцдэг байна.

НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид:

1994-2011 оны 6-р сарын 24 хүртэл Д.АЛТАЙ

2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ

2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна.

Тэгвэл энэ Пүрэв гарагийн хуралдаанд Ц.Цогзолмаа дүрмээрээ нэг удаа улиран сонгогдох боломжтой. Гэхдээ Ц.Цогзолмаа болоод бусад намын гишүүн нь одоогоор албан ёсоор өөрийгөө нэр дэвшүүлэх эсэхээ зарлаагүй байна.

Олон нийтийн сүлжээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшээд байгаа тухай бичээд байгаа юм.

Бидний тодруулснаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа баталлаа.

Тус холбооны дүрэм ёсоор МАН-ын дарга НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Чуулганд танилцуулдаг ёстой ажээ.


Сэтгэгдэл

Намыг үзэн ядагчид [202.72.245.122] 2019-10-15 02:53:41

Энэ намуудын дэргэд эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны, ахмадын холбоо гэж байгуулан нийгмээ талцуулж байгаа чинь хамгийн хортой үйлдлийн нэг мөн. Үүнийг хуулиар нэн даруй хориглох зайлшгүй шаардлагатай.

саранчимэг [43.242.243.245] 2019-10-14 12:31:23

саранчимэг яаааагаад дэвшихгүй байгаан

иргэн [182.160.32.213] 2019-10-14 12:03:49

Өнөрболор хүүхэн л юм хийнэ дээ эд нар дотроос

Эмгэнэл [103.229.123.130] 2019-10-14 09:42:50

Эмэгтэйчүүд хүүхдүүд шахмал түлшинд хордоод амиа алдаад байхад энэ улс төржсөн хүүхнүүдийн байгууллага ву ч дуугарахгүй дотроо сандал ширээгээ булаацалдана биз дээ. Эмгэнэл

Зочин [202.9.42.241] 2019-10-14 10:12:57

яг

зочин [122.201.24.33] 2019-10-14 08:59:25

Цогзолмаа ,одо ,болно ,оо. Шоу ,хийж,илтгэл тавьж ,дууссан. Заль,ов,мэх,хугацаатай. Оюунчимэг, Булгантуяа хоёрыг ,өрсөлдүүлнэ ,биз ээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.