Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгджээ

Aдмин / Орон нутаг

“Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх юм..

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг хүргэж байна.

Цагийн хуваарь:

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

Хөдлөх цэг:

Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум

Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

Тариф:

Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮

Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.161] 2019-10-16 07:28:04

Янзтай. Одоо бушуухан төмөр замаа барь. Тэгээд л бүх юм тодорхой болно.

Зочин [202.126.88.153] 2019-10-16 03:53:02

Сайн байна. Зөв асуудал шийджээ.

Зочин [202.179.31.82] 2019-10-16 03:51:39

хоо

Зочин [103.229.120.213] 2019-10-16 02:17:19

хаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.