Нийслэл рүү түүхий нүүрс оруулах гэж байсан зөрчлүүдийг илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3,206.06 тонн түүхий нүүрс орж ирснийг илрүүлэн буцаасан байна.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг гурван хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

image

Зөрчлүүд:

  • 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Хино маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Багануур дүүргээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум чиглэлд 22тн 450кг түүхий нүүрс ачиж өлзийт 1 шалган нэвтрүүлэх товчоогоор 16:20 цагт орж ирсэн.
  • 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан автобусанд 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн явсан.
  • 10 дугаар сарын 15-ны өдрийн Гүнтийн давааны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Tundra маркийн суудлын автомашинаар 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг арилгуулан буцаав.
  • 9 дүгээр сарын 21-ний өдөр Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгуй 100 гаруй кг түүхий нуурс тээвэрлэж явсныг саатуулж, буцаалаа.


Сэтгэгдэл

Зочин [208.54.80.171] 2019-10-17 13:20:17

Shuud mashintai ni sor zal

Зочин [103.111.68.3] 2019-10-17 11:51:30

ЯДАЖ ТОРГООЧЭЭ,, ХЭД ХЭД ОРОЛДООД Л ОРООД ИРНЭ, ТЭГЭЭД ТҮЛНЭ. ДАРАА НЬ БАХ МЭЛХИЙ ХАЛЗАН ДҮЛЗЭН МЭТИЙН МАНАН-гийн ГАР ХӨЛ УТАА АРИЛААГҮЙ БАЙНА ГЭНЭ...

Зочин [202.126.89.155] 2019-10-17 11:02:26

Наадуул чинь л АНустай элдэв юм хийж байгаа даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.