Иргэд газраа удаан хугацаанд эзэмшиж байгаа бол өмчлөх эрх нь нээлттэй

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Иргэд хуулийн мэдлэггүйгээс болж хуулийн хугацаа нь дуусах үед манай албыг бичиг цаас, өргөдөл хүсэлтээр дардаг. Хуулиа сурталчлан таниулахын тулд гарын авлагаар хангаж, иргэддээ туслая, амралтын өдрүүдээр хороод дээр сууж ажиллая гэсэн зорилготой байна. Гэр хорооллын 95 хороон дээр манай мэргэжилтнүүд хуваарийн дагуу сууж ажиллана. Орон сууц өмчилдөг бол 0,7 га газар эзэмшиж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Иргэд газраа удаан хугацаанд эзэмшиж байгаа бол өмчлөх эрх нь нээлттэй. Цахимаар 69800 иргэн газартай болсноос газраа ашиглаж байгаа нь нэг ч байхгүй. Дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй газар учраас иргэд амьдрах орчин бүрдэхгүй байна. Эдгээр газрын эзэмших хуулийн хугацаа нь таван жилийн хугацаатай боловч газар эзэмшүүлэх үйл ажиллагаа дуусаагүй байгаа учир хүчин төгөлдөр хэвээрээ байгаа” гэлээ.

ЭЗЭМШИХ ЭРХЭЭ АВААД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ, АМЬДРААГҮЙ БОЛ ГАЗАР ЭЗЭМШИХ ХУГАЦААГ ЦУЦАЛДАГ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Г.Баярсайхан “2008 оноос өмнө өрхөд газар өмчлүүлдэг байсан бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон бөгөөд 2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж, 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн” гэсэн юм.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Өмчлөлийн эрх хугацаагүй учраас дуусгавар болохгүй. Эзэмших эрхээ аваад үйл ажиллагаа явуулаагүй, амьдраагүй бол газар эзэмших хугацааг цуцалдаг. Үүний жишээ нь эхний ээлжинд “Найрамдал” зуслангийн 24 газар буюу 5.1 га газар болон хотын төвд хашаалаад удсан газруудыг цуцлах шийдвэр гаргасан. Зөрчилтэй газруудыг шалгаж байгаа. Цуцалсан газраа иргэдэд нээлттэйгээр дуудлага худалдаагаар зарах ажлыг төлөвлөж байна” гэв.

ЭНЭ САРЫН БАЙДЛААР 199196 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. Энэ сарын байдлаар 199196 иргэнд газар өмчлүүлээд байна. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаа газар өмчлөх эрхтэй юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долоодугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.7 га буюу 700 мкв хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 мкв , сумын төвд 0.5 га буюу 5000 мкв хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг. Эзэмшиж буй газраа зохих журмын дагуу худалдах, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй.


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.98] 2019-10-21 21:31:03

ЭД НАРТ ЮУ Ч ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ ХУДЛАА. ӨРХИЙГ ГАЗРЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ӨРХ ДОТОРХ ОЛОН ИРГЭНИЙ ГАЗРЫГ ШИЙДЭЖ ХАРАГДААЧ. ГАЗРЫН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ АВЛИГА ИНГЭЭД БАЙСААР БАЙХ УУ МАНАН АА

ИРГЭН [103.9.90.98] 2019-10-21 21:29:35

ГАЗРЫН АЛБАНЫ ХААЛГААР ОРОХООР ӨРГӨДӨЛ АВАХГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ГЭНЭ. ХЭДЭН ДААМАЛУУДЫН ХҮНД СУРТЛЫГ ЯАНА . ДУУГАРЧ ЯДААД . ГАЗРЫН АСУУДАЛ ШИЙДЭХ БАЙТУГАЙ ӨРГӨДӨЛ ӨГӨХ ГЭЖ 3 ЖИЛ ЯВЖ БАЙНА. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ГАЗАР ОЛГОХЫГ ХОРИГЛОСОН ГЭЭД ӨРГӨДЛИЙГ АВАХГҮЙ ,АВСАН Ч ХОГ РУУ ШИЙДЭЖ ХАРИУ ӨГСӨН БОЛООД БАЙНА.

hh [202.55.191.205] 2019-10-21 16:26:24

газар эзэмших гэрчилгээг өмчлөх эрхээр сольж болно гэсэн үгүү үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг бол болохуу

niisleliin irgen [66.181.161.107] 2019-10-21 15:08:48

ezemshliliin gazariig heden jil amidarch baij umchlukh ve belkgiin zuslan 10 jil bolj bn gorkhitoi oir bol yah ve


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.