Улаанбаатар-Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-нд нээнэ

Aдмин / Нийслэл

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын засвар шинэчлэлийн ажлын нийт гүйцэтгэл 68 хувьтай үргэлжилж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй энэхүү төслийн гэрээт хугацаа 2020 онд дуусгавар болох бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ, хөвөө тэгшлэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдсэний дараа буюу ирэх 11 дүгээр сарын 1-нээс зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Харин явган хүний болон дугуйн зам зэрэг дагалдах зарим ажлууд гэрээт ёсоор 2020 онд хийгдэж дуусах юм.

Энэхүү авто зам нь Монгол Улс дахь нэгдүгээр зэрэглэлийн хоёрдахь зам бөгөөд гурван километр тутамд буцаж эргэх хэсгийг байршуулж, ингэснээр иргэд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болж байгаа. Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулгагүй малд зориулсан тусгай гарц, тунелийг шийдэж өгснөөр малаас шалтгаалах зам, тээврийн осол буурах боломжтой юм.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Синохайдро Корпорейшн Лимитед компани, Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК зэрэг нийт 3 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна. Авто замын трассын эхлэлээс 5.3 километрыг “Дардан говь” ХХК, 4.7 километрыг “Тэгш плант” ХХК, 5 километрыг “Гашууны гол” ХХК, төгсгөл хэсгийн 5.96 километрыг Синохайдро Корпорейшн Лимитед компани тус тус хариуцан ажиллаж, одоогоор далангийн дээд үеийн нарийн тэгшилгээний ажил, суурийн доод үе, 38 цэгц ус зайлуулах хоолой байгуулах, тунелийн бетон цутгах, Хөлийн холын 20.75 метр гүүрийн ажлууд бүрэн хийгдэж дуусаад байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

hyts [202.9.43.184] 2019-10-22 22:29:34

MAH hezee zam tabij bailaa daa

Зочин [66.181.161.6] 2019-10-22 13:53:03

Хөнгөлөлттэй зээл олгосон Хятадын ард түмэнд баярлалаа.

Зочин [202.21.107.8] 2019-10-22 12:50:43

Шинэ машин авч унах гэхлээр Налайхын замын засварын ажил хавар эхлэнэ гээд л замаасаа болоод хойшлуулдаг байлаа.Бараг 8 жил болсон шүү.тухайн жилийн ерөнхий сайдууд худлаа шаадаг байсан шүү.Сайханбилэг зурагтаар дандаа сайхан худлаа шаадаг байсан тод санаж бна.Энэ МАН-ын үед биеллээ оллоо шүү.Ажил хийсэн хүмүүстээ баярлалаа..Амжилт хүсье та бүхэндээ.Одоо Дарханы замыг л гое болгоод өгөөрэй.

Зочин [66.181.161.107] 2019-10-22 12:38:54

энэ бол аль хэдэн арван жилийн өмнө хийх ёстой улсын л хийх ёстой ажлын нэг. хэн нэг нь хийчихсэн ч юм байхгүй

Зочин [64.119.27.32] 2019-10-22 14:05:48

hen neg chin hiigeed bn hotod zam tabij uguhgui bhad tabij 100 100 myangan hvnd buyn blloo dahin hiihgui bj hiisniig goochildg nobshnuud

Монголхүү [122.201.31.141] 2019-10-22 12:16:49

Ямар сайн юм бэ? Энэ Амарсайхан гэх хүүгийн дэргэд Улаан хацарт, Улсын баатар, Уяач Су нар бол арай л жижигдэх юм байнаа Улаанбаатарчуудаа. Тэд ч идэж уух, цохиж шаахаа л бодохоос цаашгүй амьтад байжээ. Харин хотын газар, байшин барилгыг зарж жаал хөрөнгөжсөн байх.

Зочин [202.21.124.20] 2019-10-22 13:03:13

Uuruu Amarsaihan uu?! Kkk

Мгл [39.7.57.154] 2019-10-22 12:08:45

Заза ашгүйдээ амжилт


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.