Д.Баатарсайхан: Улс төрийн томилгоо холбогдох хуулийн хүрээнд хийгддэг

Н.Алтанцэцэг / Боловсрол

Төрийн албанд анх орох иргэд шалгалт өгдөг. Энэ ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг юм.Энэ жилийн хувьд төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарыг дуустал явагдаж, шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Уг шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Шалгалтыг гурван чиглэлээр авахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байгаа. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон. Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгнө. Эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, кирилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ.

-Өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн нь юу байна вэ?

- Хуучин хуулийн хүрээнд хууль эрхзүйн шалгалтыг авдаг байсан. Мөн бичиг баримтын бүрдлээр оноо өгч байсан юм. Мөн ярилцлагын шалгалт авдаг байсан. Харин энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтын хувьд ярилцлагын шалгалт байхгүй. Ярилцлагын шалгалтыг албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед авна. Өмнө нь хууль голлодог байсан бол энэ удаа Монгол Улсын түүхээс нийгэм эдийн засгийн бодлого зорилтоос тестэд орж ирнэ. Төрийн албанд бэлтгэж байгаа иргэдийн зүгээс шалгалтын тестийн номоо гаргаач гэсэн санал ирдэг. Энэ саналын хүрээнд тестийн ном гарсан байгаа. Энэ хуучин хууль тогтоомжийг хасч шинээр нэмэгдсэн сэдвээс нэмж оруулж өгсөн.

УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГ ЦӨӨРҮҮЛЖ БАГАСГААЧ ГЭСЭН САНАЛЫГ ТАВЬЖ БАЙГАА

-Нөөц бүртгэгдсэн иргэд дарааллаараа орж байгаа гэдгээ яаж мэдэх вэ. Зарим нь дарааллаас түрүүлж орох тохиолдол гардаг?

-Өмнөх хуулийн зохицуулалтаар нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шууд албан тушаалд томилогддог байсан. Томилох эрх бүхий тушаалтан байгууллага нь ажлын байрны тодорхойлолтыг өөрөө баталдаг байсан. Харин шинэ хуулийн зохицуулалтаар томилох эрх бүхий тушаалтан байгууллага нь ажлын байрны тодорхойлолт боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөр хянуулсны дараа баталж байгаа. Шинэ хуулийн зохицуулалтаар нөөцөд орсон иргэн нөөцдөө байж байна. Харин нөөцөөс сул орон тоог нөхөх албан тушаалын болон тусгай шалгалт авах зар гарна. Үүнээс гадна шинэ зохицуулалтаар төрийн албаны тэргүүн түшмэл болон эрхэлсэн түшмэлийн ангилал хамаарч байгаа алба хаагчийн шалгалтыг төрийн албаны зөвлөл зохион байгуулж авна. Төрийн албаны 48 салбар зөвлөл орон нутаг болон яам агентлагт ажиллаж байна. Ахлах түшмэл туслах түшмэлийн албан тушаалдаа хамаарч байгаа албан тушаалтны шалгалтыг салбар зөвлөлөөрөө зохион байгуулж авна.

-Төрийн албанд улс төрийн томилгоо нэлээд хийдэг. Энэ томилгоонд хяналт тавьдаг уу?

-Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд энэ асуудалд дэс дараатайгаар арга хэмжээ аваад явж байгаа. Шинэтгэлийн хүрээнд улс төрийн албан тушаалтнаас томилдог албан тушаалтнуудын судалгааг өнгөрсөн жилээс авч үзэхэд 560 орчим албан тушаалтныг улс төрийн албан тушаалтан томилдог. Энэ томилгоонд тэд өөрсдөө дур мэдэж томилдоггүй. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилдог. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд гэхэд улсын чанартай гуравдугаар шатлалд байдаг том эмнэлгийн дарга захирлыг томилж байгаа. Харин Боловсролын сайд БСШУСЯ-ны харьяа лаборатори сургууль болон их дээд сургууль, соёл шинжлэх ухааны байгууллагыг томилж чөлөөлдөг. Харин орон нутгийн хувьд орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга томилдог байгаа. Ийм зохицуулалт холбогдох хуулиндаа байгаа учраас энэ томилгоо хийгдээд байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс барьж байгаа бодлогынхоо хүрээнд аль болох төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс улс төрийн томилгоог цөөрүүлж багасгаач гэсэн саналыг тавьж байгаа. Харамсалтай нь холбогдох хууль тогтоомжид энэ асуудал орохгүй байгаа учраас улс төрийн албан тушаалтнууд томилгоог нэлээд хийж байгаа гэдэг зүйл яригдаж байна.

ХУУЛЬ БУСААР АЖЛААС ХАЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ БУЦААЖ АЖИЛД НЬ ТОМИЛУУЛСАН

-Төрийн албан хаагчид үндэслэлгүй ажлаас халагддаг. Энэ асуудалд танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн албан хаагчид үндэслэлгүй халагддаг асуудал дээр төрийн албаны зөвлөл хяналт шалгалтынхаа хүрээнд ажиллаж байгаа. Шинэ хуулийн зохицуулалтаар төрийн албаны хүний нөөцийн аудит хийх үүрэг Төрийн албаны зөвлөлд ирсэн. Он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хоёр алба хаагч хууль бусаар халагдсан байсныг буцааж ажилд нь томилуулсан. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дарга хууль бусаар ажлаас халагдсан байсныг буцаан томилуулж, буруутай этгээдээс холбогдох зардлыг гаргуулсан байгаа. Мөн БСУШСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга хууль бусаар ажлаас халагдсан маргаантай асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэсэн.

-Төрийн албаны зөвлөлөөс яам тамгын газруудад шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Төрийн албаны зөвлөлөөс БОАЖЯ, ЗТХЯ-д шалгалт хийсэн. Одоо орон нутгийн нэг байгууллага болон хоёр яаманд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Шалгалт хийнэ гээд нэрийг нь хэлчихээр бэлтгэлээ хангачихдаг. Иймээс нэрийг нь зарлах боломжгүй байна. Ирэх долоо хоногоос хяналт явуулна.

-Төрийн алба хаагчдын сахилга хариуцлагын тухай хууль хэзээ батлагдах вэ?

-Энэ хуулийн төсөл өнгөрсөн онд гарч жижиг ажлын хэсгийн хүрээнд яригдсан. Сахилга хариуцлагын хууль хэзээ батлагдахыг хэлж мэдэхгүй байна. УИХ-д албан ёсоор өргөн баригдаагүй. Сахилга хариуцлагын хуулийн хүрээнд ёс зүйн асуудал давхар явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн захиргааны үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газраас баталсан. 25 ба түүнээс дээш албан хаагчтай төрийн байгууллагуудад ёс зүйн зөвлөлөөр дээр байгуулагдаж ажиллана. Ёс зүйн зөвлөлийг төрийн төв байгууллага, яам тамгын газраас ингэж байгуул гэж шахаж байгуулахгүй.

- Ярилцсанд баярлалаа


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.161] 2019-10-25 23:11:14

Хүний зангаа дохиогоор бөндгөн хөдөлдөг өөрийн толгой байхгүй нөхөр маань яаж том дуугарч худлаа ярьж чадаж бнаа. Энэ нөхөр 2 том намд загнуулж гүйсээр байгаад жаахан самуурдаг болсон бна лаа.

Хөх хүн [103.242.47.14] 2019-10-25 17:20:40

Ардын намын бууны нохой

Зочин [202.55.188.86] 2019-10-24 10:58:21

Ховдоос л ирээ байхдаа зайлуул. Жинхэнэ зангиатай хоньчин байна. Адуучин ч юмуу.

Зочин [103.229.120.213] 2019-10-24 07:26:54

СУИС гэдэг ТМС байдаг шүү дээ. Тэнд хүн боловсрол олох уу

ЭВИЙ ДЭ ЦАЛИНГАА АВААД ДУУГУЙ СУУ [202.9.44.69] 2019-10-24 00:09:16

ИЧИХГУЙ УЛИХ ЮМ ДА, ХЭХЭ, ТА МАНАЙ КОМПАНИД ТЭНЦЭХГУЙ ЮМ БАЙНА ГЭЭЧ, ЯГ УНЭНДЭЭ ИЧИЖ БАЙНА, ТЕРИЙН АЛБА БАЙХГУЙ БОЛООД ХЭДЭНЧ АРВАН ЕНГЕРЕВ ДЕЕ.

hu [66.181.190.248] 2019-10-23 20:06:43

ene hun tiriin albani zivluld baiguulagdsan tsagaas ni hoish tasraltgui 24 jil ajillaj baigaa jinhene mergejisen shudarga , arin haalggui bir zurheeree yvaa hun shu!, harin darga ni hiigeed Baatarzorig gej hotin orlogch bsan nyal nyal gesen dolignuur uurtuu bas dolignuulsh durtai huuramch baguudig ni doromjil ene hun bol jinhene shudatga hun

Zochin [202.126.88.132] 2019-10-23 19:38:46

Dorovgor khoshuulchaad yu khudlaa shaagaad bgaan ochnoon khun khalagdakhad yu ch duugarch chaddaggui baij duugai zail

иргэн [64.119.25.86] 2019-10-23 19:19:12

төрийн алба 2012 оноос хойш 3 удаа 100% бүтэн бүрэлдэхүүнээрээ солигдож өөрчлөгдсөн. Тэр олон улс төрийн хэлмэгдэлд орсон хүмүүсээ яах вэ. МАН, АН зохион байгуулсан хэлмэгдэл. 1937 онд буудан хороож байсан, одоо бол ядуурал, өлсгөлөнд нэрвэгдүүлэн хог дээр хаяж хэн ч биш болгодог хэлмэгдүүлэлт. Агуулгын хувьд ямар ч ялгаа алга. Намын харьяаллаар ялгаварлан гадуурхагддаг бсан бол сүүлдээ даргын харьяаллаар тооцоо бодогддог, намын дарга бурханы эрх мэдэлтэй болсон: хүн шиг амьдрахыг хүсэж бгаа бол даргын юу хүссэнийг хий, ёс зүйгүй бай, тэгвэл гэр бүл чинь өлсөхгүй, байр машинтай болно, цалинтай бна. Яг л мафийн дүрмээр амьдарч бна даа. Хуулиас гадуурхи ажиллагааг зөрчил, гэмт хэрэг гэдэг бол, УИХ ихэнх нь зөрчил үйлдэгсэд, гэмт хэрэгтнүүд болох нь ээ. Мафийн диктатур тогтоочихсон: тэр нь шүүх, шоронгоор айлгаж бгаад зодоод, нугачаад, хугалаад хэн ч биш болгодог. Хаашаа яваад бна аа бид нар. Үргэлж мөнх бхгүй нь л лав. Манжаас салж болсон юм үүнийг шийдэж л таараа.

Зочин [192.82.64.118] 2019-10-23 16:08:43

Хүн юм асуувал ингэж хэлээд байгаарай л гэсэн биз дээ хөөрхий

Зочин [80.215.156.48] 2019-10-23 14:27:03

Дорвойсон хулгайч арын хаалгаар хүн авдаг лалрууд

Зочин [66.181.189.44] 2019-10-23 14:15:05

Xudlaa shaa

H [202.126.88.190] 2019-10-23 13:46:00

Anduurakhvii gsn shig Tas khodoo ! Bayankhongor aimgiin Baatsgaa sumiinkh uu?

хөдөө хүн [202.5.206.149] 2019-10-23 17:10:27

202.1287.88.190 т Баянхонголын Баацагааны хүн яагаад төрд ажиллаж болдоггүй юм бэ хө? өөрөө монгол хүн мөн үү?

Зочин [202.126.89.151] 2019-10-23 13:39:01

Энэ угээ малд л хэл эруул хун наадахд чинь итгэхгуй за

Зочин [122.201.26.172] 2019-10-23 12:17:37

8 дугаар ангийн боловсролтой ийм хүн төрд орох хүнийг сонгон шалгаруулах гэнээ. Улаан хацартаа зайлж үз. ТАЗ ийм хүнээр ажлаа хийлгээд амьгүй албат болсон уу

мэддэг хүн [202.5.206.149] 2019-10-23 17:02:46

122.201.26.172 та худал мэдээлэл бүү тараа наад хүн чинь СУИС-ийн удирдлага менежментийн ангийг дүүрэгсэн хүн шүү. мх сургуулиа төгсөөд л Төрийн албаны зөвлөлд ажилласан мэргэшсэн хүн шүү дээ

зочин [66.181.184.202] 2019-10-23 12:10:51

Хажууд ,нь ,сууж ,байгаа ,хүн цүнх үүрэгч байх юм. Ми.Энхболдын шахаа байна. Итгэл алдарч байна.

Зочин [202.21.99.42] 2019-10-23 11:39:39

Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэж эртний үг байдаг. Нүүрэндээ сайхан ярьдаг ар хударгаар хороо хийдэг. Иргэдийн хулхин дээр олон жил цэцэг ургууллаа даа

Зочин [150.129.142.89] 2019-10-23 11:39:25

Заа битгий улиаа чи холбогдох хуулийн дагаа вэээ ялсан нам утасдаал хийншдээ тэнэг гэж бдоод бнуу

zochin [202.9.43.122] 2019-10-23 11:11:30

tanil tal khakhuulguigeer ulsiin ajild orno gej b.khgui bolson tsag khudlaa yarikh khereggui....

Buya [202.9.45.89] 2019-10-23 10:33:29

Ene hun chadvartai shudarga hun shuu .!

улааан хацарт [43.228.131.42] 2019-10-23 10:21:09

Төрд шинээр шургуулсан хамсаатнуудаа тэнцүүлэх гэж ихэнхий хасчээ ажилласан жил харгалзахгүй ярилцлага авахгүй хууль хэрэггүй ингэж л Монгол улсын хөгжлийг 2 алхамаар хойш нь татаж байгаа засгийн гакар даа

hh [202.55.191.205] 2019-10-23 10:17:22

яах гэж нэгнийгээ тэгж байдаг юм бэ

зочин [202.9.45.163] 2019-10-23 09:07:27

Төрийн албаны тухай хууль гэгч юм 1990-ээд оны дунд үеээс хэрэгжих болсоноор Монголд улсад боловсон хүчний бодлого алдагдаж, төрийн албан хаагч гэгч зөвхөн нам, дарга хоёрт үйлчилдэг, улс төрчидийн боол болсон. Мэдлэг, ур чадвар, авъяас, ухаан, ёс зүйгээрээ манлайлж гарч ирдэг лидерийн тогтолцоо алга болсон. Мэргэжлийн бүх алба салбар лидэргүй болсон. Хүний үнэт зүйл үгүй болсон. Шунал, өнгө, мөнгө, эрх мэдэл, шудрага бус байдал өнөөдрийн монгол хүний хамгийн үнэт зүйл нь болсон. Нэн яаралтай төрийн албаны тухай, агентлагийн тухай гм хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй.

4909 [202.126.89.114] 2019-10-23 08:57:40

Энэ нөхөр төрийн албаны зөвлөлд их удаж бөйгаа.Томилгооны луйвар,булай,бузар,булхай хийдэг.хуйвалддаг,нуун дарагдуулдаг этгээд дээ.Яагаад ч ,,хэрээ цагаан болдоггүй``гэдэг.

Зочин [103.212.117.104] 2019-10-23 08:47:54

Хөдөөний улаан хацарт цүнх баригч байна даа

Зочин [192.82.76.152] 2019-10-23 08:41:49

хол очиж унгас алд


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.