“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүд тодорлоо

Ц.Анударь / Нийслэл

“Манай хороо-Миний гудамж” аян хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.

Аяныг таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: “Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17 мянга орчим иргэнийг хамруулсан. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвхи оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” гэв.

“2019 оны шилдэг дүүрэг”-ээр Багануур дүүрэг, дэд байрт Хан-Уул дүүрэг шалгарсан бол удаад нь Налайх дүүрэг тус тус шалгарлаа.

image

Харин “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”-ийн тэргүүн байрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо болон Сонгино-Хайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн ахлагчдын баг, дэд байрт Баянгол дүүргийн 23 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны хэсгийн ахлагчдын баг шалгарсан бол удаах байрт Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо болон Хан-Уул дүүргийн долоодугаар хорооны хэсгийн ахлагчдын баг тус тус шалгарав.

Хан-Уул дүүргийн Засаг дарга А.Одбаяр: “Дүүргийнхээ 55 жилийн ойн хүрээнд дүүрэг, нийслэл, хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтраад бүтээн байгуулалт тохижилтын ажлуудыг хийсэн. Хорооны зүгээс энэ онд хийсэн хамгийн том онцлох ажил гэвэл тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй ажлыг дүүрэг нийслэлээс тусламж авалгүй хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийсэн явдал юм. Тухайлбал, зургаан жишиг гудамжийг байгуулан түүх, дурсгалын хөшөөг сэргээн засварласан байна. Мөн нийтийн орон сууцнуудын гадна засварыг шинэчлэж, зам гэрэлтүүлгээ засварлан ажиллалаа.”

Харин шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны “Зөгий үүр” СӨХ шалгарч, дэд байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг тавдугаар хорооны “Дэвшил 39” СӨХ тус тус шалгарчээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.141] 2019-10-24 08:34:04

Хан-Уул дүүргийн Засаг дарга Одбаяр гэдэг байдгийг сая л дууллаа. Гэхдээ сайн ажиллаж байгаа юм байна. Нөгөө Алдаржавхлан гэгч нь хусагдажээ дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.